Коронавирусын улмаас Японы нэгэн их сургууль төгсөлтийн баяртаа оюутнуудын оронд роботуудыг оролцуулж дипломыг нь гардуулжээ

0

Өмнө нь дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэж байсан бол одоо нөхцөл байдал эргэж, энэ вирустэй хэрхэн дасан зохицож амьдрах тал дээр анхаарч эхэлсэн гэхэд болно. Зарим улс орнууд үүнийг бодлогын хүрээнд хэрэгжүүлж, нилээн хэдэн шат ахисан.

Тухайлбал Өмнөд Солонгос улсад коронавирусын халдвар авсан хүмүүст онцгойлон анхаарч, хэрэгцээтэй бүх зүйлсээр хангаж гэрт нь тусгаарлаж байгаа бол Японд оюутнуудыг роботуудаар төлөөлүүлэн төгсөлтийн баярыг хийжээ.

Японы “BTT” их сургууль төгсөлтийн баярыг оюутнуудгүйгээр зохион байгуулах ер бусын мэргэн санаа бодож олжээ

Япон улсын хувьд бусад улс орнуудын нэгэн адилаар энэ вирусын тархалтыг зогсооход хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Тэд хүн төрөлхтний амьдралыг буцаан авчрахын тулд бүхнийг хийж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Дэлхий нийттэй мөр зэрэгцэн энэ улсад ч гэсэн хямрал болсон.

BTT

 

BTT

 

Төгсөлтийн баяр 3-р сарын 28-ны өдөр Чиёода, Токиод орших “Hotel Grand Palace” гэх газарт зохион байгуулагдсан байна

Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалд үргэлжлүүлэн хямрах бус, харин эсрэгээрээ даруйхан арга хэмжээ авахыг Япончууд хүсэж байгаа бөгөөд тэд ирээдүйд болох зүйлсэд урьдчилан бэлтгэж, одоогийн өрнөж буй үйл явдлаас суралцахыг чухалчилж байгаа ажээ. Засгийн газрын зүгээс асуудлыг намжтал хүлээлгүй, асуудлын хажуугаар шийдэл олох замыг сонгосон гэхэд болно. Учир нь коронавирусын тархалт ингэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

BTT

 

BTT

 

Коронавирусын тархалттай холбоотойгоор төгсөгч оюутнуудыг оролцуулахгүй учраас тэд технологийн дэвшлийн тусламжтай асуудлыг шийдвэрлэжээ

“Business Breakthrough” их сургуулийн хувьд жилийн эхэнд боловсруулсан төлөвлөгөөний дагуу оюутнуудын төгсөлтийн баярыг хийж байгаа нь энэ юм. Гэхдээ төгсөлтийн баярт оюутнуудын оронд тэднийг төлөөлүүлэн, роботууд оролцуулсан сонирхолтой үйл явдал болсон байна.

BTT

 

BTT

 

 

Төгсөгч оюутнууд бүгд роботуудтай холбогдож, тэднээр дамжуулан дипломоо гардаж авчээ

Хоёр өөр орон сууцанд тусгаарлагдаж буй нийт 4 төгсөгч оюутан байсан бөгөөд тэд “newme” роботуудын тусламжтайгаар дипломуудаа гардаж авсан байна. Роботуудыг “ANA Holdings” хөгжүүлж, илүү боловсронгуй болгожээ – оюутнуудын царайг харуулсан тусгай дэлгэцийг роботуудад байрлуулсан байна.

BTT

 

BTT

 

“Newme” роботуудад оюутнуудын царайг шууд харагдуулах дэлгэцийг байрлуулсан бөгөөд ингэснээр тэд дипломоо өөрөө хүлээж авч байгаагаас өөрцгүй мэдрэмжийг авч чадсан байна.

Төгсөлтийн баярын үйл ажиллагааг төгсөгчдөд шууд дамжуулан хүргэсэн бөгөөд ингэхдээ “Zoom”-ийг ашиглажээ.

BTT

 

BTT

 

Сургуулийн зүгээс оюутнуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарсан бөгөөд тэд роботуудыг хүртэл илүү бодит байлгах зорилгоор хувцасласан гэнэ.

BTT
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *