700 гаруй жилийн түүхтэй Энэтхэгийн “сүйт залуу”-гийн зах дээрээс бүсгүйчүүд нөхөр болох хүнээ худалдаж авдаг ажээ

0

14-р зуунаас хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Бихар мужид сүйт залуугийн зах ажиллаж, олон олон бүсгүйчүүд амьдралынхаа ханийг тэр л газраас авсаар иржээ. Жил бүр олон мянган ганц бие залуус Бихар мужийн Мадубани дүүргийн зах орчимд цугларч өөрсдийг нь сонгох бүсгүй ирэхийг хүлээдэг аж. 9 хоногийн турш үргэлжлэх сүйт залуугийн зах анх Карнатын эзэн хаан Ража Хари Сингийн үеэс эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд эрчүүдийн үнэ тэдний зан араншин, удам судар, мэдлэг чадвараас хамаарч өөр өөр байдаг байна.

Орчин цагт насны хань болох нэгнээ захаас худалдаж авна гэдэг байж боломгүй мэт санагдаж болох ч тус зах дээр очиж зогсох эрчүүд болон тус захаас ханиа хайсан бүсгүйчүүдийн цуваа тасрахгүй үргэлжилсээр буй ажээ. Эрчүүдийн хувьд ар гэрийнхэнтэйгээ хамтдаа зах дээр зогсох ба төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, төгссөн сургуулийн диплом зэрэг өөрийн бүх баримт бичигтэй ирдэг байна.

Al Jazeera хэвлэл саяхан Бихарын уламжлалт сүйт залуугийн зах дээр инженер, эмч, төрийн албан хаагчид хамгийн өндөр үнээр зарагддаг бөгөөд залуусын үнэд нас нь мөн том байр суурь эзэлдэг хэмээжээ.

Түүнчлэн инж бэлэг тус улсад хууль бус хэмээн тооцогддог ч тус зах дээр зогсож буй залуус эмэгтэйн гэр бүлээс инж бэлэг хүсэх хандлагатай байдаг аж.

Сүйт залууг сонгохдоо бүсгүйгээс гадна түүний гэр бүл гол шийдвэрийг гаргадаг байна. Ийнхүү интернэт сүлжээ хөгжсөн өнөө үед цахим танилцах сайтууд олон бий болсон ч олон зуун километр замыг туулан сүйт залуугийн зах дээр ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй байсаар байгаа юм. Түүнчлэн Энэтхэгийн Хаудати хотод сүйт бүсгүйн зах ч мөн байдаг аж.

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Alessio

    Alessio

    2022/08/16 at 12:39

    Энэтхэг явж тэр зах дээр нь зогсдог ч юмуу… Даан ч хүн тоож авахгүй байх л даа 🙂🙂🙂

  2. 珠珍

    珠珍

    2022/08/16 at 13:24

    Alessio 😂

  3. Alessio

    Alessio

    2022/08/16 at 13:31

    珠珍 Тун инээдтэй… 😃

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *