Худалчийг хэрхэн таних вэ?

0

Эрчүүд өдөрт дор хаяж 6 удаа худал хэлдэг гэдгийг та мэдэх үү? Тийм ээ, хүн бүр худал хэлдэг. Гэхдээ хэн нэгэн танд худал ярьж байгаа тохиолдолд түүнийг мэдэх боломжууд байдаг. Хүний бие болоод сэтгэлзүйн онцлогийг судалсан олон мэргэжилтнүүд хүний биеийн хэлийн 90%-ийг тайлж уншсан ба үлдсэн 10%-ийн учрыг олохоор судалж байгаа. Энд бид хэн нэгэн танд худал хэлж буй эсэхийг мэдэхэд туслах 10 аргыг танилцуулж байна.

10. Нүдний хөдөлгөөнХудалчийг хэрхэн таних вэ? 1

Нүд рүү чиглэсэн гарын хөдөлгөөн бол үнэнийг нууж байгааг илтгэдэг хамгийн алдартай таних тэмдэг юм. Ихэвчлэн өсвөр насныхан ингэдэг. Худал хэлж байгаа хүн нүдээ хурдан анивчих эсвэл нүдээ нухдаг. Хэрвээ хүн ямар нэгэн зүйл санаж байгаа бол баруун гараар бичдэг хүн нүдээ зүүн тийш шилжүүлэхийг оролддог бол зүүн гараар бичдэг хүн эсрэг зүгт нүдээ хөдөлгөдөг.

9. Нүүрний жижиг хувирлуудХудалчийг хэрхэн таних вэ? 2

Мэргэжилтнүүд нуухад хэцүү нүүрний жижиг хувирлуудад анхаарал тавихыг зөвлөдөг. Хацар улайх, уурлах, хамрын нүх улайх, уруулаа хэмлэх, гүнзгий амьсгалах, нүдээ хурдан анивчих зэрэг нь тархины ачаалал ихэсч байгаагийн дохио юм. Эдгээр жижиг хувирлуудыг заримдаа хүн өөрийн мэдэлгүй ажигладаг ба яагаад тэгж байгааг нь мэдэхгүй ч хүний худал хэлж байгааг мэдэрдэг байна. Зарим хүний гэдэс базлах гэх мэт шинж ажиглагддаг.

8. Асуулт ашиглан хариулахХудалчийг хэрхэн таних вэ? 9

Худал хэлэгч таны хэлсэн үгийг ашиглан асуултанд хариулдаг.

7. Чөтгөрийн инээмсэглэлХудалчийг хэрхэн таних вэ? 4

Инээмсэглэл нь хэн нэгний хувьд жинхэнэ мэдрэмжийг нуух баг болж болдог. Тиймээс хэрхэн инээмсэглэж байгаа нүүрний хөдөлгөөнийг анхаар. Түүний айдас, уур хилэн, дургүйцлээ нууж байгаа эсэхийг мэдэж болох юм. Жинхэнэ инээмсэглэлд хүний нүд, уруул хоёулаа оролцдог.

6. Нүдний холбооХудалчийг хэрхэн таних вэ? 3

Худал хэлж байгаа хүн нэг бол нүд рүү харахаас зайлсхийж, эсвэл хэт ширтдэг. Хэрвээ худал хэлэгчид цаад хүн нь өөрийг нь мэдээд байх шиг санагдвал аль болох харцаа холдуулж, шал гэх мэт рүү доош хардаг. Зарим хүмүүс өөрийгөө итгүүлэхийн тулд нүд рүү ширтдэг.

5. Цогц үгсээс зайлсхийдэгХудалчийг хэрхэн таних вэ? 5

Худал хэлэгч “гэвч, түүнээс гадна, гэсэн ч, учир” гэх мэт үгсээс зайлсхийдэг. Мөн тэд “би, миний, минийх” гэх мэт үгсийг ашиглах дуртай байдаг.

4. Обьектын хил хязгаарХудалчийг хэрхэн таних вэ? 6

Худал хэлэгч ном, аяга гэх мэт ямар нэгэн зүйлийг сонсож байгаа хүн болон өөрийнхөө хооронд санамсаргүйгээр барих нь их. Энэ нь асуулт болон үнэнээс зайлсхийх нэг арга хэлбэр юм.

3. Шаардлагагүй мэдээлэлХудалчийг хэрхэн таних вэ? 7

Худал хэлэгч асуугаагүй байхад нэмэлт мэдээлэл өгдөг. Тэд илүү итгэлтэй болгохын тулд ярьж байгаа зүйлээ баяжуулж, өргөжүүлдэг.

2. Хамгаалах байр суурьХудалчийг хэрхэн таних вэ? 10

Худал хэлж байгаа хүн өөрийгөө хамгаалах байр сууринаас ярианд оролцдог. Тэд сонсогчийн анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд хийж чадах бүхнээ хийдэг ба уурлах гэх мэтээр аашилдаг. Харин үнэнийг хэлж байгаа хүн эсрэг байр суурьтай байдаг буюу довтлох байр суурьтай байдаг. Таныг яриа үүсгэх үед тэд ярианы сэдвийг өөр тийш эргүүлэхийг оролдох нь гарцаагүй.

1. Худал хэлэгчээс ярьсан зүйлээ дахин давтахыг хүсХудалчийг хэрхэн таних вэ? 8

Тэд худал хэлж байгаа бол анх ярьсан зүйлээ дахин яг ярьснаараа давтахад хэцүү. Тэднээс нарийн, жижиг сажиг зүйлсийг дахин асуух үед тэд маш тухгүй болж байгааг харж болно.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/12 at 20:58

    Сэтгэгдэл *

  2. Boldoo

    2016/10/30 at 09:52

    medeejiin hereg.amidraldaa….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *