Хоолны амтыг муутгадаг 12 алдаа

2

Яг заасан жор, дэс дарааллын дагуу хоолыг хийсэн ч гэсэн амтагдах ёстой амт, харагдах үзэмж нь нэг л биш байдаг. Юуны учраас тэгснийг та ойлгохгүй, гэхдээ юу болсныг мэдээж мэдэхийг хүснэ.

Хоолны амтыг муутгадаг түгээмэл алдаануудаас танд толилуулж байна.

Хоолны савыг дүүргэх

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 1

Санаж яв: хэрвээ та шарж байгаа махаа шаржигнуур түлэнхий өнгөтэй болгохыг хүсвэл хооронд нь бүү хүргэ. Махнууд нь хоорондоо хүрээд байвал шарагдах бус жигнэгдэх болно.

Түлэгдэхээс хамгаалсан бүрхүүлтэй хайруулын таваг дээр мах шарах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 2

Шарж байгаа мах тань шаргал өнгө орохгүй байгаагийн бас нэг шалтгаан бол хайруулын тавганд байна. Түлэгдэхээс хамгаалсан бүрхүүлтэй хайруулын таваг нь жирийнээс сул халдаг, тийм учраас омлет, шарвин зэрэгт тохирно. Мах шарах гэж байгаа бол грильтэй эсвэл ширмэн хайруулын таваг сонгоорой.

Гоймон чанах усанд бага давс хийх

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 3

Гоймон чанах алтан дүрэм – чанах усандаа их давс хий. Бага давстай усанд чанавал ямар ч амтгүй бөөн гоймон л болно, ямар ч гоё амттай соус өөд нь татахгүй. Хэрвээ та порцоо тааруулж чадахгүй бол энэ баримжаагаар хийгээрэй: 300 грамм пастад нэг хоолны халбага давс.

Оливийн тосоор хайрах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 4

Оливийн тосыг хэтэрхий их халаавал шимт бодисоо алдаж шатаж эхлэх тул таны хоолны амтыг муутгана. Тийм учраас оливийн тосоор салатаа амтлаад харин цэвэршүүлсэн наранцэцгийн тосоор хоолоо хайрч байгаарай.

Хэмжүүртэй аягаар орцыг хэмжих

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 6

Бид нарийн боов хийхдээ хэмжүүртэй аягаар бус стакан, халбага зэргээр баримжаалах тохиолдол гардаг. Жишээ нь нарийн боовны хувьд орцын хэмжээ нарийн учраас тохирох хэмжүүртэй саваар орцыг хэмжиж хийхээс өөр аргагүй, эс бөгөөс таны хөдөлмөр талаар болно.

Хоол хийхдээ хайруулын тавгаа дутуу халаах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 5

Туршлагатай тогооч нарын хэлэх нь: “Хайруулын таваг хангалттай халсан гэж үзэж байгаа бол дахиад 2 минут хүлээ, дараа нь хоолоо хийж эхэлж болно”. Ногоо хуурах, мах шарахад энэ чинь л чухал даа.

Сармис шарах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 7

Ихэнхи хоолны жорд бичсэнээр сармисаа хоол болохын алдад нэмэх эсвэл халаасан тосондоо 2-3 минут шараад аваарай гэсэн байдаг. Учир нь сармис бусад ногоог бодвол ус багатай, амархан түлэгддэг – энэ нь хоолонд гашуун амт оруулах нөхцөл болдог ажээ.

Хөргөгчнөөс гаргасан махаа шууд хайруулын тавганд

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 8

Махыг болгохоос өмнө тасалгааны хэмд хэсэг байлгах ёстой. Ийм мах жигд халж болно – хэрвээ энэ дүрмийг дагаагүй бол мах нь дотроо түүхий байх вий дээ.

Мах болсны дараа “амраагаагүй” бол

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 9

Хийсэн хоолоо, ялангуяа болгосон махаа идмээр байгаа бол ядаж 2-3 минут тэсээрэй. Шүүс нь махаар жигд тарж амт нь илүү амтагдах болно.

Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 11

Бүх хүнсний бүтээгдэхүүн хүйтэнд дуртай бишээ. Улаан лооль, сонгино, сармис, төмс, киви, манго мэт халуун орны жимс, хаш зэрэг бүтээгдэхүүн тасалгааны хэмийг илүүд үзнэ. Эдгээрийг хөргөгчинд хийснээр та хадгалах хугацааг нь уртасгах бус богиносгож байгаа юм шүү.

Байнга хоолоо эргүүлэх, хутгах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 10

Мах шарж байгаа бол байнга битгий эргүүлээрэй  – шүүс нь алга болж хатуу, аргуун болно. Сайхан амттай хоол идэхийг хүсвэл хийж байгаа хоолоо тайван байлга – сайн тогоочийн зарчмуудыг нэг юм.

Өндгийг хэтрүүлэн чанах

Таны хоолны амтыг муутгах 12 алдаа 12

Хэтрүүлэн чанасан өндөгний шар нь саарал, цагаан нь резинийг санагдуулам болдог. Энд өндөгний чанар буруугүй. Чанасан танд л байгаа юм. Өндөг зөв чанах арга: өндөгтэй ус  буцлангуут нь халуун зуухнаас авч таглаатай чигээр нь 10 минут орхи. Өндөг нэгэн жигд болж амт чанар нь хэвээр байх болно.

20
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Юн Сэ Жа

    2016/08/27 at 17:13

    Сш

  2. Болор- Эрдэнэ

    2016/08/27 at 17:15

    s

  3. Г. Дэлгэрцэцэг

    2016/08/27 at 17:18

    ss

  4. М. Вансэмбэрүү

    2016/08/27 at 17:40

    Ss

  5. Genpills

    2016/10/06 at 19:38

    say thanks to a lot for your site it helps a lot. https://www.youtube.com/watch?v=wij_OTOWi6A

  6. genpills.com review

    2016/10/27 at 02:02

  7. Rudolph

    2016/12/20 at 20:09

    Nuestras cubiertas se visten de gala para actos y eventos privados, despedidas
    de soltera VIP, cumpleaños, fiestas particulares cualquier otro
    tipo de celebración. http://Corpus.Co.il/?option=com_k2&view=itemlist&task=user&id=1054069

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *