Будааны чанарыг хэрхэн мэдэх вэ? Эмээ маань надад будааны чанарыг шалгах уламжлалт аргыг зааж өгсөн юм

4

Бид өмнө нь та бүхэнд хуурамч бүтээгдэхүүний талаарх мэдээ хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр нэмээд будааны чанарыг хэрхэн таних тухай мэдээг хүргэхээр бэлдлээ. Солонгосын “Korean Times” хэвлэл дээр Хятадууд хуванцар будаа хийж эхэлсэн бөгөөд зэргэлдээ орших улс орнуудад экспортолж байгаа тухай мэдээ гарч байсан.

Будаа тэр чигтээ хиймэл биш. Төмсний цардуулыг ашиглаж хийсэн бөгөөд хэлбэрийг нь алдагдуулахгүй байх зорилгоор гадуур нь хуванцар материалаар бүрсэн байна. Нэг ёсондоо энэ будааг идэх нь хуванцар уут идэж байна гэсэн үг юм. Иймд будааг идэхийн өмнө шалгаж байх ёстой. Бид танд будааны чанарыг шалгах хэд хэдэн аргуудаас дуулгая.

Будааны чанар шалгах аргууд

Ус хийх

Том хэмжээтэй хоолны халбага будааг хүйтэн устай саванд хийж хүчтэй сэгсэр. Үүний дараа хэрэв будаа савны ёроолд байвал асуудалгүй гэж ойлгож болно. Харин дээш хөвж гарч ирвэл энэ будааг идэж хэрхэвч болохгүй.

 

Түлэх

Шүдэнз асааж будааг түлж үз. Хэрэв хуванцраар хийсэн будаа бол түлэгдэх явцад хуванцрын үнэр гарах болно.

 

Нунтаглах

Хэсэг будааг авч нунтаглахад сайн чанарын будаа цагаан өнгийн гурил шиг болж хувирна. Харин будаа орлуулагч бол шаргал өнгөтэй болдог байна.

 

Хөгц үүсэж байгаа эсэхийг харах

Хэрэв та хоол хүнсэндээ хэрэглэх гэж байгаа будааг аюулгүй эсэхийг мэдэхийг хүсэж байвал хэсэг будааг саванд хийж дулаан газар тавь. Хэдэн өдрийн дараа сайн чанарын будаанд хөгц үүснэ. Харин хуурамч будаа шинэ хэвээрээ байх болно.

Дээрх аргуудаар будааны чанарыг шалгаснаар та хэр зэрэг чанартай бүтээгдэхүүн болохыг мэдэж авах боломжтой. Хэрэв энэ мэдээ танд хэрэгтэй санагдсан бол найз нөхөддөө дамжуулаарай.

57
ГайхмаарГайхмаар
28
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *