Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн

1

Биеийн хор гадагшлуулах, бодисын солилцоог дээшлүүлэх тусгай ундаа байхаас гадна байгаль дэлхий адил үйлчилгээ үзүүлэх өөрийн үр шимээ бидэнд харамгүй бэлэглэдэг байна.

Эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүн нь артерийн судас цэвэрлэж таны зүрхийг хамгаалах болно.

1. Авокадо

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 1

Идэж байгаа гамбургерийнхаа майонезийг авокадогоор соль. Өдөр тутамдаа авокадог хэрэглэснээр таны цусан дахь холестириний тэнцвэрт байдал хангагдана (LDL-ийг багасгаж HDL-ийг нэмэгдүүлнэ). HDL нь артерийн хэвийн үйл ажиллагааг хангах сайн холестеринд тооцогддог байна.

2. Хэрээний нүд/спаржа

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 2

Артерийн судсыг цэвэрлэх байгалийн бүтээгдэхүүн. Цусны даралт бууруулах, цус бүлэгнэлтийг сайжруулна. Эрдэс бодис, К, В1, В2, С болон Е амин дэмээр баялаг.

3. Анар

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 3

Антиоксидант хүнс бөгөөд артерийн ханыг гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй.
Анарын шүүс нь хүний бие дэх оксид азотын ялгаралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх бөгөөд үүний үр дүнд судасны эргэлдэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

4. Брокколи

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 4

Таны дуртай байх эсэх нь чухал биш, ямартай ч К амин дэмээр баялаг. Энэхүү амин дэм нь артерийг кальцийн нөлөөнд автахаас хамгаалдаг юм. Мөн цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлж, холестериний хэмжээг тогтворжуулна.

5. Куркума

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 5

Энэхүү амтлагч нь үрэвслийн эсрэг мундаг үйлчилгээтэй. Хүнсэндээ багахан хэмжээгээр хэрэглэхэд л таны артерийн хана гэмтэх эрсдэл багасна.

6. Хурма

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 6

Антиоксидант үйлчилгээтэй. Мөн цусны даралтыг тогтворжуулах, артер цэвэрлэх эд эсээр баялаг.

7. Замаг

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 7

Цусан дахь липидийн хэмжээг тогтворжуулахад нөлөөлдөг гэдгийг сонсоод та гайхах биз. Уургийн эх үүсвэр, өөртөө маш их хэмжээний аминохүчил агуулдаг бөгөөд энэ нь эрүүл биеийн эх үндэс гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Артерийн ханыг эрүүлжүүлэх, цусны даралтыг тогтворжуулах, цусан дахь өөх тосны хэмжээг зохих хэмжээнд байлгахад нөлөөлдөг байна.

8. Циннамон

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 8

Энэ амттан холестериний хэмжээг бууруулж артерийн хорыг цэвэрлэнэ. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих антиоксидантаар баялаг. Багахан циннамоныг кофендоо эсвэл өөрийн дуртай өөр бусад хүнсэндээ нэмж хэрэглэхэд эрүүл мэнддээ санаа зоволтгүй болно.

9. Цангис

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 9

Антиоксидантаар баялаг бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн. LDL-ийн хэмжээг бууруулж, HDL-ийн хэмжээг нэмэгдүүлнэ. Цангисын цэвэр шүүс өдөр бүр уувал зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 40 хувиар буурах ажээ.

10. Ногоон цай

Артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх 10 хүнсний бүтээгдэхүүн 10

Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний өөх тосыг шимэх үйл явцыг саармагжуулдаг. Өдөрт нэг эсвэл хоёр аяга ногоон цай ууж заншаарай – цусан дахь липидийн хэмжээг тогтворжуулна.

Мөн бодисын солилцоог сайжруулж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.

3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *