Таны бие махбодь наснаасаа эрт хөгширч байгааг илтгэх, үл анзаарагдахуйц далд шинж тэмдгүүд

1

Хөгшрөх – энэ бол байх л үйл явц, гэхдээ хэн ч наснаасаа эрт хөгшрөхийг хүсэхгүй. Уг үйл явц илүү хурдан явагдахад амьдралын хэв маяг, дадал зуршил ихээхэн нөлөөлдөг байна.

BLACKDAY / Shutterstock.com

 

Таны бие махбодь наснаасаа эрт хөгширч байгааг илтгэх далд шинж тэмдгүүд

1. Найз нөхөдтэйгөө уулзахгүйн тулд элдэв шалтаг тоочно

Урьд нь сонирхол татдаг байсан зүйлээ одоо тоохгүй болсон бол та хөгшрөх цагаасаа илүү эрт хөгширч байна гэсэн үг юм шүү.

 

2. Та даршилсан ногоо идэхээ больсон, яагаад гэвэл тагийг нь онгойлгож чадахгүй болжээ

Эд зүйлс атгаж чадахгүй, гарын булчин хүчгүй болж байгааг мэдэрсэн бол таны булчингийн систем эсвэл мэдрэлийн систем хурдацтай хөгширч байгааг илтгэнэ.

 

3. Таны өмд бэлхүүсээрээ бариад байгаа мөртлөө хөлөөрөө хэлхэгнээд байвал

Хэвлий орчмоор таргалах – таны бие махбодь хурдацтай хөгширч байгаагийн бас нэгэн шинж юм. Бодисын солилцооны хам шинжтэй холбоотой байж болох талтай. Булчингийн масс буурч (ялангуяа хөлийн) байгаа нь үе мөчний үрэвслийн шинж тэмдэг байж болох ажээ.

 

4. Таныг байнга хурдлахыг гуйна

Үе тэнгийнхэнтэйгээ алхаж байхдаа байнга хоцроод байна уу? Хүний алхаж буй хурд эрүүл мэндийн талаар их зүйлийг өгүүлнэ. Асуудлыг шийдэх энгийн арга бий: эрүүл агаарт алхаж бай, мөн идэвхтэй хөдөлгөөнийг байнга дэмжээрэй.

 

5. Таны арьс байнга хуурайших болсон

Арьс тань сүүлийн үед байнга хуурайшаад байна уу – энэ нь хөгшрөлт хурдацтай явагдаж байгаагийн шинж бөгөөд энэхүү өөрчлөлтийг тоолгүй орхиж огт болохгүй. SPF бодисын өндөр агууламжтай чийгшүүлэгч тос байнга хэрэглэж байхын зэрэгцээ гуужуулах бодис хэрэглэвэл зохино.

Jo Ann Snover / Shutterstock.com

 

Ямар арга хэмжээ авах вэ?

Наснаасаа эрт явагдах хөгшрөлтийг зогсоохын тулд та дараах энгийн зүйлийг өдөр тутмын амьдралдаа дадал болгоорой:

  • Арьсаа байнга нарнаас хамгаална
  • Хорт муу зуршлаасаа сал (ялангуяа тамхи)
  • Нойроо бүтэн авч байна
  • Амьдралын идэвхтэй хэм маягийг баримтална, хоолны эрүүл дэглэм сахина
kudla / Shutterstock.com

Танд дээр дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн үү? Мөн бидний зөвлөгөөг дагахаар шийдсэн үү?

7
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *