Таны зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлэх амьтдын тухай 14 сонирхолтой баримт

1

Өнөө цагт хэн ч хүссэн мэдээллээ авах боломжтой болсон. Гэхдээ л бид тэр болгоныг сайн мэдэхгүй хэвээрээ, ялангуяа амьтдын тухай. Энэхүү нийтлэлийг бэлдэж байх явцдаа бид ч гэсэн хэд хэдэн шинэ зүйл олж мэдэж авсан, жишээ нь зөгий заримдаа цэцгэнд унтдаг юм байна, аквариумын загас эзнээ царайгаар нь таньдаг аж, харин харахад аймаар үчимбэр их ичимхий гэнэ.

Амьтдын тухай сонирхолтой баримтуудыг бид цуглуулж бэлдлээ, уншсаны дараа яагаад ч юм сэтгэлд гэрэл гэгээ татах шиг л болсон. Нийтлэлийн төгсгөлд заантай холбоотой бидний нэгэн буруу ойлголтыг тайлбарлаж өгнө.

Хулгана нуугдаж тоглох дуртай, хүмүүс тэднийг олоход баярлаж дуугардаг

© EeveeGirl411 / reddit

Германы бүлэг неврологчид хэдэн долоо хоногийн турш хулгана дээр туршилт хийж ийн дүгнэлт гаргажээ: хулгана хүүхэд шиг нуугдаж тоглох дуртай . Тэд үнэхээр нуугдаж чаддаг, хүмүүс тэднийг олохоор баярлаж дуугарч байлаа. Энэ үед шагналд нь ямар нэгэн хоол өгч байгаагүй, тэд ч хоол хүсээгүй ажээ.

 

Кинонд тоглодог нохойд компьютерын аргаар сүүл нэмдэг, эс бөгөөс баяр хөөртэй сүүлээ хөдөлгөсөн нохой гардаг аж

© The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe / The Walt Disney Company, © Walden Media

Киноны зураг авалтын үеэр нохой сүүлээ маш их идэвхтэй хөдөлгөдөг. Нохой ямар үед сүүлээ их хөдөлгөдөг вэ? Хүмүүсийн дунд байгаадаа баярлаж, ямар нэгэн зүйл сонирхож, шохоорхож заримдаа айсан болон сандарсан үед. Энэ байдал нь кино найруулагч нарт огт таалагдахгүй, ялангуяа нохой хурц ширүүн дүр бүтээх ёстой үед бол шүү дээ. Жишээ нь чонын дүр бүтээж байгаа нохой. Тиймээс, зураг авалтын дараа нохойд компьютерын аргаар сүүл дахин зурдаг. Тодруулж хэлбэл, “The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” (2005) кинонд хаски нохой чонын дүрийг бүтээсэн бөгөөд дүрийг бодит болгох үүднээс яг энэ аргыг ашиглажээ.

 

Зөгий заримдаа цэцгэн дотор унтдаг

© Joe Neely / Facebook

АНУ-ын Аризонагийн гэрэл зурагчин Жо Нили цэцгэн дотор унтаад өгсөн хоёр зөгийний зургийг дарах завшаан тохиожээ. Энэ гэрэл зураг зөгийний тухай бидний мэдэхгүй байсан зүйлийг нээж өглөө.

 

Нохой тань таныг зүүдэлж байж болох юм

© dampestowel / reddit

Нохой сэрүүн байхдаа хийж байсан зүйлээ ихэнхдээ зүүдэлдэг гэнэ. Нэг нь зүүдэндээ мөчир дунд гүйнэ, нөгөө нь эзэнтэйгээ тоглоно, харин гурав дахь нь гэрээ хулгайчаас хамгаалж байна гэж зүүдэлдэг. Энэ л шалтгааны улмаас нохой унтаж байхдаа чичирч, хөлөө тийчигнүүлж, уйлж тэр ч бүү хэл архирдаг ажээ.

 

Аквариумын загас эзнээ таньдаг

© dQcOb / reddit

Их Британийн Оксфордын их сургууль болон Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд аквариумын зарим нэг загас, тодруулж хэлбэл алтан болон харваач загас хүнийг нүүр царайгаар нь таньдаг болохыг тогтоожээ. Тэд эзнээ хараад танина. Загасны тархи маш жижигхэн тул энэхүү баримт худлаа санагдаж болох юм. Хувьсан өөрчлөгдөх явцад хүн таньж байх шалтгаан ч тэдэнд үнэндээ байгаагүй.

 

Эзэнтэйгээ тоглож байгаа нь таалагдсаныг илэрхийлж нохой найтаадаг

© Gareth_Of_Riverwood / reddit

Нохойтойгоо тоглож байхад хөнгөхөн найтааж байгааг нь анзаарсан биз дээ? Үүнд санаа зовох зүйл огт байхгүй, ямар ч гэмгүй үзэгдэл. Үнэхээр баярлаж байгаагаа илэрхийлж буй хэрэг. Ихэвчлэн жижиг биетэй үүлдрийн нохой тоглож байхдаа найтаадаг ажээ.

 

“Илбэнх” гэдэг үг зарим нэг хэл дээр “угаадаг баавгай” гэдэг утгатай

© BS Thurner Hof / wikipedia

Япон, унгар, норвеги хэл дээр “илбэнх” гэдэг үгийг махчлан орчуулбал “угаадаг баавгай” гэж бууна. Учир юунд оршино вэ гэвэл энэ амьтан хоолоо идэхээс өмнө эхлээд заавал усанд зайлдаг. Зүгээр ч нэг угааж байгаа хэрэг биш, цэвэрхэн хоол идэх гэсэндээ тэр ажээ.

 

 

Харин “оцон шувуу” мандарин дуудлагаар “ажил хэрэгч галуу” гэсэн утгатай

© B Knight / Getty Images

“Оцон шувуу” хятад хэлний нэг дуудлага болон мандаринаар хоёр ханз үсгээр бичигддэг: “бизнес” болон “галуу”. Энэ хоёр ханзыг махчлан орчуулбал “ажил хэрэгч галуу” болно.

 

Үчимбэр – ичимхий амьтан. Тиймээс түүнийг нохойтой найзлуулдаг

© brauck22 / reddit

Бакари үчимбэр болон түүний хамгийн сайн найз Майли. Сан-Диего амьтны хүрээлэн

Үчимбэр харахад аймшиггүй, хурц ширүүн ааштай амьтан шиг, үнэндээ их ичимхий амьтан. Амьтны хүрээлэнд байдаг үчимбэрүүд сэтгэл санааны хувьд тайван биш байх тул үржилд ч орж чаддаггүй. Тэднийг сэтгэл санаагаар дэмжих зорилгоор багаас нь гөлөгтэй найзлуулж цуг өсгөдөг. Тэд зүү орох зайгүй найз нөхөд болон өсөцгөөх ажээ.

 

Хэрээ цасан дээр тоглох дуртай

Хэрээ цасан дээр тоглох дуртай. Ялангуяа, налуу дээвэр дээр тогтсон цасны хунгар бүр ч сонирхолтой байдаг гэнэ. Үүний баталгаа болгож танд бичлэг бэлдлээ.

 

Хэрэм сүүлээрээ өөрийгөө бороо, цаснаас хамгаалдаг

© Chip Somodevilla / Getty Images

Насанд хүрсэн хэрэм цастай болон бороотой өдрүүдэд үүрнээсээ гарахдаа өөрийнхөө сүүлийг шүхэр болгон ашигладаг.

 

Швейцарт ганц усан гахай тэжээхийг хориглодог

© mudmonkey27 / reddit

Усан гахай их нийтэч, тийм учраас Швейцарт усан гахайг ганцаар нь тэжээхийг хуулиар хориглодог. Амьтантай хэрцгий хандахаас хамгаалж байгаа зохицуулалт ажээ. Мөн өөр бусад амьтдыг ч нэгээр нь тэжээхийг хориглосон заалтууд бий: хулгана, тоть, шиншилл, зарим нэг төрлийн шувуунууд. Гэрийн бүжинг төрсний дараа 8 долоо хоногийн турш заавал сүрэгт нь байлгах ёстой. Хэрвээ боломжгүй бол өөр бусад бөжингийн үнэр, дуу чимээг хиймлээр бүрдүүлэх ёстой ажээ.

 

Талли – муур шиг аашилдаг хаски үүлдрийн нохой

© xlinnea / imgur, © xlinnea / imgur

Хэдэн жилийн өмнө Талли хочтой нохой нэрд гарч байж билээ. Анхны эзэд нь түүнийг мууртай цуг өсгөж хүмүүжүүлжээ. Талли ч муурны аашнаас багагүй суралцаад авч. Жишээ нь, урд хоёр хөлөө хумьж хэвтэх, цаасан хайрцагт орох гэх мэт.

 

Морьдын үерхэл үнэнч

© natatatco / reddit

Үхэр өөрийн сүргийн өөр үхэртэй найз нөхдийн харилцаа үүсгэж байгааг судалгаагаар тогтоосныг бид бичиж байсан. 1980-аад оны үед Францын Экс-Марсель их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харвал, морьд ч мөн адил цагийг цугтаа өнгөрөөж байгаа (ажилд гардаг, амардаг) морьтой илүү ойр дотно найзын харилцаа тогтоодог ажээ.

Reddit-ийн нэгэн хэрэглэгч саяхан морьтой холбоотой гунигтай түүх хуваалцжээ “Надад ажлын хоёр сайхан морь байсан юм, Ренессанс-ын зах дээр цугт нь тэргэнд хөллөдөг. Тэд хэзээ ч ганцаараа ажиллаж байгаагүй. Хаа ч явсан цугтаа… талбайд, зүчээнд, уналгад гэх мэт байнга цуг. Нэг нь 29 жил насалсан. Түүний сайн найз эхний морь үхсэнээс 9 цагийн дараа зүрх нь хагарч үхсэн дээ” © redandbluenights / reddit

 

Бонус. Цуурхал: Зааны хувьд хүн гэдэг яг л бид нарт гөлөг ямар өхөөрдөм байдагтай адил

© CHAIDEER MAHYUDDIN / AFP / Getty Images

2017 оны сүүлээр оюутан бүсгүй Жулия Хассын жиргээ нь маш богино хугацаанд вирус шиг тарж 500 мянга гаруй лайк цуглуулжээ. Бүсгүйн жиргэсэн постоос хэсэгчлэн авбал: “Заан биднийг өхөөрдөм гэж боддог болохыг би сая олж мэдлээ. Бид гөлгийг ямар хөөрхөн амьтан гэдэг билээ, яг л түүн шиг. Бид нар гөлөг харахаараа өөрийн эрхгүй өхөөрдөж хайр хүрдэг. Заан яг л түүнтэй адилхан, хүмүүсийг харахаараа өхөөрдөх тархины тэр хэсэг нь “шатаж” эхэлдэг” гэжээ.

Түүний жиргээ алдаршсаны дараа Жулия дараах тайлбарыг нэмж хийжээ: “би эрдэмтэн биш шүү, энэ мэдээллийг Google-ээс олж уншсан”.

Заан хүмүүсийг хэрхэн хүлээж авдгийг Дейвис дэх Калифорнийн их сургуулийн бүлэг судлаачид судалж хариулт өгөхийг оролджээ. Мэргэжилтнүүд 7 заантай сүрэг өөрийн дасгалжуулагч, жуулчин болон сайн дурынханд хэрхэн хандаж байгааг ажигласан байна. Профессор Линетт Хартын батлан хэлснээр: “Заан хүний тухай юу гэж “боддог”-ийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэд тодорхой хүмүүстэй тогтоосон харилцаагаа үнэлдэг болов уу. Гэсэн хэдий ч тэдний ааш авир урьдчилан таашгүй” гэжээ.

Амьтдын тухай өөр сонирхолтой баримт та мэдэх үү?

46
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ц. Эрхбаяр

    Ц. Эрхбаяр

    2020/07/18 at 00:16

    Tgd bayrlaj bhad ni geriin shaahaigaar nyalga awishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *