Венецийн кино наадам 67 дахь удаагаа болж өнгөрлөө [38 фото]

0

Венецийн кино наадам 67 дахь удаагаа болж өнгөрлөө [38 фото]

Дэлхийн хамгийн эртний, хамгийн нэр хүндтэй Венецийн кино наадам энэ 9-дүгээр сарын 1-нээс 11-ний хооронд болж өнгөрлөө. 1932 оноос эхлэн Италийн Венец хотын Lido арал дээр жил бүрийн 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр тэмдэглэх болсон Venice Film Festival хэмээх энэхүү алдарт фестивалийн нээлт түүхт Palazzo del Cinema ордонд болж, хамгийн анхны киногоор америкийн кино найруулагч Darren Aronofsky-гийн “Black Swan” кино сонгогдсон байна. Darren Aronofsky бол Венецийн кино наадмын хамгийн дээд шагнал болох Golden Lion шагналыг хүртсэн америкийн гурав дахь кино бүтээгч юм. Наадмын шүүгчдийг алдарт найруулагч Quentin Tarantino тэргүүлж байсан байна. Tarantino-гийн дотны анд, хамтрагч болох найруулагч Robert Rodriguez-ын энэ наадамд өрсөлдөж байгаа бүтээл болох “Machete” хэмээх кино хоёр дахь бүтээл болон дэлгэцэнд гарчээ. Дэлхийн кино ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчид хуран цугларсан энэхүү эртний түүхт гайхамшигт наадмын зочдын фото зургуудыг сонирхон үзнэ үү.

“Machete” киноны найруулагч Robert Rodriguez, жүжигчин Danny Trejo, Jessica Alba нар

Жүжигчин Danny Trejo Венецийн кино наадамд өрсөлдсөн “Machete” киноны анхны гаргалтан дээр

Жүжигчин Ben Affleck өөрийн бичиж, найруулж, тоглосон “The Town” киногоо танилцуулахаар Венецд хүрэлцэн ирсэн бөгөөд түүний шинэ кино ирэх 17-ны өдөр нээлтээ хийх юм.

Ben Affleck-ын “The Town” кинонд тоглосон жүжигчин Jon Hamm, Rebecca Hall нар

Хятадын кино найруулагч John Woo-гийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Венецийн кино наадмын дээд шагнал Golden Lion шагналаар шагнуулжээ.

Оросын “Овсянки” киноны төлөөлөгчид болох Юрий Цурило, Юлия Ауг болон киноны продюсер Игорь Сергеев

“Somewhere” киноны анхны гаргалтан дээр жүжигчин Elle Fanning хүрэлцэн иржээ. Энэ кино нь мөн Golden Lion шагнал хүртсэн байна.

Францын инээдмийн “Potiche” киноны найруулагч Francois Ozon, жүжигчин Catherine Deneuve нар. Энэ кино нь Golden Lion шагналд нэр дэвшсэн бүтээл юм.

Наадамд өрсөлдсөн “Detective Dee and the Mystery of the Phantom Flame” киноны танилцуулгын үеэр жүжигчин Deng Chao

“Vallanzasca — Gli Angeli Del Male” киноны анхны гаргалтан дээр жүжигчин Filippo Timi, Moritz Bleibtreu, Valeria Solarino, найруулагч Michele Placido нар

Жүжигчин Moritz Bleibtreu ярилцлага өгч байгаа нь

Жүжигчин Jeremy Renner Венецийн кино наадамд морилон ирсэн байна.

Жүжигчин Joaquin Phoenix-ыг бид “Gladiator” киноны Commodus-ын дүрээр нь сайн мэднэ. Тэрбээр Венецийн кино наадамд “I’m Stil Here: The Lost Year of Joaquin Phoenix” хэмээх баримтат шинэ киногоо танилцуулахаар иржээ.

“Somewhere” киноны анхны гаргалтан дээр жүжигчин Laura Chiatti ирсэн байв.

Наадамд өрсөлдсөн “Detective Dee and the Mystery of the Phantom Flame” киног үзүүлэхийн өмнө жүжигчин Michelle Yeoh улаан хивсний ёслолд оролцож байгаа нь

“Miral” киног үзэхээр бизнесмэн Владислав Доронин, супер модель Naomi Campbell нар Венецийн кино наадамд зочлон ирсэн байна.

Жүжигчин Natalie Portman, Vincent Cassel нар Венецд “Black Swan” киног танилцуулжээ.

Жүжигчин Natalie Portman найруулагч Darren Aronofsky-гийн хоёр балетчин эмэгтэйн өрсөлдөөний тухай өгүүлсэн “Black Swan” киноны гол дүрд тоглосон юм.

Тайваний жүжигчин, загвар өмсөгч Pace Wu тулааны урлагийн сэдэвт “The Reign of Assassins” киноны анхны гаргалтан дээр

“Vallanzasca – Gli angeli del male” киноны анхны гаргалтан дээр жүжигчин Valeria Solarino, Paz Vega, Monica Barladeanu нар

Испаний кино жүжигчин Paz Vega

“Miral” киноны гол дүрүүдийн нэгд тоглосон палестин гаралтай францын жүжигчин Yasmine al-Masri

Италийн жүжигчин Violante Placido

Найруулагч Sofia Coppola өөрийн нөхөр Thomas Mars-ын хамт

Италийн жүжигчин Gianfelice Imparato “Into Paradiso” киноны анхны гаргалтан дээр

Гонконгийн найруулагч Andrew Lau Венецийн кино наадамд өөрийн “Legend of the Fist: The Return of Chen Zhen” нэртэй бүтээлтэйгээ хүрэлцэн ирсэн бөгөөд зураг дээр түүнтэй хамт жүжигчин Donnie Yen, Shawn Yue нар байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. wade3

    2010/09/12 at 11:47

    [b]гоё болжээ[/b] :-x

  2. jerry-man

    2010/09/12 at 15:12

    :-) :-)

  3. turuu_designer

    2010/09/13 at 06:06

    huuchirsan medee bna daaa

  4. undraa107

    2010/09/15 at 19:07

    goy l yum :-o

  5. cmrdsour

    2010/09/17 at 15:00

    Yun Oscar jinhene kino urlag Europet bdag baihgui yu.,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *