Үслэг алчуурыг хэрхэн хөвсгөр, зөөлөн болгох вэ?

1

Мөнгөө үрэн байж худалдаж авдаг ангижруулагч болон зөөлрүүлэгч xөвсгөр алчуурыг зөөлөн болгож чадахгүй байна уу? Удаан хугацаанд хэрэглэсэн ч гэсэн өөрийн алчууруудаа хөвсгөр зөөлөн байлгахыг хүсвэл, айл болгонд олдох энгийн бүтээгдэхүүн болох уксус болон хүнсний содыг хэрэглээрэй.

Хийх дарааллал:

1) Алчууруудаа угаалгын машиндаа хийгээд угаагч шингэнээ хийдэг хэсэгтээ нэг стакан уксус хийгээд хамгийн дээд температур дээр нь тавина. Хамгийн чухал нь зайлж мушгих сонголтыг хийхгүй.

2) Дууссаны дараа угаалгын нунтаг хийдэг хэсэг рүү 0.5 стакан хүнсний сод хийгээд энэ удаад бүтэн угаалганы горим дээр тавьж угаана.

Ингэж угаасны дараа алчуурууд буцаад зөөлөн хөвсгөр болно. Харин үргэлж иймээр нь үлдээмээр байвал, дараагийн хэдэн зөвлөмжийг мэдээд авахад илүүдэхгүй:

1. Зайлагчаас татгалзана уу! Угаасны дараа алчуурууд ус шингээж авахдаа муу болдог юм.

2. Хэзээ ч алчуураа угаахдаа өөр төрлийн зүйлстэй хольж угааж болохгүй.

3. Угаахдаа машинаа дүүргэж угаахаас зайлсхийх хэрэгтэй. Алчуур зайныхаа 4/3 ийг эзлэх маягаар.

4. Паар болон халуун тен дээр хатаах биш энгийн нөхцөлд хатаах хэрэгтэй. Наранд хатаахад хүртэл ширүүн болгодог. Хамгийн зөв сонголт бол агаарт хатаах, хатаахдаа сүүдэрлэг газарт.

5. Нэгмөсөн сайн хатаах хэрэгтэй. Чийгтэй хураасан алчуурууд эвгүй үнэр гаргахаас гадна хөгцрөх нь олонтаа байдаг.

Энэ хэдэн дүрмийг дагахад, зөөлөн хөвсгөр алчуурууд тань үргэлж зөөлнөөрөө үлдэж биед эвтэйхэн тааламжтай мэдрэмжээ өгсөөр байх болно.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhtuvshin Densmaa

    Enkhtuvshin Densmaa

    2017/11/05 at 20:41

    Уксус нь хэдэн % ынх бх бэ?

  2. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/11/05 at 21:49

    Ширүүн арчуурыг яавал хөвсгөр, зөөлөн болгох вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *