Худалдааны төвийн үзвэрийн танхимын торонд 30 жил амьдарч, дэлхийн хамгийн ганцаардмал амьтан гэх нэрийг зүүх болсон горилла сармагчны түүх

0

Тайландын Бангкок хот дахь нэгэн худалдааны төвийн 7 давхар дахь үзвэрийн танхимын торонд 33 настай горилла сармагчин амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлжээ. Буа Ной хэмээх тэрхүү горилла сармагчин Пата Пинклао их дэлгүүрт 30 гаруй жил амьдарсан бөгөөд амьтны эрхийн төлөө идэвхтнүүд түүнийг илүү таатай орчинд амьдруулах хүсэлт гаргаж байсан ч тус дэлгүүрийн эздийн зүгээс татгалзсан хариу авч байжээ.

Anthony Yin/Unsplash

Амьтны эрхийг хамгаалах PETA нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жейсон Бекер тус худалдааны төвийн амьтны үзвэрийн хэсгийг дэлхий дээрх хамгийн муу зохион байгуулалттай амьтны хүрээлэн хэмээн тодорхойлоод эрх нь зөрчигдөж буй тэдгээр амьтдын амьдралын сүүлчийн жилүүдийг өөрийн төрөл зүйлийн амьтдын дэргэд өнгөрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн тус улсын Байгаль орчны сайд ч Буй Ной гориллаг өөрийн төрөл зүйлийн хамт амьдралаа өнгөрүүлж, байгальд амьдрах нь зөв гэж үзэж байгаагаа ч дурдаж байжээ. Гэвч түүнийг өмчлөгчдийн зүгээс хувийн өмчөө байгальд тавих, асрамжид өгөх бодолгүй гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа аж.

Буа Нойн эзэн устаж үгүй болох эрсдэлтэй амьтдыг худалдах, эзэмшихийг хориглох хууль гарахаас өмнө өмчилж авсан тул хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй ажээ. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг эзэмшигч Буа Нойг 800,000 ам.доллараар зарна хэмээн мэдэгдсэн талаар ч нийтлэгдэх болжээ.

Тэгвэл тус үзмэрийн танхимын захирал Канит Сермсиримонгкол “Олон нийтийн сүлжээнээс харсан зурагтаа итгэж, түүнийг үнэхээр аз жаргалгүй амьдарч байгаа гэж ойлгож байгаа хүмүүст мэдээлэл хүргэхийг хүсч байна. Амьтдын төрх байдал гунигтай эсвэл жаргалтай харагдлаа гээд тийм мэдрэмжийг тэд авч байгаа гэсэн үг биш юм” хэмээн мэдэгджээ.

Горилла сармагчин нь зэрлэг байгальд 35-40, хүний асаргаанд 50 хүртэл насалдаг аж.

24
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/11/05 at 20:19

    Tam dund 30 jil

  2. Mandah Naran

    Mandah Naran

    2022/11/06 at 07:27

    Evii de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *