
Нийтийн тээврийн буудал угаасаа л хотын дэд бүтцийн эмзэг сэдэв байсан. Тэр болгон анхаарал хандуулдаггүй, нэгэн хэвийн буудлуудаар улс орнуудын хотууд дүүрчээ. Гэхдээ зарим нэг орнуудын дизайнерууд уйтгартай нэгэн хэвийн төрхөөс татгалзахаар шийджээ. Тэд жинхэнэ арт-объект гэж хэлж болохоор “баянбүрд”-ийг зохион бүтээсэн бөгөөд зүгээр нэг автобус хүлээж зогсдог газар биш болгосон байна. Зарим нэг төслүүдийг жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болохоор санагдана. Бас хэрэглээ талаасаа бүрэн хангасан буудлууд ч харагдана.
Дэлхийн өнцөг булан бүрд орших сонирхол татам автобусны буудлуудыг танд сонирхуулж байна.
Японы Нагасаки хотод жимс, ногооны төрхтэй буудлууд маш олон байдаг

Иймэрхүү автобусны буудлуудыг 1990 онд барьсан бөгөөд хотын оршин суугчид одоо ч үйлчлүүлсээр байна.
Шведийн орчин үеийн автобусны буудал

Умео хотын засаг захиргаа оршин суугчиддаа анхаарал тавьж автобусыг тав тухтай хүлээх нөхцлөөр хангахаар шийджээ. Энэ хот өвлийн хүйтнээрээ алдартай. Буудалд суурилуулсан жижиг хагас бүхээг нь зорчигчдыг салхи, борооноос хамгаална. Тухайн буудалд автобус ойртож ирэх тохиолдолд гэрлэн дохио идэвхжиж мэдээлэл өгдөг ажээ.
Өвөрмөц автобусны буудлынхаа тоогоор Австри улс толгой цохино

Австрийн нэгэн жижиг хөндийд байрлах автобусны буудлыг долоон орны архитекторууд зохион бүтээжээ.
Өмнөд Солонгосын тухтай автобусны буудал

Дубай дахь цомхон автобусны буудал

Барималч Денис Оппенхеймийн төслөөр барьсан “Ventura” байшин-буудал, Калифорни

Хофддорп дахь The Amazing Whale Jaw автобусны буудал, Нидерланд

Жин суурилуулсан автобусны буудал, Нидерланд

Орон нутгийн фитнес төвийн санаачилгаар ийм сонирхолтой автобусны буудал барьжээ. Автобус хүлээж буй хүмүүс өөрийнхөө жинг мэдэх боломжтой төдийгүй хүсвэл уг төвөөр үйлчлүүлэх болох ажээ.
Америкт том шарах шүүгээ хэлбэртэй автобусны буудал хийжээ

Автобусны буудал биш харин амралтын булан гэмээр

Энэ диваажин Сингапурт байдаг. Савлуур, бяцхан номын сан, утас цэнэглэх булан, мөн автобус хаана явж байгааг харуулсан ухаалаг самбар ч бий

Балтиморт байдаг сонирхолтой автобусны буудал, АНУ

IKEA–гийн санаачилгаар Лондоны автобусны буудал эрс шинэчлэлт хийжээ

Куритиб дэх автобусны гоёмсог буудал, Бразил

Иймэрхүү өвөрмөц буудлуудыг дэлхийн ямар ч улс орнуудаас харж болно. Энд гоё гэрэл зургууд дарах ч боломжтой.
Бонус: Автобусны буудал дээр байдаг үнэгүй кофены газар

Жорж Барратт Жонс – Нидерландын оюутан бөгөөд автобусны буудал дээр кафе байгуулж хүмүүсийн өглөөг цоглог угтахад нь туслахаар шийджээ. Жорж хүмүүст халуун кофе, цай, гэрийн жигнэмгээр үнэгүй үйлчилдэг. Сэтгэл санаа сэргээх үүднээс хөгжилтэй дуу тавьдаг байна.







