Та үүнийг мэдсэн үү?

0

Дэлхий ертөнц дээр түг түмэн үйл явдал нэгэн цаг хугацаанд нэгэн зэрэг өрнөж байдаг. Тэдгээрийн заримыг нь бид тухайн үед нь сонсож мэддэг ч заримынх нь талаар өчүүхэн төдий ч мэдээлэл авалгүй өнгөрдөг. Мөн хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш гариг эрхэс, амьтан ургамал, хорвоо дэлхийн үй олон нууцуудыг тайлсаар ирсэн ч бидний хувьд өнөө хэр нь нууц хэвээрээ байгаа зүйлс маш олон. Доорх нийтлэлд та бидний мэдэхгүй өнгөрүүлсэн байж болох баримт, нууцуудын тухай өгүүлсэн байгаа юм.

Хүний бие 120 жилээс дээш хугацаагаар амьдрахад тохиромжгүй. Бидний биеийн эд эс хичнээн удаа хуваагдах боломжтойг генетикийн код харуулсан байдаг.

Жижиг гариг дэлхийтэй мөргөлдсөнөөр үлэг гүрвэл гэдэг амьтан үгүй болсон. Энэхүү мөргөлдөөн маш хүчтэй байсан ба дэлхийн хэлтэрхий Ангараг гариг тэр ч бүү хэл Бархасбадь гаригийн сарны гадаргуу руу хүртэл ниссэн. Хэрвээ энэ гаригууд дээр амьдрал байгаа бол тэр нь манай дэлхийн амьдралын үргэлжлэл ч байж болох юм.

Нэрт физикч Ричард Фейнман Манхэттэны төсөл дээр ажиллаж байхдаа өөрийгөө зугаацуулах гэж хамт ажиллагсдынхаа албан тасалгаан дахь бичиг баримтуудын аюулгүй байдлын кодыг цуглуулж, цаасан дээр бичсэн бөгөөд үүнийгээ ширээн дээр нь орхичихсон байна. Харин түүний хамтрагчид төсөл тагнуулуудын олз болсон гэдэг итгэчихжээ.

Нью Йоркын гэрэл зурагчин гудамжны нохдыг цуглуулж асрах газар дахь нохдын цуврал зургийг авч хэвлүүлсэн нь олон нохой эзэнтэй болоход тусалсан байна.

Хэрвээ тасалсан цэцгийн савтай усанд Виагра уусгавал тэр цэцэг ердийнхөөс 7 хоногоор илүү хугацаанд амьдардаг байна.

Белладона хэмээх цэцгийн цэцэглэхдээ ялгаруулдаг бодисын эм хийхэд ашигладаг. Белладона гэдэг нь үзэсгэлэнт эмэгтэй гэсэн Итали үг бөгөөд олон зуун жилийн өмнөөс ийнхүү нэрлэгдэх болсон энэ цэцгийн шүүсийг эмэгтэйчүүд нүдээ илүү дур булаам болгохын тулд нүдэндээ тавьдаг байжээ.

Fear and Loathing in Las Vegas номын зохиолч, сэтгүүлч Хантер Томпсон өөрийгөө буудан амиа хорлосон бөгөөд тэрээр нэгэн найздаа нас барсны дараах цайллагыг зохион байгуулахыг гэрээсэлсэн байжээ.

Америкийн дуучин Том Уэйтсд “The Fall of Troy” нэртэй дуу байдаг бол The Fall of Troy хамтлагт “Tom Waits” нэртэй дуу байдаг.

Рембрандтын сурагчид багшаараа тохуурхан шалан дээр зоос зураад нэрт зураач тэрхүү зоосыг нь авахыг оролдохыг харан шоолж инээлддэг байжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *