Хорт хавдар туссан нэгэн багш эмэгтэй өөрийнх нь оршуулга дээр хүмүүсийг цэцэг авчрахгүй байхыг хүсжээ. Харин оронд нь ер бусын гэмээр эцсийн хүсэлтээ үлдээсэн байна

1

Өөрийн ажилдаа үнэнч хүн амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ч гэсэн хэвээрээ үлддэг ажээ. Үүнийг батлах бодит түүх бий. Оpшуулга нь ажил мэргэжилдээ үнэнчээр үлдэж, хайрлан хүндэтгэснийг илтгэх арга хэмжээ болжээ. Жоржия мужийн 58 настай багш эмэгтэйн амьдрал, үxлийн түүх үүнийг батална. Түүнийг Тэмми Уодделл гэдэг байжээ.

Тэмми дунд сургуульд багшаар 30 жил ажилласан. Тэр сурагч хүүхдүүддээ их хайртай, сургуулийн уур амьсгалыг дээдэлдэг нэгэн байв. 2003 онд шилдэг багшаар тодорч байсан удаатай. Хичээлийн хэрэгсэл худалдаж авах боломжгүй хүүхдүүдэд туслах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж үүндээ онцгой анхаарч ажилладаг байсан гэдэг.

Tammy Meadows Waddell / Facebook

АНУ-ын Боловсролын яамнаас хийсэн судалгаанаас харахад улсын сургуулийн багш нарын бараг 90% нь өөрийн зардлаар хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл худалдаж авч өгдөг нь тодорхой болсон байна. Тэмми Уоддел бусад багш нарын адил өсч буй хойч ирээдүйдээ чадлаараа тусалж байжээ. Харамсалтай нь тэрээр хорт хавдраар өвдөж сургуулиа орхиход хүрсэн юм.

Tammy Meadows Waddell / Facebook

Энэ амьдралаас явах нь нэгэнт тодорхой болоход багш өөрийнх нь оpшуулганд ирэх хүмүүсээс цэцэгний оронд хичээлийн хэрэгсэлтэй сургуулийн цүнхтэй ирэхийг хүсжээ. Гэр бүл нь санхүүгийн боломжгүй хүүхдүүд хичээлдээ дутагдаж гачигдах зүйлгүй явах болсныг мэдсэн цагт илүү тайван нүд аних болно гэж эцсийн хүсэлтээ үлдээсэн байв.

Багшийн эцсийн хүслийг хүмүүс биелүүлжээ. Үүргэвчнүүдийг цуглуулж сүмд байрлуулсан бөгөөд дараа нь багш нар сургуульдаа авчирчээ. Тэммигийн үеэл Брэд Жонсон мөн л сурган хүмүүжүүлэгч хүн тул энэ түүхийг өөрийн Twitter-тээ хуваалцсан байна. Түүний пост маш хурдан тарж хүмүүс боломжоороо тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Их Британиас хүртэл сайхан сэтгэлт багшийн эцсийн хүсэлтийг биелүүлэхэд оролцсон байна!

Бурхан болсон багшийн 35 настай хүү Кевин Уодделлийн хэлснээр бол ээж нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан нь түүнийг бусдаас ялгаруулдаг байжээ. Тийм ч учраас ээжийнхээ эцсийн хүсэлтэнд гайхаагүй, яг л Тэммигийн зан төрх – багш хүн бусдыг хайрлах аугаа том зүрхтэй хүмүүс байдаг гэжээ.

Tammy Meadows Waddell / Facebook

Сурагчдадаа анхаарал тавьсан энэ багшийн түүхийг уншаад таны сэтгэл хөдлөв үү? Өөр адил төстэй түүх мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

70
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *