Нэг ижил дүрийг өөр цаг үед, өөр жүжигчид бүтээсэн 13 алдартай кино. Домог болсон эдгээр киног 5-10 жил тутамд дахин шинэчилж хийдэг уламжлал нэгэнт тогтжээ

0

Кинонд амь оруулах сайхан дүрийг тоосонд даруулж зүгээр орхидоггүй юм. Шерлок Холмс, Зорро, Робин Гуд зэрэг залуусыг хүн төрөлхтний соёлын өв гэж хэлж болохоор – эдгээр залуусын тухай шинэ киног 5-10 жил тутамд дахин нэг удаа шинээр хийдэг уламжлал нэгэнт тогтжээ. Шинэ дэлгэцийн бүтээл – дүрүүдэд тохиолдох шинэ түүхийг тухайн цаг үетэй нь холбоно, эсвэл дүрийг тэс өөр талаас нь гаргадаг.

Шинэ Гамлет эсвэл Эдмон Дантесыг бүтээх жүжигчид үе үеийн уран бүтээлчдээс ялгаран гарч ирдэг. Улс орон болгон өөр өөрийн хувилбарыг бүтээдэг уламжлал нэгэнт тогтжээ. Нэгэнт алдаршсан дүрийн тухай кино хийх нь улам их болж байна, жишээ нь Бэтмен эсвэл Ганнибал Лектерийг энд дурдахгүй өнгөрч огт болохгүй санагдлаа.

Өөр өөр цаг үед нэг ижил дүрийг бүтээсэн алдартай жүжигчдийг танд танилцуулахаар бэлдсэн юм. Тэд тухайн дүрийг өөрсдийнхөөрөө чадварлаг бүтээж чадсан гэдэгтэй та маргахгүй биз ээ.

1. Зорро

Les Productions Artistes Associés / Sony Pictures Entertainment

Дүрийг бүтээсэн жүжигчид: “Zorro” (1975) кинонд Ален Делон, “The Mask of Zorro” (1998) болон “The Legend of Zorro” (2005) кинонуудад Антонио Бандерас.

 

2. Робин Гуд

Warner Bros. Pictures / Imagine Entertainment

Дүрийг бүтээсэн жүжигчид: “Robin Hood: Prince of Thieves” (1991) кинонд Кевин Костнер, “Robin Hood” (2010) кинонд Рассел Кроу.

 

3. Эдмон Дантес

Lux Film / TF1

Дүрийг бүтээсэн жүжигчид: “Le Comte De Monte Cristo” (1954) кинонд Жан Маре, “Le Comte de Monte Cristo” (1998) олон ангит уран сайхны кинонд Жерар Депардье.

 

4. Арамис

Walt Disney Pictures / Summit Entertainment

Дүрийг бүтээсэн жүжигчид: Чарли Шин “The Three Musketeers” (1993) кинонд, харин 2011 оны “The Three Musketeers” кинонд Люк Эванс тогложээ.

 

5. Дуглас Куэйд

Carolco Pictures / Columbia Pictures

Дүрийг бүтээсэн жүжигчид: “Total Recall” (1990) кинонд Арнольд Шварценеггер, “Total Recall” (2012) кинонд Колин Фарелл.

 

6. Сара Коннор

Carolco Pictures / FOX / Skydance Productions

Дүрийг бүтээсэн жүжигчид: 1984 оны “The Terminator” болон 1991 оны “Terminator 2: Judgment Day”,  мөн 2019 оны “Terminator: Dark Fate” кинонуудад Линда Хэмилтон, 2008-2009 онуудад гарсан “Terminator: The Sarah Connor Chronicles” олон ангит уран сайхны кинонд Лина Хиди, харин 2015 оны “Terminator Genisys” кинонд Эмили Кларк тогложээ.

 

7. Дракула

Hammer Film Productions / American Zoetrope / Dimension Films

Дүрийг бүтээсэн жүжигчид: Кристофер Ли “Hammer Film Productions” студийн маш олон кинонд тоглосон, Гэри Олдман “Dracula” (1992) кинонд, Жерард Батлер “Dracula 2000” (2000) кинонд.

 

8. Виктор Франкенштейн

TriStar Pictures / 20th Century Fox

Дүрийг бүтээсэн жүжигчид: Кеннет Брана 1994 оны “Mary Shelley’s Frankenstein” кинонд, харин 2015 оны “Victor Frankenstein” кинонд Жеймс Макэвой тогложээ.

 

9. Франкенштейний мангас

TriStar Pictures / Lionsgate

Дүрийг бүтээсэн жүжигчид: 1994 оны “Mary Shelley’s Frankenstein” кинонд Роберт Де Ниро, “I, Frankenstein” (2014) кинонд Аарон Экхарт тогложээ.

 

10. Гай Юлий Цезарь

ABC / Pathé

Дүрийг бүтээсэн жүжигчид: “Cleopatra” (1999) мини-сералд Тимоти Далтон, “Astérix aux jeux olympiques” (2008) кинонд Ален Делон.

 

11. Тарзан

Village Roadshow Pictures / Village Roadshow Pictures

Дүрийг бүтээсэн жүжигчид: Каспер Ван Дин “Tarzan and the Lost City” (1998) кинонд, 2016 оны “The Legend of Tarzan” кинонд Александр Скарсгард тогложээ.

 

12. Кларис Старлинг

Orion Pictures / Dino De Laurentiis Company

Дүрийг бүтээсэн жүжигчид: 1991 оны “The Silence of the Lambs” кинонд Жоди Фостер, харин 2001 оны “Hannibal”-д Жулиана Мур тоглосон байна.

 

13. Макс Рокатански

Warner Bros. / Warner Bros.

Дүрийг бүтээсэн жүжигчид: Мел Гибсон 1979-1985 онуудад гарсан “Mad Max” кинонуудад, харин 2015 оны “Mad Max: Fury Road” кинонд Том Харди уг дүрийг бүтээжээ.

7
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *