Эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой эрчүүдийн 6 нууц айдас

4

Эр хүний бүдүүн булчин, ширүүн харцны цаана айдас, эргэлзээ, сэтгэлийн шарх нуугдаж байдаг гэдэгт итгэхэд бэрх юм. Үнэндээ бяр нь амтагдсан хүчтэй эр хүн ч гэсэн сул талтай, тэдэнд санаа зовох зүйл хэнээс ч дутахааргүй их бий. Эдгээрийн зарим нь нийгэм болон эргэн тойрны худал хуурмаг үзэл бодол, ойлголттой шууд холбоотой байдаг.

Сэтгэл зүйн айдас эрчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд адилхан, гэхдээ эрчүүдийн хувьд зарим нэг онцгой асуудлууд тулгарч болно. Өнөөдөр та бүхэндээ илүү түгээмэл асуудлуудыг танилцуулахаар бэлдлээ.

Эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой эрчүүдийн 6 нууц айдас

1. Хүлээлтэнд нь хүрэхгүй байх

Бага байхаас нь л эр хүн бүгдийг чаддаг байх ёстой, эс бөгөөс орных нь хүнийг олчихно гэдгийг толгойд нь суулгачихдаг. Тийм учраас насанд хүрсэн зарим нэг эрчүүд угаалтуураа янзалж чадах болов уу эсвэл удирдлага нь түүнд сэтгэл хангалуун байж чадаж байгаа эсэхэд санаа нь зовж явдаг. Хайртай хүндээ туслахын тулд түүнийг энэ айдсаас нь салгахыг хичээгээрэй, хүн болгон алдах эрхтэй, төгс хүн гэж хаана ч байхгүй гэдгийг хэлээрэй.

 

2. Хангалттай орлого олохгүй байх

Санхүү – эрчүүдийн хамгийн их сэтгэл зовоодог асуудал нь. Энэхүү айдас бий болоход бас л багын хүмүүжил нөлөөлнө. Бага байхад нь эр хүн гэрээ тэжээж нуруун дээрээ үүрч явах ёстой хүн гэдэг ойлголтыг суулгадаг. Тийм учраас насанд хүрсэн хойноо мөнгө хамтын харилцаанд чухал байр эзэлнэ гэж бодно. Амьдрал дээр ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд түрийвч дэх мөнгөний хэмжээнээс илүүтэй анхаарал халамж нь чухал байдаг талтай.

 

3. Өрсөлдөөнийг тэвчихгүй

Эргэн тойрон байгаа эрчүүдтэй хэрхэн өрсөлдөж байгааг эмэгтэй хүн болгон анзаарахгүй байж болно. Энэ тохиолдолд, хайртай залуудаа өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй, түүнд хайртай гэдгээ хэлэх хэрэгтэй.

 

4. Эмэгтэй хүн юу хүсээд байгааг ойлгохгүй үлдэх

Эрчүүд гэдэг яг таг, тодорхой зүйлд дуртай. Тэд учир битүүлэг, олон утгатай явуулгыг ойлгохгүй. Эмэгтэйчүүдийн энэ байдал нь тэднийг мухардалд оруулж орхино. Тэд өөрсдөөс нь юу хүсээд байгааг ойлгодоггүй, тиймээс эмэгтэй хүн хүслээ шууд л хэлж сурах нь зүйтэй.

 

5. Хөгшрөх

Тэд хөгширч ойр дотнынхондоо хэрэггүй эсвэл тээр болохыг үнэхээр хүсдэггүй. Зарим нэг тохиолдолд энэхүү айдас нь бүр сэтгэл зүйн тусдаа өвчин ч болох аюултай. Тэднийг сэтгэл зүйн талаас нь дэмжихийн тулд илүү ойр дотно харилцаа үүсгэхийг хичээ, гэртээ тайван уур амьсгалыг бий болгоорой.

 

6. Инээдтэй харагдаж эвгүй байдалд орох

Эр хүн өөрийгөө буурьтай, нухацтай байх ёстой гэж бодож явдаг. Тулаантай киноны бяртай гол дүрийн баатрыг та ер нь инээж байхыг харсан уу? Тэр өөрийгөө байгаагаар нь хүлээж авах ёстой, та үүнд нь туслаарай. Бие биедээ хөгжилтай зүйл ярилц, заримдаа хоёулаа тэнэгтэж ч болно шүү дээ. Цугтаа инээдмийн кино үзэж хөгжилдөж байгаарай.

Хэрвээ та эдгээр айдсыг нь дөвийлгөх ч юм уу, үл тоовол та хоёрын харилцаанд ан цав сууж эхлэх болохыг анхаараарай.

19
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *