Гэрийн өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй бидний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байдаг, өдөр тутмын амьдралд тохиолддог ахуйн 11 алдаа

1

Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол гэрийн ажилд 3 дахин илүү их цаг зарцуулдаг байна. Гэрийн эзэгтэй уламжлал ёсоороо хоол хийнэ, ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавина, тэгээд мэдээж гэр орныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангана. Цэмцийсэн гэр нүд баясгадаг, гэхдээ энэ хүндхэн ажлыг хийж байхдаа гэрийн өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй мөн өөрсдийн эрүүл мэндэд хор уршигтай алдаа гаргаж байгаагаа ч мэддэггүй ажээ.

Хүн болгон эмх цэгцийг эрхэмлэх нь мэдээж. Бид уншигч танд санаа тавьдаг тул ахуй амьдралдаа гаргаж болох алдаануудыг танилцуулахаар бэлдлээ.

Тоос сорогчны оронд шүүр хэрэглэх

© cottonbro / Pexels, © cottonbro / Pexels

Хог цэвэрлэх тоолонд овор ихтэй тоос сорогч гаргаж ирэх эсвэл чийгтэй цэвэрлэгээ хийхийн оронд шүүрдэж тосгуурт авах нь хамаагүй амар байх нь мэдээж. Хуурай шүүр нь хогийг цуглуулж авдаггүй харин ч агаарт тоос шороог босгож тасалгаагаар нэг дэгдэхэд хүргэдэг. Шүүр нь бүхэл ширхэгтэй зүйл авахад л илүү тохиромжтой, жишээ нь та шалан дээрээ будаагаа асгасан бол. Өөр бусад тохиолдолд чийгтэй цэвэрлэгээ хийх эсвэл тоос сорогчоор л соруулсан нь дээр. Орчин үеийн шал арчдаг хэрэгсэл хуучны хэрэгслүүдтэй харьцуулахад хэрэглээ нь хамаагүй амар болсон. Тиймээс шалаа чийгтэй алчуураар арчихад нэг их төвөгшөөгөөд байх зүйл алга.

 

Тосны үлдэгдлийг угаалтуур эсвэл жорлон руу асгах

Жорлонгийн суултуурт эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, алчуур зэрэг зүйл огт хийж болохгүй гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ усны хоолойд бидний хувьд гэмгүй харагддаг тос орж болохгүйг хүмүүс тэр болгон мэдэхгүй яваа нь харамсалтай. Савантай халуун ус араас нь гоожуулахад цэвэрлэгдэх байлгүй гэж бодож байна уу? Үнэндээ усны хоолойны хүйтэн хэсэгт очоод л царцана, хоолойны хананд наалдаж хуримтлагдсаар бөглөрөл үүсгэнэ. Тэгээд ч бас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Химийн бодис хэрэглэхээс зайлсхийхийн тулд, бас сантехникч дуудахгүй байхын тулд усны хоолойдоо юу дуртайгаа хийхгүй байхыг хичээ. Тосыг та ус үл нэвтрэх уутанд хийгээд хогийн савандаа хаяж болно шүү дээ.

 

Чийгшүүлэгчийг үл тоох

© Bart Everson / Flickr, © Projekt_Kaffeebart / Pixabay

Хэт их чийгшлээс болоод ханын цаас хууларч унана бас мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Мөн хэт чийгтэй агаараас болоод хивс, паркет болон ламинат шал гэмтдэг. 55%-иас дээш чийгшилтэй үед шал дэвтэж хөвсийх, үүнээс болоод хэлбэрээ алдах, чийхарч дуугарч болно. Гэхдээ чийг дутагдах нь мөн эрүүл мэндэд аюултай гэдгийг тэр болгон мэддэггүй, өөрөөр хэлбэл төрөл бүрийн өвчин үүсгэдэг – харшил, нүд аргахаас эхлээд бронхит. Эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд заавал чийгшүүлэгч худалдаж авах ч шаардлага байхгүй. Өөрийнхөө шаардлагад нийцүүлээд агаараа чийгшүүлж бай. Жирийн шүршдэг саванд ус хийгээд л агаарт шүршихэд болно.

 

Жорлонгийн суултуур болон угаалтуурыг бээлийгүй угаах

Жорлонгийн суултуур болон угаалтуур цэвэрлэхдээ бид хүчтэй химийн бодис ашиглаад бүр сурчээ – төрөл бүрийн ариутгагч, устгагч бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Ийм хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхдээ ихэнх гэрийн эзэгтэй нар хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй. Бээлий өмсөж, амны хаалт зүүх хэрэгтэй. Хүчтэй бодис арьсанд хүрснээр цочрохоос эхлээд химийн түлэгдэл ч авах аюултай. Бас химийн аюултай бодисоор амьсгалах нь эрүүл мэндэд хортой: мэргэжлийн хүмүүс ийм төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн агаарын солилцоог хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг байна.

 

Байшингийнхаа хажууд том мод суулгах

© Erik Cleves Kristensen / Flickr, © Teemu008 / Flickr

Цонхны урд сарнай эсвэл саглагар сайхан бут ургаж байгааг харахад сэтгэл сэргэдэг. Гэхдээ мэргэжилтнүүд байшиндаа ойрхон том мод барихгүй байхыг анхааруулж байна. Модны үндэсний систем байшингийн суурийг гэмтээж болно, байнгын усалгаа нь байшингийн бат бөх байдалд муугаар нөлөөлж эхэлдэг. Ирээдүйд тулгарах асуудлаас зайлсхийхийн тулд зохих норм-ын дагуу модоо тарихыг зөвлөж байна. Байшингийн гадна хана болон мод хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой, харин бутны хувьд 2, 5 метр. Байшингийн суурь гэмтсэнээр байшин нурах хүртэл аюултай тул үүнд анхаарал болгоомжтой хандаарай.

 

Цонхны хөшгийг байнга нээлттэй байлгах

Нар тусдаг талд цонх нь байдаг айл нэг бодлын азтай, бас илүү их байгалийн гэрэл орж ирнэ гэсэн үг. Нөгөө талаасаа, өрөөнд тусах нарны туяа танаар бас даажигнаж байгаа мэт. Цонхны шил В төрлийн нарны хэт ягаан туяаг өөртөө барьж үлдээд А төрлийг туяаг нэвтрүүлдэг. Чухам энэ л төрлийн туяа арьсыг хөгшрүүлэхийн зэрэгцээ тавилгын өнгийг гандуу болгодог юм. Аливаа зүйл дандаа л хоёр талтай байдгийн адил хөшгийг бас дандаа хаалттай байлгах ч аюултай. Эрдэмтдийн үзэж байгаагаар нарны туяа зарим нэг төрлийн нянг устгадаг, мөн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг ажээ.

 

Хивсээ тогтмол угаах

© kropekk_pl / Pixabay

Цэвэрхэн хивс – ямар ч гэрийн эзэгтэйн бахархал. Хивсэн дээр тогтсон толбо, бохирыг арилгахад ямар их цаг, хөдөлмөр зарцуулдаг билээ дээ. Төсөөлөхөөс ч аймаар. Хивсийг байнга угаах нь хивсэндээ муугаар нөлөөлнө, ялангуяа хиймэл материалаар хийсэн бас үнэтэй биш хивс бол. Чийг нь хэтрэхээр мөөгөнцөртөнө, цавуулаг чанар нь алдагдана, өнгө будаг нь бүдгэрч үзэмжгүй болдог. Хивсний эдэлгээний хугацааг уртасгахын тулд тогтмол угаах хэрэггүй, харин хивсний гадаргууг зөв цэвэрлэж байх хэрэгтэй. Хивсээ долоо хоногт 2 удаа тоос сорогчоор соруулна, жилдээ нэг удаа хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлнэ.

 

Угаалгын машины тагийг хаалттай орхих

Ихэнх айлын угаалгын машин угаалгын өрөөндөө байдаг, тэр өрөө нь жижиг учраас угаалгын машины хаалгыг онгорхой орхиод байх нь ховор. Хаалга байнга хаалттай байхаар угаалгын машин бүрэн хатахгүй, өндөр чийгшил нь нян, мөөгөнцөр үржих таатай орчин болно. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар угаалгын машиныг ашиглахаас бусад бүх үед хаалгыг нь нээлттэй орхих ёстой ажээ.

 

Хадгалалтын горим зөрчсөн устөрөгчийн хэт исэл ашиглах

Устөрөгчийн хэт ислийг гэрийн цэвэрлэгээнд ашиглах төрөл бүрийн аргууд интернетэд байдаг. Энэ бодисын цэвэрлэхгүй зүйл гэж алга, плитанаас эхлээд хана хүртэл цэвэрлэж байна. Гэхдээ буруу хадгалсан устөрөгчийн хэт исэл ямар ч нэмэргүй, гэрлийн тусгалд энэ бодис задардаг. Тиймээс гэрэл үл нэвтрэх савлагаатайг худалдаж авах эсвэл гэрэл үл тусах газар хадгалах хэрэгтэй. Энэ л тохиолдолд цэвэрлэх үйлчилгээгээ хадгалах ажээ. Өөр бусад тохиолдолд цэвэрлэгээний өөр бодисоор аливаа гадаргууг цэвэрлэсэн нь үр дүнтэй болно.

 

Унтлагын өрөөндөө хэтэрхий их цэцэг байрлуулах

© Catedrales e Iglesias / Flickr, © TimothyJ / Flickr

Унтлагын өрөө – гэрийн хамгийн тав тухтай газар. Гэрт тэр тав тух мэдрэгдэхгүй тохиолдолд төрөл бүрийн арга хэрэглэнэ: төрөл бүрийн цэцэг худалдаж авч тавина, бэлэг дурсгал өрж амилуулах гэж оролдоно. Цэцгийн хүчтэй үнэрт мансууран тайвширна гэж боддог байх. Цэцэг үнэхээр гэр орны орчинг амилуулдаг, тав тухыг ч бүрдүүлнэ, гэхдээ тэр болгон амжилттай байдаггүй. Ургамлын ид цэцэглэлтийн үед нүүрсхүчлийн хий ихээр ялгардаг ба энэ нь толгой өвтгөх, дотор муухайрахад хүргэнэ. Цэцгээс элдэв гаж зүйл мэдрэгдэхгүй бол сайн л биз. Хэрвээ нойронд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа унтлагын өрөөнөөс гаргасан нь дээр болов уу.

 

Гэрээ бэлэг дурсгалын дэлгүүр болгох

© Roger W / Flickr, © Pixabay / Pixabay

Олон хүний мэдэх зүйл: гэрт хэдий хэр их олон зүйл байна, цэвэрлэх ажил төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Баримал, бэлэг дурсгал гээд энэ бүгд тоос шорооны шилдэг “соронз”. Сэтгэлд дотно эд зүйлээ цааш хурааж чадахгүй бол харшилтай болж хоцрохыг үгүйсгэхгүй. Бас дуу чимээний түвшинг ч анхаарах хэрэгтэй. Жишээ нь, том хэмжээний аквариум их чимээ гаргадаг. Гэрийн эзэд сонголт хийхэд хүрнэ: загасаа хараад аквариумаас гарах чимээг тэвчих үү эсвэл амрахад саад болохгүй тийм л өрөөнд аквариумаа байрлуулах уу?

Таны бодлоор ахуйн ямар алдаа гэр орны өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй эздийнхээ эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг вэ? Та үнэнээ л хэлээрэй, тосоо та угаалтуурт асгадаг уу?

26
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gambaa Gambaa

    Gambaa Gambaa

    2020/10/03 at 05:21

    Үз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *