
Австралийг the land down under буюу “хөл нь дээшээ харсан тив” гэдэг. Яагаад гэвэл дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт бусад тивээс “доор” байрладаг. Энэ улс бусад улс орнуудыг бодвол үнэхээр л өөр байгааг жуулчид онцолж байна.
Австралийн нийтийн бие засах газар юутай орж болохгүй вэ, австралийн уугуул иргэд юу идэж байсан агаад ямар хэмжээтэй алт эндээс олддог вэ?
Австралийн дэлгүүрүүдэд задгай сүү зардаг

Гудамжнуудад одоо болтол утасны бүхээг байдаг бөгөөд улс дотроо хэн рүү ч үнэгүй залгаж болно
Зарим нэг барилгуудад хуучны торон ханатай цахилгаан шатууд ажилласаар л байна

Австралийн далайн эргээр байрлах сүүдрэвчний дээвэр дээр нарны хавтан суурилуулсан байдаг. Амрагчид цахилгаан хэрэгслээ USB залгуураар цэнэглэх боломжтой

2015 оноос хойш сүлжээ супермаркетууд хүүхдэд зориулсан үнэгүй жимсний лангуутай болсон – худалдан авалт хийх үедээ эрүүл хооллолтыг дэмжих арга

Заримдаа зүгээр л дэлгүүр хэсэх хүсэл жинхэнэ тэвчээр шаардана

Иймэрхүү зүйлийг энэ улсад л харж болно: кенгуру морины уралдаан үзэхээр иржээ

Австралид углааш зардаг худалдааны автомат машин байдаг

Брисбенийн зуушийн газар ийм үйлчлүүлэгчид ирдэг. Гэрэл зураг дээр Австралийн цагаан өрөвтас

Австралийн супермаркетуудад бараа болгоны байрлаж байгаа лангуунуудын дугаартай жагсаалтыг хэвлэж тавьсан байдаг

Австралийн зэрлэг байгалиас олдсон алтны олдворууд

Бунья нарсны боргоцой нь уугуул иргэдэд шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог, боргоцойг одоо ч хоол хүнсэндээ хэрэглэсээр байна

Энэ хөөрхөн залуу хайртай бүсгүйгээ болзоонд урьчхаад хүлээж суугаа байх

Энд урьд өмнө нь ашиглаж байсан алтны уурхайн ул мөр ч одоогоороо хадгалагдан үлджээ

Нийтийн бие засах газарт цахилгаан хөрөөтэй орохыг xоригложээ

Өчигдөр хэн нэгэн манай хашаанд орж иржээ

Мельбурнд харсан хуй салхи

Мельбурн дахь Улаан Загалмай цусны нөөцийн санд хэдий хэр нөөц байгааг ийм байдлаар харуулдаг

Өнгөрсөн жил Австралид цас орсон. Маунт Буллерт байдаг нэгэн үйлчилгээний газар ороход үүдээ ингэж цэвэрлэжээ – уулын бэлд байдаг амралтын газар

Австралийн зарим нэг бүс нутагт гал түймэр гарах нь их тул нутгийн оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр ус шүршигч байрлуулсан байдаг

Австралийн брэнд нь хүртэл манай гарагийн хамгийн аймшигтай амьтны нэрээр нэрлэгджээ

Редбэк – австралийн нэгэн төрлийн аалз бөгөөд хор нь хүнд маш аюултай.
Австралийн оршин суугчдыг юугаар ч алмайруулж чадахгүй гэж бодож байсан юм. Тэгсэн саяхан нэг хүн урьд нь харж байгаагүй аалзтай таарчээ

Брисбений онгоцны буудал дээр албаны нохойнд зориулсан амралтын өрөө байдаг

Энэ улсад ирээдүй аль хэдийн эхэлжээ: хурд хэмждэг шинэ технологи бүхий камер, Мельбурн

Австралид усан санд сэлэх гэж байгаа бол урилгагүй зочин байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгаж байх хэрэгтэй

Булан тойроод л аварга том аалз, кенгуру эсвэл могойтой таарч болох Австрали улсад та амьдарч чадах уу?







