Харри Поттер киноноос хасалт хийгдсэн 17 чухал хэсэг. Бид киноны утга агуулгад маш чухал бас хөгжилтэй үйл явдлуудаас хоцорчээ

1

Хэдэн сая үзэгчдийн сонирхлыг татсан ид шид, илбийн ертөнцийн тухай кино өөртөө одоо ч олон тооны нууцыг агуулсаар л байна. Яагаад гэвэл монтаж хийж байхдаа зарим нэг хэсгийг хайр найргүй хассан тул бид нэн чухал эсвэл хөгжилтэй үйл явдлаас хоцорчээ.

Бид Харри Поттерийн тухай кино үзэх дуртай, тиймээс эгнүүлж тавьж болохоор хасалт хийгдсэн хэсгүүдийг танд сонирхуулахаар бэлдлээ.

1. Харри, Хагрид хоёр метронд явж байхдаа Диагон уулзвар дээр байдаг захаас худалдаж авах зүйлсээ ярилцдаг

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

Харри өөртөө илбийн саваа болон лууны арьсаар хийсэн бээлий худалдаж авах ёстойгоо ойлгосон. Луу гэж байдагт хүү бүр итгэж өгөхгүй гайхсаар л. Харин Хагрид өөртөө луу худалдаж авмаар байгаа тухайгаа Харрид хэлдэг. Үлэмж том биетэн маглын метронд явж байгааг харсан бол үнэхээр л сонирхол татахаар хэсэг байж дээ.

 

2. Харриг могойн хэл мэддэг болохоор түүнийг Слизериний өв залгамжлагч гэж ангийн хүүхдүүд нь ярьцгаадаг

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

 

3. Харри, Рон хоёр ноён Уизлигийн машиныг ойд хараад зог тусна

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

Тэд Арагог агуй руу явж байхдаа машинтай таараад ямар нэгэн аймшигтай мангас байна гэж боддог. Харин ч машин тэднийг аалзнуудаас авардаг.

 

4. Махлаг Эмэгтэйн хөрөг зургийг хүлэг баатар-сэр Кэдоганынхаар сольж байгаа хэсэг

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

 

5. Хөрөг зургаар дамжин нийтийн өрөөнд орж ирсэн Сириус Блэкийн үйлдлийг Гриффиндорын оюутнууд хэлэлцэж байгаа хэсэг

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

Сэр Кэдоган үл таних хүнийг нэвтрүүлснийг шүүмжилдэг. Харин тэр үл таних хүн нь нэвтрэх нууц үгийг нь мэдэж байжээ. Яаж мэдэв? Яагаад гэвэл Невилл байнга өөрчлөгдөх нууц үгийг байнга мартдаг байсан болохоор цаасан дээр бичиж авдаг, хөөрхий тэр цаасаа л гээчихсэн юм.

 

6. Хогвартсын оюутнууд Шармбатон илбийн академи болон Дурмстангийн институтыг сургуулийн сүлд дуугаар угтан авдаг.

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, зөвхөн зочид мэндчилгээ дэвшүүлээгүй мөн Хогвартс ч гэсэн зочдоо нэр хүндтэйгээр угтан авчээ. Энэ хэсгийг бидэнд үзүүлээгүй нь харамсалтай.

 

7. Профессор Трелоин Харын талын илбээс хамгаалах хичээл заахаар ирсэн шинэ багш Долорес Амбрижийн үг хэлэх хооронд 2 минут тухтай нь аргагүй оройн хоолоо иддэг

© Harry Potter and The Order of the Phoenix / Warner Bros.

Тэр ер нь хоолоо тайван идэж огт чаддаггүй: нэг бол хахаж цацаад л, нэг бол хоолоо хөргөөд л эсвэл хоол нь асгараад л. Профессор кремний үлдэгдлийг хундаганд хийдэг. Дараа нь тэр хундаганд байгаа шингэнээр гараа угаачихна.

 

8. Бусад оюутнуудаар даажигнаж байгаа Драко болон түүний найз нарыг Амбриж харж л зогсдог

© Harry Potter and The Order of the Phoenix / Warner Bros.

Поттер, Филч хоёрыг ажиглах даалгавар өгөхөөр тэднийг дуудсан нь дараа тодорхой болно. Тэд Харриг найз нарынх нь хамт барьж авах гэж хэд хэдэн удаа оролджээ.

 

9. Амбриж хүүхдүүдийг ямар их үзэн яддaгаа ч хэлдэг, бүхнийг өөрчлөх гэсэн түүний оролдлого болгон бүтэлгүйтнэ

© Harry Potter and The Order of the Phoenix / Warner Bros.

Амбриж өөрийнхөө илбийн савааг Харри, Хермиона хоёр руу чиглүүлж шившлэгээ хийх гэхэд ойн зүгээс гарах мөчрийн чимээ түүнийг зогсоодог.

 

10. Хогвартсын газрын зургаас Малфой алга болсныг Харри анзаарчээ

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

Харри үүнийг хэд хэдэн удаа анзаарсан, гэхдээ Хермиона газрын зураг зөв үзүүлж байгаа эсэхэд эргэлзсээр байжээ. Энэ үед Малфой Хүслийн өрөөнөөс алга болсон шүүгээн дээр туршилт хийж байдаг юм.

 

11. Дамблдор хуурамч хоркракс байдаг агуйд Харрид Том Редллийн тухай дэлгэрэнгүй ярьж өгдөг

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

Том Реддл хэзээ ч юм урьд нь цуг сурдаг байсан оюутнуудыг энд авчирч тaрчлаан зoвоодог байжээ. Энэ л шалтгааны улмаас Дамблдор энд нэг хоркракс байж болзошгүй гэж үзжээ.

 

12. Ноён Уизли Галт Гардийнханд зориулж радио хийж байгаа хэсэг

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros.

Киноны гол дүрүүд ор сураггүй алга болсон төрөл садан болон ойр дотнын хүмүүс мөн хоркраксын эрэл сурал болж байхад Ронан энэ л радиог ашигладаг юм.

 

13. Харри, яамны ажилтны дүрд хувирсан Рон хоёр Роны эцэгт түүнийг мөрдөж байгааг анхааруулж хэлдэг

 

14. Рон яаман дээр явж байхдаа хүмүүс алга болж байгаа тухай сонссоноо Харри, Хермиона хоёрт хэлдэг. Гол дүрүүд хоркраксын сэжигтэй зүйлийн тухай ярилцдаг хэсэг

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros.

Нэрийг нь-Хэлж-Болохгүй-Хүний нэрийг хэлсэн хүмүүсийг л олж байгаа тухай Рон ярина. Ингээд гол дүрүүд хоркракс яг л амьд юм шиг үйлдэл хийж байгааг ойлгож эзэн хажууд байгааг мэдэрдэг. Үүний улмаас хүзүүний зүүлт нь тэдэнд сөргөөр нөлөөлж эхэлдгийг бид дараа нь мэддэг шүү дээ.

 

15. Харри, Рон хоёрын ойд хийх ан нь сүүлдээ өрсөлдөөн болж хувирдаг. Ингээд Рон эгээтэй л Харригийн хaраалд өртчихдөггүй

 

16. Рон Хермионад усанд чулуу яаж шидэхийг зааж өгдөг. Энэ нь тэднийг бие биедээ хэрхэн дасаж байгааг харуулна

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros.

Бид кинонд Рон, Хермиона хоёр хэрхэн ойртож байгааг огт үзээгүй. Арга ч үгүй биз, тэдний цугтаа амарч, усанд чулуу шидэж тоглож байгаа хэсгийг нь киноноос хасчихжээ.

 

17. Слизерины оюутнуудыг шоpонд хийхэд Малфой тэднийг сулладаг

Малфой ханыг нь нэвт цоxиод Харриг барьж авахын тулд найз нарыгаа авардаг. Гэхдээ киноны төгсгөлийн хувилбарт слизерчууд хэний тусламжтайгаар шоpонгоос гарсныг бид үзээгүй.

Хасалт хийгдсэн эдгээр хэсгийг кинонд үлдээх ёстой байсан уу эсвэл үйл явдалд төдийлөн чухал үүрэг гүйцэтгэхгүй хэсэг байж уу? Та юу гэж бодож байна?

4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *