1000 м орчим өндөр хадан цохион дээрх ер бусын хурим

0

1000 м орчим өндөр хадан цохион дээрх ер бусын хуримСүүлийн жилүүдэд хуримлагч хосууд хамгийн ер бусын, икстрийм байдлаар хуримаа хийх нь улам бүр түгээмэл болсоор байна. Усан доор, жингүйдлийн байдалд, өндрөөс дээстэй үсрэлт хийхдээ гэх мэт санаанд оромгүй нөхцөлд “Үхэл биднийг салгах хүртэл…” хэмээн бие биедээ андгай өргөцгөөх болсон. Хамгийн онцгой хуримлагчдын тоог нэгээр нэмэгдүүлсэн нэгэн хос Америкийн Калифорни мужийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг алдарт Лост Арроу Спайр /Lost Arrow Spire/ хэмээх салангид хадан баганын орой дээр хуримаа хийсэн байна. Маш чадварлаг уулчид, авирагчдыг соронздон татдаг энэ газрын нэгтээ хүлээж байгаа сүйт хархүү дээрээ очихын тулд цасан цагаан хуримын даашинзтай бүсгүй аварга том хадан цохионы хооронд олсоор явж, 1000 орчим метрийн өндөрт сүндэрлэх хадан баганын орой дээр хоёр биендээ насан туршдаа хайрлаж, хамт амьдрах амлалтаа өгцгөөжээ. Өвөрмөц хуримын зургийг авсан гэрэл зурагчин Бен Нортон /Ben Norton/ “Хэдийгээр би уулчидтай хамт икстрийм нөхцөлд анх удаагаа зураг авч байгаа хэрэг биш боловч 1000 метрийн өндөрт олсонд дүүжлэгдэн явж байгаа сүйт бүсгүйн төрхийг их удаан дурсах болно.” хэмээсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *