Гүйлгээ ухаан сайтай хүмүүсийн бодож олсон амьдрал хөнгөвчлөх 17 ухаалаг аргууд

1

Ерөнхий мэдлэг ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүйд хүрвэл бид гүйлгээ ухаанаа ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Өнөөдрийн бидний нийтлэлд дурдагдах хүмүүс яг л ингэсэн байна, тэд сэтгэн бодох чадвараа бүрэн ажиллуулж чаджээ.

Амьдралыг хөнгөвчлөх жирийн аргууд танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж бодлоо. Эдгээр аргуудаас хэрэглэхийн тулд нийтлэлийг заавал хадгалж аваарай.

17. Цаасан хайрцагтай задалсан хүнсийг ингэж хаах юм байна, доторх хүнс нь хатахгүй бас чийг авахгүй.

© Becky Holden McGhee / Facebook

 

16. Айлд зочилж очоод ямар нэгэн зүйлээ (утас, цүнх зэрэг) мартахаас санаа зовж байгаа бол хажууд нь машиныхаа түлхүүрийг л тавьчих, энэ тохиолдолд юугаа ч мартахгүй тэр айлаас гарна

© revac film’s&photography / Pexels

 

15. Жижиг хар ялаанд зориулж жимсээр хавх бэлдлээ. Тавгаа гялгар уутаа таглаад шүдний модоор цоолж хэдэн нүх гаргачихсан юм

© not_jake_kemp / Reddit

 

14. Хуучин шүүрээ шинээр солихоос өмнө эдэлгээг нь уртасгаж болно шүү. Элэгдсэн үзүүрийг нь хайчлаад авчихад болно

© 04chri2t0ph3r / Reddit

 

13. Гоёл чимэглэлээ эмх цэгцэд орууллаа. Аяга таваг угаадаг үрүүлд зүсэлт хийгээд ээмэгнүүдээ хатгасан байгаа нь

© Authentic_VG / Reddit

 

12. Эгч маань хутгуураа саванд унагаахгүйн тулд ийм тогтоогч хийжээ

© BolognaFlavored / Reddit

 

11. Үслэг эдлэлийг самнахад шинэ юм шиг л хөвсийгөөд ирнэ. Бөөгнөрөөд муухай болчихлоо гээд олон хүн ийм сайхан зүйлээ хаяж байсныг би сайн мэдэх юм

© Artsy_Trashbin / Reddit

 

9. Нохойгоо эрхлүүлэх гэж амттан худалдан авч өгч байхаар өөр төрлийн хоол авахад л хангалттай. Илүү хямд, нохой ч өөр амттай хоол идэж байгаадаа баяртай байх болно шүү.

© gweedle / Reddit

 

8. Жимс, ногооны цахилгаан хатаагч худалдаж авсан юм. 2 сар сайн хэрэглэж байна, охиныхоо амны зугааг гаргах эрүүл зууш бэлдэж өгөөд л

© KingD88 / Reddit

 

7. Тоглоомын гар эгзэгтэй үед цэнэггүй болчихвол зөөврийн цэнэглэгч залгачих, ямартай ч хананы залгуурт уяатай байхгүй нэг хэсэгтээ тайван тоглож болно

© ManPlan78 / Reddit

 

6. Галт тэрэг хөдлөхөөс 10-хан минутын өмнө ирээд замдаа идэх юм худалдаж авч амжсангүй. Нэгэнт суугаад амжсан хойно асуудлыг 10-хан минутад шийднэ: зогсох хуваарийг харна, галт тэрэг 4-5 минут зогсох хамгийн ойр буудлыг сонгоод тухайн хотын пиццаны газрыг гүүглэдлээ.

© IrwinFletcher / Pikabu

 

5. Муур орон доор орж шээгээд болдоггүй, тэгэхээр нь ийм хамгаалалтын систем байрлуулчихлаа

© lkconway / Reddit

 

4. Картонон хайрцагны хоёр хажуу бөөрөнд нүх гаргаж бариул хийгээрэй. Ямар нэгэн зүйл хийж өргөхөд амархан болно

© vanexpressnj / Instagram

 

3. Резинэн бээлий өмсөөд шилэн савны тагийг эргүүлбэл амархан онгойлгоно

 

2. Муур цонхоор гарч гэрээсээ оргоод байна уу? Хүүхдийн хамгаалалтын тор цонхондоо суурилуулаарай

© froggy_boots / Reddit

 

1. Хүүхдүүдээс амттан нуух үр дүнтэй арга – зүгээр л жимсээр халхална

Ахуйн ямар аргыг та амьдралдаа хэрэглэдэг вэ?

10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sonor Myagmarsuren

    Sonor Myagmarsuren

    2020/11/30 at 20:52

    9

  2. Yuki Yuki

    Yuki Yuki

    2020/12/01 at 20:40

    Мөнх Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *