Гэрийн нөхцөлд нүүрэн дээрх илүүдэл үснээс салгах 9 энгийн арга

0

Эмэгтэй хүний нүүрэн дээр илүүдэл үс ургах нь ихэвчлэн бие махбодод агуулагдах их хэмжээний андрогенаас (жишээ нь тестостерон) шалтгаалдаг. Илүүдэл үс хүний эрүүл мэндэд ямар ч муу нөлөө үзүүлэхгүй бөгөөд авах маш олон аргууд бий. Жишээ нь, электролиз, лазер эсвэл воск. Эдгээр аргууд нь үнэтэйд тооцогдохын зэрэгцээ таагүй өвчин мэдрэгддэг.

Нүүрийг цэвэрхэн харагдуулахад туслах энгийн орцтой бэлдмэлүүдийг танд танилцуулахаар бэлдлээ. Хамгийн сайшаалтай нь орцууд бүгд таны гал тогоонд бэлэн байдаг зүйлс юм.

1. Овьёсны нухаш + зөгийн бал + нимбэгийн шүүс

© natali_ploskaya / Shutterstock

Орц:

  • ½ ц.х том ширхэгтэй нухсан овьёос
  • 1 х.х зөгийн бал
  • 6-8 дусал нимбэгийн шүүс

Овьёос арьсны төрөл бүрийн өвчлөлийг анагаах чадалтай, жишээ нь арьс цочрох, загатнах, ялангуяа арьсыг үр дүнтэй гуужуулдаг. Зөгийн бал болон нимбэгийн шүүстэй холиход илүүдэл үс арилгахад туслах юм. Дээр дурдсан бүх орцуудыг сайтар хутгаж нухаш бэлдээд үс ургаж байгаа хэсэг дээр түрхэж 15 минутын дараа угаана. Уг арчилгааг байнга хийгээд байвал сарын дараа анхны үр дүн мэдрэгдэж эхэлдэг ажээ.

 

2. Сахар + ус + нимбэгийн шүүс

© janekub / Shutterstock, © Pixabay

Уг техник нь шугаринг гэдгээрээ нийтэд танил, үсний ургалтыг удаашруулах үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл илүүдэл үсний ургалт удааширч шингэрнэ гэсэн үг юм. Уг аргыг өвчингүй бас амархан хийхийн тулд мэргэжлийн хүний туслалцаа авахыг зөвлөе. Гэхдээ та өөрийнхөө ур чадварт итгэл дүүрэн байгаа бол гэрийн нөхцөлд ч ашиглаж болох арга. Хамгийн гол нь – шугаринг нь арьсны болон өөр бусад өвчний үед хориглох заалттайг анхаарна уу.

Орц:

  • 1 стакан сахар
  • ¼ стакан нимбэгийн шүүс
  • ¼ стакан ус

Орцуудыг саванд хийж зөөлөн гал дээр буцалгана. Болгоомжтой хутгаарай (хурдан хутгавал хатна), мөн түлэгдэх ёсгүй. Алтан шаргал өнгөтэй байх ёстой. Хэрэглэхээсээ өмнө сайтар хөргөх хэрэгтэй.

Сахарын пастаг илүүдэл үстэй хэсэг дээрээ зөөлөн түрхэнэ. Нүүрнээс гадна биеийн өөр хэсгүүдэд ч түрхэх боломжтой. 3-5 долоо хоногтоо нэг удаа энэ байдлаар илүүдэл үсээ авна.

 

3. Папайя + сүү

© 5-Minute Crafts GIRLY / YouTube

Орц:

  • 2 х.х. Жижиглэж хэрчсэн папайя жимсний зөөлөн эд
  • 2 х.х сүү

Папайя нь папаин агуулдаг – үсний угийг тэлж үс өөрөөрөө унахад нөлөөлөх фермент юм. Үүнээс гадна сүүн хүчил нь эпидермис (арьсны дээд давхарга)-ийг цэвэрлэнэ, нүүрний өнгийг ч сэргээдэг. Папайяг сүүтэй холиод бэлэн болсон өтгөн пастаг нүүрэндээ түрхэнэ. 30 орчим минут байлгасны дараа угааж цэвэрлэнэ. Богино хугацаанд үр дүнд хүрэхийг хүсвэл долоо хоногтоо 4-5 удаа уг арчилгааг хийгээрэй.

 

4. Өндөг + сахар + эрдэнэ шишийн гурил

© Depositphotos, © Depositphotos

Орц:

  • 1 өндөг
  • 1 х.х сахар
  • ½ х.х эрдэнэ шишийн гурил

Дээрх бүх орцуудыг холиход илүүдэл үс авах, гуужуулах үйлчилгээтэй маск бэлэн болох юм. Өндөгний цагаан маш чухал үүрэг гүйцэтгэж байна: депиляци хийх нөхцлийг бүрдүүлэх нимгэн бүрхүүлийг арьсан дээр бий болгожээ. Маскыг түрхээд бүрэн хаттал нь байлгана, дараа нь усаар угаагаад чийгшүүлэгч тос түрхээрэй.

 

5. Гаатай цай

© STEKLO / Shutterstock, © Ginnyyj / Shutterstock

Орц:

  • 1 стакан ус
  • 1 ц.х хатаасан гаа
  • 4-5 гааны шинэхэн навч (өөрийн хүслээр)

Гаа нь хөнгөн чанарын гирсутизмын (эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд эрэгтэй хүн шиг үс ихээр ургах) үед хүчтэй антиандроген элемент болдгийг баталжээ. Дааврыг тэнцвэржүүлж үсний ургалтыг багасгахын тулд өдөрт 2 аягыг ууж байгаарай.

 

6. Арвай + лаймын шүүс + сүү

© Depositphotos, © Depositphotos

Орц:

  • 1 х.х нунтаг арвай
  • 1 х.х лаймын шүүс
  • 1 х.х сүү

Лаймын шүүс арьсны нүхийг агшаах бол, арвай нь гуужуулж зөөлрүүлдэг, мөн нүүрний илүүдэл үсийг авах, ургалтыг удаашруулна. Эдгээр орцуудаар бэлдсэн нухшийг нүүрэндээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь усаар угааж цэвэрлээрэй.

 

7. Жүржийн хальс + овьёос + ус

© Depositphotos, © Depositphotos

Орц:

  • 2 х.х хуурай нунтагласан жүрийн хальс
  • 1 х.х овьёос
  • 1 х.х ус

Эдгээр орцуудаар хийсэн өтгөн нухашны тусламжтайгаар та үсийг цайруулахын зэрэгцээ арьсаа амархан гуужуулж  чадна. Овьёос нь арьсыг гүн цэвэрлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Жүржийн хальс нь цайруулах бас чийгшүүлэх үйлчилгээтэй тул арьсны өнгийг нэмж батга, сорвийг арилгана. Нухшийг нүүрэндээ хэдэн минут буюу хаттал нь байлгах хэрэгтэй. Дараа нь тойрог чиглэлд зөөлөн иллэг хийж байгаад угаана. Долоо хоногтоо 2-3 удаа энэ аргаар арчлаарай.

 

8. Куркума + нутын гурил + давс + сүү

© margouillat / easyfotostock / East News, © Depositphotos

Орц:

  • 1 х.х куркума
  • 1 х.х нутын гурил
  • 1 х.х ус

Энэтхэгчүүд нэн эртнээс куркумаг илүүдэл үс авахад ашиглаж иржээ. Уг бүтээгдэхүүн нь антисептик мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл депиляц хийхэд таны арьсыг хамгаална гэж ойлгоно. Куркума, ус болон нутын гурилыг (мөн л адил гуужуулах үйлчилгээтэй) адил хэмжээгээр холиод арьсны асуудалтай хэсэгт түрхэнэ. Маскыг бүрэн хатсаны дараа угааж цэвэрлэнэ. Долоо хоног болгон уг арчилгааг хийнэ.

 

9. Түүхий папайя + куркума + нутын гурил + зуун настын гель

Depositphotos, © Depositphotos

Орц:

  • 2 х.х түүхий папайяын зөөлөн эд
  • 2 х.х зуун настын гель
  • 1 ц.х куркума
  • 2 х.х нутын гурил

Зуун наст нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалдаг, харин гель нь арьсыг чийгшүүлж залуужуулах үйлчилгээтэй. Зуун настын гелийг бусад орцуудтай хольж нүүрний үр дүнтэй маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 30 минут байлгаад угааж цэвэрлээрэй. Долоо хоногтоо 3-4 удаа маскыг тавина.

Таны гэрт эдгээр маскыг хийх ямар орцууд байна? Эдгээр аргуудаас туршиж үзэв үү?

4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dorjsuren Erdenebat

    Dorjsuren Erdenebat

    2020/11/29 at 22:54

    eregtei hun hereglej boloh uu.

  2. Tumurchudur Tumurtogoo

    Tumurchudur Tumurtogoo

    2020/11/30 at 09:01

    Зүгээр хямсаагаар түүчих юманд юун ч их юм бичдэгийн зүгээр.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *