Таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сонирхолтой, мэдүүштэй 15+ баримт

0

Асрагч нараас илүү их анхаарал халамж, хоол хүнс авахын тулд хиймэл хээлтдэг амьтан бий, хүнийг хавдартай эсэхийг тагтаа маш сайн мэддэг гэх мэт таны өмнө нь огтхон ч сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг манай сайт уншигч танд түүвэрлэн хүргэж байна.

1. Уруулын будганд загасны хайрс агуулагддаг

© Damir Spanic / Pixabay, © stux / Pixabay

Уруулын будганд гялтгануулах зориулалттай “guanine” хэмээх нэгдэл агуулагддаг бөгөөд үүнийг загасны хайрснаас гаргаж авдаг байна.

 

2. Зөвхөн мэргэжилтнүүдийн л тогтоох боломжтой жижиг хэмжээний хөхний хорт хавдрыг тагтаа мэдэрдэг

© Sarah Kilian / Unsplash, © National Cancer Institute / Unsplash

Судалгаагаар тагтаа эрүүл болон хөхний хавдартай хүмүүсийг ялгах чадвартай байдаг нь батлагджээ.

 

3. Хашинд никотин агуулагддаг

© rycky21 / Pixabay, © Benjah-bmm27 / Wikimedia Commons

Хаш нь угтаа жимс гэдэг нэршилтэй боловч никотин агуулагдаж байдаг ажээ. Нэг ширхэг хаш өөртөө ойролцоогоор 100 нанограмм агуулдаг бөгөөд энэ нь нэг ширхэг янжуур татсантай ижил хэмжээний үйлчлэлийг хүний биед үзүүлдэг байна. Харин 9 кг хаш идсэн тохиолдолд танд эмнэлгийн тусламж хэрэгтэй болох ажээ.

 

4. Өндөр нягтаршилтай хавтгай дэлгэцийн ачаар ноход телевизийг хүн шиг үзэх боломжтой болсон

© Moran / Unsplash, © Scott Longerbeam / Unsplash

Ноход телевизорын дэлгэцийг яг л бидний адил харж, үзэх чадвартай амьтад билээ. Мөн тэд өмнө нь харж бас сонсож байсан амьтнаа ч эргэн санах бүрэн чадамжтай байдаг аж.

 

5. Гоймонтой ваннд орох боломжтой алжаал тайлах төв Японд бий

Getty Images EntertainmentJunko Kimura

Тус газрын эзэн Ичиро Фуруяа хэлэхдээ, “Сүүлийн үед хүмүүс арьсаа сайхан байлгахад ихээхэн анхаарал хандуулах болсон. Хүн бүр л коллагены үр ашгийг сайн мэддэг болсон. Тэгвэл та гоймонгоор дүүргэсэн энэ ваннд сууснаар өөрийн арьсанд хэрэгтэй шим тэжээл бүгдийг хөгжилдөх зуураа л авах боломжтой” хэмээжээ.

 

6. Өөрийн гэсэн нэртэй үнээнүүд нэргүй бусдаасаа илүү их сүүтэй байдаг

© PrinceWilliam13 / Reddit, © Couleur / Pixabay

Их Британийн судлаачид 516 фермерээс үнээ болон нэрний хоорондын ач холбогдлын тухай нэгэн сонирхол татам судалгаа хийжээ. Уг судалгаагаар үнээнүүдээ нэрээр нь дууддаг фермерүүд нийт 7938 л сүүг 10 сарын дотор нийлүүлсэн бол үнээгээ нэрлэж дууддаггүй фермерүүд ижил хугацаанд 7680 л сүү нийлүүлж байжээ.

 

7. Гадил бол цацраг идэвхит жимс юм

© Alla Razgonova / Unsplash, © Denny Müller / Unsplash

Дэлхий даяар 1000 орчим төрлийн гадил бий. Хамгийн сонирхолтой нь гадил өөртөө Потассум-40 гэх цацраг идэвхит нэгдэл агуулдаг аж. Иймээс хүн өдөрт нэгээс ихгүй гадил идэх нь тохиромжтой байдаг байна.

 

8. Хүний биед 0.2 мг алт агуулагддаг

© geralt / Pixabay, © Sabrinna Ringquist / Unsplash

Цусанд тодорхой хэмжээний алт агуулагдаж байдаг бөгөөд үе мөчний холбоос хэсэгт хэрэгцээтэй байдаг ажээ. Мөн алт нь хүний биед нэгэн төрлийн цахилгаан гүйдэл дамжуулагч болон үйлчилдэг. 70 кг орчим жинтэй хүний биед 0.2 мг алт агуулагддаг байна.

 

9. Шүршүүрт орж байхдаа бие засдаг хүмүүс нэг жилд 2210 литр ус хэмнэдэг

© bzndenis / Pixabay, © The Creative Exchange / Unsplash

Судалгаагаар шүршүүрт орж байх үедээ бие засдаг хүмүүс нэг жилд 2210 литр ус хэмнэдэг гэсэн тооцоолол бий.

 

10. Парис хотод “зогс” тэмдэглэгээ байдаггүй

© Anthony DELANOIX / Unsplash, © Joshua Hoehne / Unsplash

Парис хотод 6100 орчим гудамж байдаг боловч “Зогс” гэсэн тэмдэглэгээ байдаггүй ажээ. Хамгийн сүүлчийн зогс тэмдэглээг 2012-2014 онуудад авсан бөгөөд замын хөдөлгөөн тус тэмдэггүйгээр ямар ч асуудалгүй байсантай холбоотой гэнэ. Мөн түүнчлэн баруун гар талд буй тээврийн хэрэгсэл ямагт давуу байх эрхтэй тул уг тэмдэглэгээ тус хотод хэрэггүй болсон ажээ.

 

11. Хүүхдүүд Batman-ы дүрд хувирч хувцасласан үедээ илүү ажилсаг, бүтээлч болдог ажээ

© tyus / Reddit, © Com4tablynumb / Imgur

Судалгаагаар хүүхдүүд Batman-ы дүрд хувирч хувцасласан үедээ илүү ажилсаг, бүтээлч болдог гэдгийг тогтоожээ. Мөн түүнчлэн барилгачин Bob, Rapunzel гүнж болон аялагч Dora нарын хувцас өмсгөл ч бас хүүхдүүдийг илүү хөдөлгөөнтэй, ажилсаг болгох хүчтэйг судлаачид хэлж байна.

 

12. Усан доорх шуудангийн хайрцаг

© Northern_University_Bangladesh / YouTube, © Northern_University_Bangladesh / YouTube

Японы Сузами дахь далайн түвшнээс доош 10 метрийн гүнд орших шуудангийн хайрцагт зөвхөн ус нэвтрэхгүй дугтуйнд хийсэн захидлуудыг хүлээн авдаг бөгөөд өдөр бүр 1000-1500 орчим захидал уг шуудангийн хайрцагт ирдэг ажээ. Усанд шумбангаа хэн нэгэнд бичсэн захидлаа шуудангийн хайрцагт өөрийн гараар хийх сайхан биш гэж үү?

 

13. Алимны өнгө нь амт, чанарыг тодорхойлж чадахгүй

© fruit-trees.com, © Markus Hagenlocher / Wikimedia Commons

Алим судлаачдын тодорхойлсноор алимны өнгө амт болон чанартай нь ямар ч холбогдолгүй ажээ. Тухайлбал, гүн улаан өнгөтэй the Red Delicious сортын алим шаргал өнгөтэй Fuji сортын алимнаас амт султай байдаг аж.

 

14. Нярай хүүхдийн хараа нэг нас хүртлээ тогтвортой болдоггүй

© Logan Weaver / Unsplash

Хүүхэд төрөх үедээ хорвоо ертөнцийг бүдэгхэн хардаг бөгөөд 25 см хүртэлх зайтай юмсыг л тод харах чадвартай байдаг байна. Иймээс тэврэх болон хөхүүлэх үедээ энэ хэмжээний зайнд хүүхдээ барих нь зүйтэй. Харин 3 сартай хүүхэд аливаа зүйлсийг дагуулж харах чадвартай болж хөгждөг ба өнгө алагласан тоглоом дэргэд нь тавьж хөдөлгөх үед дагуулан харж эхэлдэг ажээ. Харин хүүхэд нэг ой хүрэх үед хараа нь тогтворжиж, хурдтай хөдөлж буй зүйлсийг ч сайн харах чадвартай болдог.

 

15. Панда хээлтсэн болж жүжиглэдэг

© Pixabay, © Qinghong Shen / Unsplash

Панда бамбарууштай болох нь тун ховор тохиол бөгөөд иймээс ч тэд хээлтэх нь тун онцгой үзэгдэлд тооцогдоно. Хээлтсэн үед нь асрагч нар пандад онцгой анхаарал хандуулж, илүү амтлаг хоол өгч эхэлдэг байна. Харин хулсны баавгай энэ боломжийг яахан алдах билээ. Тэд хээлтсэн болж жүжиглэж, анхаарал халамж авч, амттай хоол идэх дуртай ажээ. Сонирхолтой нь хуурамчаар хээлтсэн хулсны баавгайн бие физиологи жинхэнээсээ хээлтэй мэт өөрчлөлтөнд ордог ажээ.

 

16. Хэрээ өс санадаг

© dontpanicbringatowel / Imgur, © dontpanicbringatowel / Imgur

Судалгаагаар хэрээнүүд ундууцлыг нь хүргэсэн хүмүүсийн царайг санаж авдаг нь тогтоогджээ. Тэд хүний царайг санаж авснаар дараа таарвал хариугаа авах боломжийг хүлээдэг гэнэ.

 

17. Хатан хаан Элизабет Дэлхийн хоёрдугаар дaйнд механикчаар ажиллаж байв

Popperfoto / Popperfoto

Дэлхийн хоёрдугаар дaйны цаг үед Элизабет гүнж 18 настай байв. Тэрээр Эмэгтэйчүүдийн Туслах Ажиллагаанд элсэж, Лондон хотод механикчаар мэргэшсэн байна. Мөн тэрээр цэргийн машины жолооч хүртэл хийж байжээ. Элизабет нь хааны гэр бүлээс Дэлхийн хоёрдугаар дaйнд гар бие оролцсон цор ганц эмэгтэй гишүүн бөгөөд өдгөө уг дaйнд оролцсон хааны удмынханаас үлдсэн цор ганц хүн ажээ.

Үнэхээр үнэн, худалд нь эргэлзэм хамгийн сонирхолтой баримт аль нь байсан бэ?

29
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Гэгээн Бямбаа

    Гэгээн Бямбаа

    2020/11/30 at 18:32

    Гайхалтай сонин мэдээлэл бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *