Хорвоо дэлхийн элдэв янзын зүйлсийн талаарх 17 сонирхолтой баримт

0

Бидний тархи өдөр болгон ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авч байх ёстой гэж эрдэмтэд үзэх болсон. Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ мэдлэгт дусал нэмэр болох баримтуудыг бэлдлээ.

1. Хошигнол нь бидний төсөөлөлд – ухаалаг болон үнэнч байдлыг зэрэг ойлгуулдаг. Тийм учраас эмэгтэйчүүдэд хошигнох мэдрэмжтэй эрчүүд илүү их таалагддаг ажээ

femmie.ru

 

2. Таны ярилцаж байгаа хүн нүдээ байнга анивчуулаад байвал тэр хүн таны ярьж байгаа зүйлийг анхаарахгүй байгааг илтгэнэ. Нүдээ ойрхон олон анивчуулаад байгаа нь тархины хэт идэвхтэй байдал болон өөр зүйл дээр анхаарал хандуулж байгаатай холбоотой юм

sosud-ok.ru

 

3. Онгоцны хөдөлгүүрийн сэнсний спираль дүрс нь ажилтан уг сэнсийг эргэлдэж байгаа эсэхийг хянахад зориулагджээ

imgsmail.ru

 

4. Coca-Cola худалдаанд гарч байх эхэн үедээ нэг шил ундаанд 9 орчим миллиграмм кoкаины орцтой байжээ

all-aforizmy.ru

 

5. Ирландад та цусаа хандивлавал дурын бааранд нэг шил үнэгүй шар aйраг уух эрхтэй болно

wallbox.ru

 

6. Филофоби – дурлах айдас эсвэл романтик харилцаанд орохоос айх айдас юм

onlymyhealth.com

 

7. Скафандр бэлдэхэд 5 мянган цаг зарцуулдаг ба 1 сая орчим доллар зарлагаддаг ажээ

artstation.com

 

8. Эрэгчин арслан өөрийн омгийг бүрдүүлэхдээ залуу эрэгчнийг омгоосоо хөөдөг. Эмэгчин нь ан хийж гэр бүлээ хоол ундаар хангах үүрэгтэй ажээ

imgsmail.ru

 

9. Утаа – Хятадын томоохон асуудал

factroom.ru

 

10. Хэл – хэзээ ч амардаггүй булчинлаг эрxтэн. Өдөрт хэдэн мянган удаа хөдөлгөөн хийдэг ажээ

vseglisty.ru

 

11. Оцон шувууны нүдний дээр цусан дахь илүүдэл давсыг сорох булчирхай байдаг. Тийм учраас тэд далайн ус ууж чаддаг юм

rutubelist.ru

 

12. Зөгийн бал – хадгалах хугацаа нь хэзээ ч дуусахгүй цорын ганц хүнсний бүтээгдэхүүн. Эрдэмтэд Египетийн фараоны үеийн зөгийн балыг олж илрүүлсэн ба одоо ч хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой байжээ

kleo.ru

 

13. Атлантын далай нь Номхон далайн уснаас илүү давсархаг

demotivation.ru

 

14. 70 мянга гаруй Япон иргэн 100-аас дээш настай

lifeinjapan.ru

 

15. Усан үзмийн тариаланчид мэрэгч устгах хор хэрэглэдэггүй, үүний оронд тэд шар шувуу тэжээж мэрэгчийг бариулдаг байна

as-motor.ru

 

16. Далайн хавч өөрийн амьдарч байх хугацаандаа эрүүл мэндийн ямар ч асуудалтай тулгардаггүй. Тэдний амьдрах хугацаа ойролцоогоор 40 жил. Тэд ихэвчлэн гадаад хүчин зүйлээс болж үxдэг ажээ

web-zoopark.ru

 

17. Никола Теслаг хүнтэй бэлгийн хaвьталд орж үзэлгүй нас бaрсан гэж үздэг. Түүнд олон эмэгтэйчүүд дурлаж байсан ч тэрээр сeкс оюуны чадамжийг бууруулна гэж үздэг байсан учраас аливаа нэг харилцаанд орохоос зайлсхийдэг нэгэн байжээ. Мөн хүн бие биедээ хүрэхийг заваан, бохир гэж боддог байсан гэдэг

wallpapersafari.com
34
Ха ХаХа Ха
20
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *