Оросын DarkSide хакеруудын хaлдлагын улмаас бий болсон шатахууны хомсдол Америкчуудыг бүхэлд нь сандралд оруулж байна. Хүмүүс гартаа таарсан сав болгондоо шатахуун нөөцөлж авч, бензиний үнэ огцом нэмэгджээ

1

Дамжуулах хоолойн томоохон оператор Colonial Pipeline-ийн системд хакерын хaлдлага болж Америкт яг л “бөмбөг дэлбэpсэн” мэт нөлөө үзүүлжээ. Ерөнхийлөгч Байден онцгой байдал зарласан бол амьдралаа машингүйгээр төсөөлдөггүй жирийн америкчууд шатахууныг их хэмжээгээр нь худалдан авч нөөцөлж эхэлсэн юм. Шатахуун борлуулагчид ч тэр дор нь үнээ нэмжээ: нэг галлон (1 галлон=4,5 литр) шатахууны үнэ 9,99 ам.доллар хүрсэн байна.

dailymail.co.uk

Дамжуулах хоолойн томоохон компани Colonial Pipeline-ийн системд хакерын хaлдлага болсны дараа америкийн автомашин эзэмшигчид сандралдан шатахуун ихээр худалдан авч эхэлжээ. Сошиал сүлжээнд #gasshortage (“шатахууны хомсдол”) хаштэг алдаршиж байна. Эрүүл саруул ухаанаа алдаагүй цөөн тооны хэрэглэгчид “Don’t be that person” (“Битгий энэ хүн шиг байгаарай”) гэсэн уриатай постууд тавих болжээ.

dailymail.co.uk

Colonial Pipeline компани өдөрт ойролцоогоор 10 мянган шатахуун түгээх станцыг 50 хүртэлх сая литр шатахуунаар хангадаг аж.

dailymail.co.uk

Ухамсартай хэрэглэгчдийн үзэж байгаагаар, шатахууны хомсдол нь дамжуулах хоолойн үйл ажиллагаа 5 өдөр доголдсоноос биш харин шатахууныг хэт ихээр нь нөөцөлж байгаа жолооч нарын ухамсаргүй үйлдлээс болсон гэжээ.

dailymail.co.uk

Өнөөдөр ийм дүр зураг АНУ-ын Зүүн эргээр түгээмэл харагдана.

dailymail.co.uk

Зарим нэг жолооч нар сандарсандаа болж их хэмжээний шатахуун худалдан авч нөөцөлж байхад цөөн хэдэн жолооч нар сандарсан ухамсаргүй жолооч нарыг харан гайхширч сууна.

dailymail.co.uk

Эмээ нар хүртэл шатахууны сандралд автжээ.

dailymail.co.uk

Жолооч нар канистр төдийгүй усны сав, тэр ч бүү хэл шатахуун нөөцлөхийн тулд ванн хүртэл ашиглаж байна.

dailymail.co.uk

Шатахуун түгээх станцад урт дугаар үүсжээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk

Аливаа зүйлд санаачилгатай хандана гэж энэ байх даа!

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

“Америкт шатахуун худалдаж авахаар дугаарлаж зогсоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй” гэж бухимдсан хэрэглэгч сэтгэгдлээ хуваалцжээ.

dailymail.co.uk

Шатахуун түгээх станцын шатахуун дуусаад, худалдан авалт энэ эрчээрээ үргэлжилбэл – жинхэнэ үймээн сaмуун дэгдэж болзошгүй. “Яагаад ч юм би өөрийгөө аймшгийн киноны хэсэгт орчихсон юм шиг мэдэрсэн” гэж нөөцгүй болж байгаа юм шиг л ухаан жолоогүй шатахуун худалдан авч байгаа хүмүүсийг харсан нэгэн хэрэглэгч бичжээ.

dailymail.co.uk

“Шатахуун дууссан!” Шатахууны хомсдол Вашингтонд аль хэдийн эхэлжээ.

dailymail.co.uk

“Шатахуун байхгүй”

dailymail.co.uk

Галлон шатахууны үнэ бараг 10 ам.доллар хүрээд байна.

dailymail.co.uk

“Хакеруудад мөнгийг нь өгөөч! Надад шатахуун хэрэгтэй байна!” гэж автомашин эзэмшигчид шаргуу бичих боллоо.

dailymail.co.uk

Хакерын хaлдлагаас болоод зүүн хэсгийн мужуудын шатахууны хангамж доголджээ. Тухайн мужийн тойргоос хамаараад ажиллахгүй байгаа шатахуун түгээх станц Кентуккид 3%, Вашингтонд 73% хүртэл хэлбэлзсэн байна.

dailymail.co.uk

Colonial Pipeline-ийн дамжуулах хоолой нь Техасаас Нью-Жерси хүрдэг юм.

dailymail.co.uk

Шатахууны хангамж эргээд хэвийн голдиролдоо орсны дараа үнэ буцаад хуучин түвшиндөө очих эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *