Халамжтай эцэг эхчүүд хүүхдэдээ хэзээ ч худалдаж авч өгөхгүй 10 төрлийн хувцас

0

Орчин цагийн эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдийн хувцасны тухай өргөн мэдлэгтэй гэж боддог. Хөвөн даавуу материалтай бол – зуун хувь найдвартай, синтетик бол – “Үгүй, үгүй, бас дахин үгүй”. Цаг үетэйгээ зохицох загварлаг байх ёстой, өнгө нь – зөв, хэв маяг нь өөр хоорондоо зохицсон байх ёстой гэж үзнэ. Харамсалтай нь гадаад үзэмжээрээ гоёмсог, чанартай оёдолтой ч гэсэн хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлах эцэг, эхчүүдийн анзаараагүй нууц аюул дагуулсан байж болно.

Бид та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэхийг хичээх бөгөөд энэ утгаараа хүүхдийн хувцасны шкафанд хэрхэвч байж болохгүй хувцасны төрлүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Гоёлын товч, шигтгээ болон бөмбөлөгтэй хувцас

Хүүхдийн хувцас гоёл чимэглэлээр дүүрсэн байх ёсгүй. Хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн чимэглэлийг татаж аваад хамар, чихэндээ хийх эсвэл залгиж ч болох юм. Гоёл чимэглэл – гялалзах тул хэнд ч гоё харагдана, тэр утгаараа хүүхдийн сонирхлыг их татдаг. Жирийн товч хүртэл хүүхдэд аюул учруулж болзошгүйг бүү март. Хувцас худалдаж аваад л товчийг шинэ дээр нь байнга шалгаж байгаарай.

  • Саяхан хүүхдийнхээ живхнээс цамцны товч олоод бүр сандарцгаалаа. Охиныгоо товч залгисныг бид огт анзаарсангүй. Товч өөрөө гараад ирсэн нь аз юм даа. Би одоо ч өөрийгөө зэмлэсээр л сууна. © Amina / V-dome-deti

 

2. Урт ороолт

Харахад гэмгүй ч гэлээ хүүхдэд үнэхээр аюул учруулж болзошгүй. Гулсуур, шат зэрэг авирдаг тоглоом ихтэй газар хүүхдийн зүүсэн урт ороолт гогдож болно. Ийм нөхцөлд хүүхэд томчуудын тусламжгүйгээр яаж ч чадахгүй. Зарим нэг улс орнуудад хүүхдийн тоглоом дээр тоглож байхад ороолт зүүлгэхийг хорьсон зохицуулалт ч хэрэгждэг.

  • Хэдий хойд хэсэгт амьдардаг ч гэсэн манайх хүүхдэдээ ороолт зүүлгэдэггүй. Зүүлгэе ч гэж бодож байсангүй. Бие дааж эхэлж байгаа хүүхдэд тусгүй, ямар нэг юмнаас гогдох аюултай. Гадуур дулаан хувцас сонгохдоо өндөр захтай, малгайтайг сонгохыг хичээдэг. Би лав бага байхдаа ороолт зүүх дургүй хүүхэд байсан, даанч тайлж болдоггүй цаг байж дээ. © Гражданка / Deti.mail

 

3. Хэтэрхий нарийхан захтай зузаан цамц

Зузаан цамц – өөрийн гэсэн олон давуу талтай бас хэрэглээ ихтэй хувцас, гэхдээ дутагдалтай талууд ч бий. Өмсөхөд их хэцүү: толгойгоор арай хийж багтаж орно, өмсгөхөд хүүхэд бачимдаж уурладаг. Эцэстээ яах талаар бодож үзээрэй – уур уцаартай хүүхэд, аав, ээж гурав л бие биендээ бухимдана. Нарийхан зах нь цусны эргэлтийг удаашруулж толгой өвдөхөд  нөлөөлнө, ширүүн ноосоор хийсэн цамц бол арьсыг нь цочрооно, мөн чанар муутай синтетик цамц ч мөн адил.

  • Хүүхэд толгойгоороо шургуулж өмсдөг хувцсанд дургүй байдаг. Шууд л чарлах нь бий. Хэрвээ толгойд нь углаад л шургуулж чадаагүй л бол жинхэнэ дaйн болно. Өмсгөхөөсөө өмнө бараг л залбирч байна уу, яаж байна гэмээр зүйл болдог.  © Лелька / Otvet.mail

 

4. Гэрэл ойлгогчгүй бараан хувцас

Аав, ээжүүд хэрэглээг нь бодоод хүүхдэдээ бараан өнгийн хувцас сонгодог, энэ нь нэг талаасаа хүүхдээ эрсдэлд оруулж байгаа юм. Жишээ нь, олон хүнтэй газар хүүхдээ алдахад амархан олж чадахгүй, мөн жолооч бяцхан явган зорчигчийг харанхуйд харж чадахгүй. Хүүхдийн хувцас дээр хэдий хэр олон гэрэл ойлгогч байна төдий чинээ л хүүхдийн аюулгүй байдлыг хангаж өгнө.

  • Манай Эстонид цэцэрлэг, сургуулиудад байсхийгээд л шалгалт явуулдаг: өглөө, орой харанхуйд цaгдаа нар хүүхдүүд рүү гэрэл тусгана. Гэрэл ойлгогчтой хүүхдийг тэд магтана, харин ойлгогчгүй хүүхдүүдэд гэрэл ойлгогч наалт бэлэглэнэ. Энд гэрэл ойлгогчгүй явж болохгүй гэж байнга анхааруулдаг, тэгээд бас тогтмол шалгана. Тэгэхээс ч өөр аргагүй: эрт харанхуй болдог, өвөл нь цас их унана, харанхуйд харах гэсээр байгаад нүд их өвддөг. © Ninaninja / Pikabu

 

5. Хэт “моодны” гутал эсвэл хавтгай ултай гутал

Загварлаг бас хурц гутал хүүхдэд хүнддэж бас хөлд нь эвгүй байж болно. Ухамсар муутай үйлдвэрлэгчид ганцхан зүйлийн л тухай бодож гутлын гадаад үзэмжинд анхаарал тавих нь бий, тэд хүүхдийн биеийн хөгжлийн буюу хөлд эвтэйхэн байх талаар ер бодохгүй. Зузаан, хүнд ултай гутал өмссөн хүүхэд чөлөөтэй гүйж, харайж чадахгүй, хүүхэд ч өөрөө амархан ядарна.

Мөн хавтгай ултай даавуун кет ч гэсэн эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гутал нь нум зэрэг оруулгагүй болохоор хөл нь буруу хөгжиж болзошгүй.

  • Би ийм гутлыг юу гэж нэрлэдгийг мэдэх үү? Footkillеr буюу хөл aлаач. Би өөрөө 8-9 дүгээр ангидаа ийм гутал өмсдөг байлаа. Ганцхан жил болоход л миний бүх амьдралыг сүйдэлсэн дээ. Би одоо нуман ултай хүн биш зүгээр л хавтгай шулуун ултай хүн.  © Peshkom4ever / Pikabu

 

6. Овор ихтэй эсвэл сүрлэг үстэй хүрэм, комбинезон

Том малгай үзэгдэх орчныг хязгаарлаж осол аваарт хүргэж болзошгүй. Хүүхэд аюултай нөхцөл байдлыг зөв дүгнэж цэгнэж чадахгүй, ялангуяа төмөр зам, харанхуй зам зэрэгт. Мөн урт ороолтны адил ямар нэгэн зүйлд амархан гогдох аюултай.

  • Хүрэмний том малгай ямар аюултай болохыг та мэдэх үү? Юу ч харагдахгүй, юу ч сонсогдохгүй. Хүүхэд өөрөө анхаарал сэрэмж сулхан, эцэг эхчүүдийн дунд ч бас ийм хүмүүс цөөнгүй. Надад ийм малгайтай хүрэм байдаг юм, зам гарах үед нөхөр маань намайг тас хөтөлнө. Урд болж байгаа л зүйл харагдаж, урдаас гарч байгаа дуу л хагас дутуу сонсогддог. © Bella.Lestrange / Pikabu

 

7. Хэтэрхий “насанд хүрсэн” хувцас

Загварлаг бас гоё харагдана, гэхдээ биед нь таагүй байх болно гэдгийг анхаараарай. Хэтэрхий бариу хувцас, мөн хэтэрхий томдсон оверсайз хувцас нь хүүхдийн хөдөлгөөнд саад учруулдаг, гүйж үсэрч харайхад нь төвөгтэй. Дизайнерын хиймэл үстэй шубатай эсвэл скини жийнсэн өмдтэй найзаасаа зугтаагаад үз дээ, эсвэл уранхай жийнсэн өмдтэй элсэн дээр тоглоод үз.

  • Өндөр өсгийт эсвэл гүн ухлаадастай футболк хүүхдэд үнэхээр бүдүүлэг, муухай харагддаг. Ядаж байхад одоогийн топнууд богинохон болсныг ч хэлэх үү. Би хувьдаа хүүхэд өөрт эвтэйхэн, хөнгөхөн хувцасласан байх ёстой гэж боддог. Тэд чинь хөдөлгөөнтэй байх ёстой, тэгэхээр ядаж 6 дугаар анги хүртэл хүүхдийн хувцас өмсөг л дээ. © Anne-Marie Foster / Quora

 

8. Хатуу ултай ортопед гутал

Урьд нь хатуу ултай, өсгийтэй, хоншоортой гутлыг хөлд орохоос нь эхлүүлээд өмсөг гэж зөвлөдөг байлаа. Гэртээ ч өмсөж болно гэдэг байсан юм. Ийм ортопед гутал хүүхдийн хөлд хатуу бас өмсөхөд хүнд. Хүүхдэд өмсөхөд их л хэцүү байдаг байх. Өнөөдөр эрүүл хөлтэй хүүхдэд ортопед гутал өмсгөх шаардлагагүй гэж үздэг болсон, зөвхөн эмчийн заавраар л өмсөх шаардлагатай. Хүүхдийн хөлний хэлбэрт таарсан орчин үеийн гутал өөр хэрэг: хөнгөхөн, уян зөөлөн, мөн ул хавтгайрахаас сэргийлсэн. Ийм гутлыг ямар ч хүүхэд өмсөж болно.

  • Хамгийн аймшигтай зүйл – өдөржингөө сандаль өмсгөх. Хүүхэд алхаж чаддаг эсэх нь хамаагүй, гадаа ч тэр гэртээ ч тэр байнга сандаль өмсгөдөг ээж нар байдаг. Гэртээ хүнд гутал чирээд явж байгаа хүүхдийг хараад би үнэхээр өрөвддөг. Хөлдөө таараагүй гутал өмссөн хүүхэд бие дааж босож чаддаггүй, босох гэхээр л уначихна, тэгээд уйлна. © Unknown / Detstrana

 

9. Том тэмдэг, шошготой хувцас

Хүүхэд ганцхан цамц, футболк эсвэл өөр төрлийн хувцас өмсгөхөөр л орилж чарлаж, уурлаад байвал түүний муухай аашинд биш түүнд өмсгөсөн хувцсанд байж болох юм. Магадгүй хувцсанд хадсан шошго, арчилгааны мэдээлэл агуулсан даавуунд байгаа юм биш? Заримдаа эдгээр элементүүд нь биед үнэхээр тааламжгүй мэдрэмж төрүүлдгийг бүү мартаарай.

  • Би бүх тэмдэг, шошгыг юу ч үлдээлгүй авдаг. Надад өөрт минь хэзээ ч сайхан мэдрэмж төрүүлж байгаагүй, тэгэхээр хүүхдэд бүр л таагүй байгаа нь ойлгомжтой. © natulika / Babyblog
  • Шошго, энэ тэрийг би үнэхээр тэвчиж чаддаггүй, миний ганц ч хувцсан дээр байдаггүй юм. Шулуухан хэлэхэд үзэн яддаг, тиймээс шууд л хайчилж аваад үлдсэн утсыг нь чимхлүүр, зүүгээр сугалж аваад санаа минь амарна. © Ольга / Babyblog

 

10. Бариу, багадсан малгай

Толгойн гоёлыг хүүхдийн хэмжээнд яг тааруулж авах хэрэгтэй. Хэтэрхий том малгай бас л таагүй: доошоо гулсаж харагдах орчныг бууруулна. Бариу – эмзэг арьсыг нь цочрооно, духан дээр мөр үлдээнэ, мөн толгойг нь ч өвтгөж болзошгүй. Синтетик бариу малгай өмссөн хүүхдийн толгой хална, загатнана.

  • Бид хоёрын малгай салхи нэвтэрдэггүй синтетик материалаар хийсэн байсан. Хүү маань их хөлөрдөг байж билээ. Аль болох цэвэр материалаар хийсэн малгай өмсгөсөн нь дээр юм байна лээ шүү, агаар нэвтэрч орж гарч байх ёстойг анхаараарай. © Мама / Baby

Таны хүүхэд ямар хувцас өмсөх дургүй вэ? Яагаад?

71
ТэнэглэлТэнэглэл
22
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
9
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *