
Насанд хүрсэн хүний хүүхэд насны дурсамж нь ихэнхдээ сайн сайхан зүйл байдаг боловч заримдаа гашуун муухай дурсамж ч үлдэх нь бий. SaLA хэмээх нэртэй Японы Cosplay (янз бүрийн хувцас өмсөн дүр бүтээх байдлаар олны дунд гардаг хүн) өөрийн дагагч нартаа дунд сургуульд байхдаа гадаад дүр төрхөөсөө болж ангийнхандаа хэрхэн дооглуулдаг байсан тухайгаа бичжээ. Сонирхолтой нь энэ түүх сайхнаар төгссөн бөгөөд одоо түүнийг багад нь дооглож байсан нөхдүүд ёстой л хэлээ хазаж байгаа байх. Яагаад гэвэл бүсгүй маань үнэхээр сайхан хүүхэн болсон төдийгүй өөрийн хүссэн зүйлээ хийж яваа нэгэн гэнэ.
Японы Cosplay бүсгүй бага байхдаа юу үзэж туулснаа ярьжээ
Тэрээр Кюсю арлын Сага хэмээх аймагт фермерийн гэрт төрсөн байна
Түүний гадаад дүр төрхийг ангийнхан нь дооглодог байснаас бусдаар бол аз жаргалтай охин болж өссөн юм
Тэрээр сэтгэлд нь хамгийн тод үлдсэн дурсамжаа хуваалцжээ
“Төгсөлтийн үдэшлэгийн үеэр хэн нэг нь түүнийг дооглож – “Чи яаж ийм царай зүстэй амьдарна аа” гэж хэлсэн байна.”
Тэрээр гомдож уйлсан ч удалгүй өөрийн амьдралаа эрс өөрчлөхөөр шийджээ
Ийм өөрчлөлт хийхэд нь нүүр будалт болон хоолны дэглэм, тэсвэр тэвчээр тус болсон юм
Тэрээр гоо сайхны хэрэгслээр тоглож өөрийн хүссэн бие, царай зүстэй болсон байна
Одоо тэрээр Токиод Cosplay дүрд хувиран амьдарч байна
Энэ бүсгүй өөрийн хоббигоос үнэнхүү сэтгэл ханамж авдаг гэнэ
Гэхдээ хамгийн гол нь одоо тэр хүний өөдөөс чөлөөтэй инээдэг болсон явдал юм
Түүнийг өөрийнхөө түүхийг ингэж илэн далангүй бичсэнийг нь уншсан хүмүүс бүсгүйд баярлаж талархсанаа илэрхийлжээ. Нэгэн цагт түүнд тохиолдсон шиг байдалд орсон олон хүмүүсийг түүний энэ амжилт зоригжуулж дэмжих биз ээ.








Зочин
2019/08/12 at 11:06
Төрөлх төрх нь илүү хөөрхөн байсан юм шиг ээ.
Нори Дэсү Ки
2019/08/12 at 18:55
instagram hayg ni bnuu
ммммм
2022/04/07 at 12:22
худлаа. ёстой худлаа. нүүр будалт хийж болноо. онигор нүдийг будаад бүлтгэр том нүд болгох уу.