Япончуудын хамгийн галзуу бас зугаатай телевизийн шоунууд. Манайхны шоунууд хажууд нь хүүхдийн тоглоом л гэсэн үг

1

Үзэгчдийг “Пөөх” гэж дуу алдуулахын тулд телевизийнхэн юу эсэхийг бодож олох вэ дээ? Итгээрэй, манайхны шоунууд япончуудынхтай харьцуулахад ёстой хүүхдийн тоглоом л гэсэн үг. Өнөөдрийн нийтлэлд багтсан наран мандах улсын телевизийн шоунууд нь үнэхээр галзуурмаар, шулуухан хэлэхэд маш этгээд гаж.

Сандлыг ол

ochepyatki.ru

Нэр нь өөрөө бүгдийг хэлээд ойлгуулаад өгч байна. Гэхдээ тийм ч амар биш. Оролцогчдын нүдийг боочихно, том тасалгаанд сандал тавьсан байгаа – тэрийг л олно доо. Утгагүй байгаа биз дээ? Оролцогчийн нүд нь боолттой болохоор байсхийгээд л уначихна, тэр нь японы үзэгчдэд их инээдтэй байдаг бололтой.

ochepyatki.ru

 

Гүрвэлийн дaйралт

Тийм ээ, ийм л чанартай бичлэг олдсон. Шоунд хэд хэдэн залуу бүсгүйчүүд оролцож байгаа юм. Этгээд хачин зүйл байхгүй гэмээр – нэг нэгээрээ ээлжлээд л шоунд оролцоод байдаг бололтой. Гэхдээ нэг тэмцээний үеэр оролцогчийн духан дээр бүдүүн гэгч нь гахайн мах бэхлээд өлссөн гүрвэлийг тавьсан байна. Хоол харсан өлсгөлөн гүрвэл шууд дaйрахаас өөр яахав.

 

Gaki no Tsukai

wordpress.com

Энд юу ч болж байсан инээхгүй л байх ёстой, эс бөгөөс бүдүүн саваа модоор таны тав дахь цэг дээр буулгана. Шоуны нэг оролцогч инээдтэй жүжиглэлт үзүүлнэ, бусад нь инээх ёсгүй.

 

AКBingo

Тэндхийн уралдаан тэмцээн нэг бодлын хөгжилтэй бас олон төрөлтэй. Жишээ хэлэхэд, нэг хөтөлбөрөөр оролцогчид нь “жоом үлээж” байх юм. Үүний тулд нэвт харагдах өнгөгүй урт хоолойны голд жоом хийгээд бүсгүйчүүдийг хоёр талаас нь байдаг хүчээрээ үлээхийг даалгана. Хэн сул үлээж байна – тэрний аманд жоом орно.

twimg.com

Харахад эвгүй байгаа биз, тийм ээ? Тэмцээний дүрэмд бичсэнээр: хожигдсон нь жоомыг зажлаад дараа нь залгиж идэх ёстой? Аймшигтай муухай. Гэхдээ үнэлгээ өндөртэй шоу гэж байгаа шүү.

 

Sokkuri Sweets (“амттай юу, амтгүй юу” эсвэл “чихэр үү, чихэр биш үү?”)

Энэ шоуны продюсерууд алдартнуудад хаалганы бариул хүртэл хазуулж чадсан юм. Санаа нь маш энгийн: оролцогчид нэг бол чихэр өгнө, нэг бол юу ч хамаагүй өгнө, мэдээж тэдгээр зүйлсийн заримыг жирийн эд зүйлсээс ялгагдахааргүй байдлаар чихрээр хийсэн байгаа юм. Оролцогч чихэр үү эсвэл биш үү гэдгийг эхлээд таах ёстой. Хэрвээ таагаагүй бол – чихэр биш юмыг хазахаас өөр аргагүй, жишээ нь туфлийг.

ochevidets.ru

 

Tore!

Хамгийн аймшигтай шоунд тооцогддог, бидний мэдэх “Түнэр харанхуй” шоуны аймшигтай даалгавар хажууд нь юу ч биш. Жишээ нь, асуултанд хариулахын зэрэгцээ муми болж ороолгуулах ямар санагдаж байна? Хариулж чадахгүй бол – чулуун авсанд орж хэвтэнэ. Эсвэл платформ дээр зогсож байхад чинь асуулт асууна. Буруу хариулбал эсвэл хариулж чадахгүй бол платформ багасч оролцогч харанхуй нүхэнд унахаас өөр гарцгүй болно.

shkolazhizni.ru

 

Эхнэрээ ол

yaplakal.com

Тийм гэж тодорхойлохын аргагүй шоу. Гурван бүсгүйг хагас нvцгэлээд єгзгийг нь тусгайлан бэлдсэн картонон нүхээр гаргана. Нөхрүүд нь бүсгүйчүүдийн нүүр царайг харахгүйгээр єгзгүүдийг ээлжлэн тэмтэрч үзнэ. Эхнэртээ үнэхээр хайртай эр нөхөр бол эхнэрээ олж л авах байх даа.

mycdn.me

 

Sing What Happens

Япончууд караокег шүтэн биширдэг. Энэ шоуны үеэр оролцогч залуу эр үзэсгэлэнтэй загвар өмсөгчдөөр илүүлж тaaлуулж байхдаа дуу дуулах ёстой. Гэхдээ дуугаа дуусгахдаа нэр нүүрээ хадгалсан байдалтайгаар төгсгөнө. Эс бөгөөс 1 сая йен түүний хажуугаар яваад өгөх юм.

Уншигч танд хамгийн хачирхалтай санагдсан нэвтрүүлэг аль нь байсан бэ?

34
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Khasaa Lu

    Khasaa Lu

    2021/11/30 at 18:19

    Uidtsan teneg garuud shvv dee

  2. Dagvadorj Pvrewnyam

    Dagvadorj Pvrewnyam

    2021/11/30 at 19:12

    Мөхөж буй үндэстэн

  3. Turbold

    Turbold

    2021/11/30 at 20:09

    Dagvadorj Pvrewnyam ?

  4. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2021/11/30 at 20:16

    Hugjiltei hvmvvs shv

  5. Ayurzana Tsendsuren

    Ayurzana Tsendsuren

    2021/11/30 at 20:29

    Одоо хошин шогийнхон баахан туфль амсах болж дээ

  6. Ө. Бүрэндүүрэн

    Ө. Бүрэндүүрэн

    2021/11/30 at 20:51

    ?

  7. Noki Ultsan

    Noki Ultsan

    2021/11/30 at 22:11

    Haanaasaa setgeed bdag yum de ?!!! 😅

  8. Sodo Bnn

    Sodo Bnn

    2021/11/30 at 22:14

    Ehneree ol helow

  9. Tsg Haliuna

    Tsg Haliuna

    2021/11/30 at 22:40

    Ter ehneree ol gedeg ni ymar teneg ym be 🤣🤣zuragtaar tegeed bugsuu gargaad baij bdg ym bhda

  10. Bayasgalan Zundui

    Bayasgalan Zundui

    2021/12/01 at 01:40

    Gajig garuud

  11. Зочин

    2021/12/01 at 13:58

    Зарим тоглоом нь гаж муухай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *