
Олон жаргалтай хосуудын хувьд гэрлэх санал тавих, гэрлэх санал хүлээн авах гэдэг нь бүхий л амьдралын туршид цор ганц удаа тохиох онцгой мөчид тооцогддог. Гэтэл зарим алдартнуудын хувьд олон удаа хуримласан байх нь бий. Жишээ нь Америкийн жүжигчин Zsa Zsa Gabor гэхэд 9 удаа гэрлэсэн. 9 удаа хуримын бөгж авахад ч чамгүй мөнгө зарцуулагдана даа. Угаасаа хуримын бөгж зэгсэн үнэтэй, ялангуяа очир алмаазан шигтгээ чимэглэлтэй бол бүр ч үнэтэй. Хүн мөнгөтэйн хэрээр бөгжний сонголт улам бүр тансаг, дээд зэргийн болох нь гарцаагүй. Энэхүү сэдвийг сонгосны учир нь энд хамгийн үнэтэй бөгжнүүдээр гоёсон алдартнуудын тухай мэдээллийг нийтэлсэн байгаа явдал юм.
10. Eva Longoria – $800,000
Spurs-ын хамгаалагч Tony Parker-тай 3 жилийн хугацаанд гэр бүл байсан. Eva Longoria гэрлэлтийн бөгжийг хүлээн авсан ч Tony Parker өөр эмэгтэйтэй дотносож, эхнэрээ хуурсан. Ингээд 2010 онд Longoria салах өргөдлөө өгсөн.
9. Jennifer Aniston – $1 сая
Жүжигчин Justin Theroux-ыг өвдөг дээр нь сөхрүүлэн байж энэ үнэтэй бөгжийг хүлээн авсан Jennifer Aniston мөн 22 сая долларын үнэтэй харшийн эзэгтэй болжээ.
8. Jacqueline Kennedy – $1.5 сая
Голдоо маргад эрдэнийн чулуун чимэгтэй эргэн тойрон олон тооны очир алмааз шигтгэсэн энэ бөгж бараг л цул эрдэнийн чулуу л гэсэн үг.
7. Kim Kardashian – $2 сая
72 өдөр үргэлжилсэн гэрлэлтийн хувьд дэндүү үнэтэй санагдах энэ бөгж 20,5 каратынх бөгөөд Lorraine Schwartz-ын загвар юм. Голдоо 16,5 каратын маргад эрдэнийн шигтгээтэй.
6. Catherine Zeta Jones – $2 сая
Michael Douglas хайртай эмэгтэйдээ 10 каратын очир алмаазнуудаас бүтсэн бөгж бэлэглэсэн.
5. Mariah Carey – $2.5 сая
17 каратын маргад эрдэнийн шигтгээтэй, ягаан очир алмаазан бөгжийг түүнд Nick Cannon бэлэглэжээ.
4. Paris Hilton – $4.7 сая
3. Anna Kournikova – $2.5 – $6 сая /ойролцоогоор/
10 гаран жилийн салж нийлсэн харилцааны дараа Enrique-ээс энэ үнэтэй бөгжийг авсан.
2. Beyoncé ба Jay-Z – $5 сая
Холливудын хамгийн аз жаргалтай хосуудын нэг Jay-Z хайртай бүсгүйдээ 5 сая долларын үнэтэй бөгжийг бэлэглэсэн.
1. Elizabeth Taylor – $8.8 сая
Очир алмаазны хамгийн цэвэр төрлийн шигтгээтэй энэ бөгжийг хоёр жилийн өмнө Азийн нэгэн чинээлэг эрхэм дуудлага худалдаагаар авсан. Энэхүү бөгжийг 1964 болон 1975 онуудад хоёр удаа Elizabeth Taylor-той гэрлэж байсан Richard Burton түүнд бэлэглэжээ.







