Өнгөрсөн 7 хоногт бидний мэдэлгүй өнгөрүүлсэн 10 зүйл

0

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа нь бидэнд дэлхийн нөгөө буланд болсон үйл явдлын тухай тэр даруйд мэдэх боломжийг авчирсан. Бид өдөр бүр хэдэн зуун мэдээллийг хүлээн авч байгаа ч түүнтэй нэгэн адилаар бидэнд мэдэгдэлгүй өнгөрч байгаа зуу зуун үйл явдлууд дэлхий дээр өрнөж байгаа. Британий ВВС агентлаг өнгөрсөн 7 хоногт бидний мэдэлгүй өнгөрүүлсэн 10 зүйлийн талаарх мэдээллийг хүргэсэн байна. Бид юуг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм бол?

1. Нисэж байх үед бидний амтлах мэдрэхүй мэдрэлээ алддаг учир нислэгийн хоол амтгүй санагддаг.

Bloomberg

2. Шведүүд улирлын анхны гүзээлзгэнэнд чамгүй хэмжээний төлбөр төлнө.

The Local

3. Ялаа нь далавчаа хөнгөхөн сэгсрэн биеэ эргүүлэх замаар чиглэлээ бүрэн өөрчилж чаддаг. Энэ нь ердөө 5 миллисекундын хугацаанд болдог байна.

BBC NEWS

4. Америкийн бусад аль ч мужуудаас илүү Хавайд нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Financial Times

5. Мэргэжлийн хөгжимчдийн нүдийг боож байгаад Stradivarius /XVII-XVIII зууны үед Stradivari-гийн гэр бүлийн гишүүдийн бүтээсэн чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг/ хийл болон орчин үеийн хөгжмийн зэмсгийг сонсгоход ялгааг нь хэлэхийн тулд ихээхэн чармайлт гаргадаг байна.

The Strad

6. 1980-аад онд Английн банкны ажилтнуудаас хямсаа болон шайб ашиглан ур чадварын шалгалт авдаг байжээ.

BBC NEWS

7. Британий армийн офицер T. E. Lawrence /Lawrence  of Arabia/-д банкны шөнийн харуул хийх ажлын санал ирж байжээ. Гэхдээ тэрээр татгалзсан байна.

BBC NEWS

8. Шар уутат аалз Mazda машинд хүчтэй татагддаг.

BBC NEWS

9. 1922 онд ЗХУ дэлхийн хамгийн өндөр байгууламжийг бүтээснээр ган төмрийн хомсдол зогссон байна.

BBC NEWS

10. Eleanor гэдэг нэртэй хүмүүс Оксфордын их сургуульд орох магадлал харьцангуй ихтэй байдаг.

BBC NEWS

Эх сурвалж: BBC NEWS

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Нэр *

    2014/04/13 at 00:33

    Сэтгэгдэл *

  2. Зочин

    2014/04/13 at 00:34

    aaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *