Амьдрахад хамгийн зардал багатай АНУ-ын 10 хот

1

Хямдханаараа Техастай өрсөлдөхүйц хот АНУ-д байхгүй гэж бодоцгоодог. АНУ-ын Нийгэм, эдийн засгийн судалгааны зөвлөлийн тоон баримтаас харахад зөвхөн Мексикийн хил орчим хямдхан амьдрахаас гадна өөр боломжууд байгаа ажээ.

10. Оклахома Сити

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15,5%-иар бага

Хүн ам: 631,346 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 47,779 доллар (АНУ-ын дундаж: 53,889 доллар)

Орон сууцны дундаж үнэ: 138 600 доллар (АНУ-ын дундаж: 178 600 доллар)

Ажилгүйдлийн түвшин: 4,2% (АНУ-ыг дундаж: 4,9%)

Мужийн хамгийн том хот буюу Оклахама мужийн нийслэл утгаараа хамгийн хямдхан хот гэдгээрээ алдаршсан. Орон сууцны үнэ улсын дундаж үнээс 28,8%-иар хямдхан, энэ нь үл хөдлөх хөрөнгийн худалдах-худалдан авах үнэд ч тэр, түрээсний үнэд ч мөн адил нөлөөлсөн.

 

9. Конуэй, Арканзас муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15,6%-иар бага

Хүн ам: 64,980 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 47,504 доллар

Орон сууцны дундаж үнэ: 160 400 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3,5%

Конуэд хэд хэдэн томоохон компанийн төв байр байрладаг, жишээ нь Acxiom, Арканзасын Төв их сургууль. Энэхүү жагсаалтанд үл хөдлөх хөрөнгийн үнийн хувьд дээгүүр бичигдэх хэдий ч бусад хотуудаас хямдханд тооцогдоно. Үүнээс гадна эмнэлгийн хямдхан үйлчилгээ нь бусад хотоос илүүтэй давуу тал олгодог байна.

 

8. Жонсборо, Арканзас муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 15,9%-иар бага

Хүн ам: 73 907 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 41 688 доллар

Орон сууцны дундаж үнэ: 141 400 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3,4%

Тус хотод Арканзас мужийн улсын их сургууль байрладаг, өөрөөр хэлбэл оюутнуудын хувьд амьдрахад бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн үнэ улсын дунджаас 28,2%-иар хямдхан. Эмнэлгийн үйлчилгээний хөлс ч бас таныг цочирдуулахгүй:  Жонсборо хотод эмчид үзүүлэхэд АНУ-ын бусад хотын эмч нараас 18%-иар хямдхан болно. Харааны шил авах -30%, шүдний эмчид 25%-иар хямдхан үзүүлнэ.

 

7. Норман, Оклахома муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16,2%-иар бага

Хүн ам: 120 284 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 51 491 доллар

Орон сууцны дундаж үнэ: 160 100 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3,5%

Өрхийн дундаж орлого улсын хэмжээний дундажтай бараг дөхөж очсон гэж хэлж болно, гэхдээ маш бага зардлаар амьдарч болох газар. Норманд бүх зүйл хямдхан гэж хэлж болно: хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд шатахуун хүртэл. Ялангуяа, орон сууцны үнэ баярламаар. Норман хотод АНУ-ын бусад хотод байр хөлслөхөд 44%-иар хямдхан ажээ.

 

6. Индианаполис

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16,2%-иар бага

Хүн ам: 853 173 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 41 987 доллар

Орон сууцны дундаж үнэ: 118 300 доллар

Ажилгүйдлийн түвшин: 3,5%

Том хот хэдий ч хямдхан. Индиана мужийн нийслэл эдийн засгийн тогтвортой байдлаараа алдартай. Энд суралцахаар төлөвлөж байгаа бол танд сонголт бий, жишээ нь Батлеийн их сургуулийг дурдаж болно. Индианаполисийн Хүүхдийн музей – хүүхдүүдэд зориулсан дэлхийн хамгийн том музей ажээ.

 

5. Ноксвилл, Теннесси муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 16,3%-иар бага

Хүн ам: 185 291 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 34 226 доллар

Орон сууцны дундаж үнэ: 118 300 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4,5%

Хоол хүнснээс эхлээд тээврийн зардал нь ч ардчилсан үнэтэйгээрээ алдартай газар. Теннессигийн их сургууль байгаагаас гадна үндэсний парк хэмээгдэх Грейт Смоки Маунтиз ороход маш ойрхон.

 

4. Мемфис

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 17,0%-иар бага

Хүн ам: 655 770 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 36 445 доллар

Орон сууцны дундаж үнэ: 94 000 доллар

Ажилгүйдлийн түвшин: 5,3%

Үл хөдлөх хөрөнгө хямдхан – үүгээр зогсохгүй л дээ. Энд 100 000 доллараар байшин худалдан авч болно. Харин зарим нэг хотуудад энэ дүн ипотекийн урьдчилгаа ч болж чадахгүй.

Мемфисийн түрээсийн үнэ улсын дунджаас 3 дахин хямдхан. Ажлын байрны хувьд ч нөхцөл байдал тааламжтай. Миссисипи голтой ойролцоо учраас тээврийн зангилаа болдог. FedEx, International Paper, AutoZone зэрэг томоохон компанийн төв оффис байрладаг.

 

3. Каламазу, Мичиган муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 20%-иар бага

Хүн ам: 76 041 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 33 009 доллар

Орон сууцны дундаж үнэ: 96 000 доллар

Ажилгүйдлийн түвшин: 4,2%

Каламазу – хямдхан хотоос гадна баян биш хот юм. Хотын оршин суугчдын 3/1 нь амьжиргааны доод түвшинд амьдардаг, үлдсэн оршин суугчид нь бага цалин, ажилгүйдэлтэйгээ нэгэнт эвлэрчээ. Уг хотыг хөдөлгөх эдийн засгийн гол хөшүүрэг нь Баруун Мичиганы их сургууль, Pfizer-ийн эмийн үйлдвэр, Stryker эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэр.

 

2. Харлинген, Техас муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 20,6%-иар бага

Хүн ам: 65 774 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 34 466 доллар

Орон сууцны дундаж үнэ: 80 600 доллар

Ажилгүйдлийн түвшин: 7,2%

Техасын өмнө хэсэгт орших уг хот хямдхан байгаа шалтгаан нь таатай бус. Харлингенийн оршин суугчдын 32,5 хувь нь ядуу амьдралтай. Хүнс, шатахууны үнэ даруухан, байрны үнэ 98 000 доллараас доогуур үнэлэгдэнэ.

 

1. Мак-Аллен, Техас муж

Амьжиргааны өртөг: АНУ-ын дунджаас 23,7%-иар бага

Хүн ам: 140 269 хүн

Өрхийн жилийн дундаж орлого: 44 254 доллар

Орон сууцны дундаж үнэ: 115 400 доллар

Ажилгүйдлийн түвшин: 7,8%

Мак-Аллен хот нь Харлинген хотоос том бөгөөд баян: өрхийн дундаж орлого 10 000 доллараар их. Уг хотын нэг дутагдалтай тал нь хотын оршин суугчдын 26,1% нь ядуу гэсэн тодорхойлолттой. Үүнээс гадна оршин суугчид хэт таргалалттай. Гэхдээ нүд баясгах зүйл ихтэй – төрөл бүрийн шувууд дүүлэн нисэх ажээ. Мак-Алленд нүүдлийн шувууд дайрч өнгөрөх нутаг байрлах бөгөөд 60 000 м.кв талбайг судлах Quinta Mazatlan станц ажилладаг байна.

23
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *