Apple Inc. корпораци iPhone 5 гар утсаа албан ёсоор танилцууллаа

0

Apple Inc. корпораци iPhone 5 гар утсаа албан ёсоор танилцууллаа


2007 оны 1-р сарын 9-нд Apple корпорацийн гүйцэтгэх захирал Steve Jobs анхны iPhone гар утсыг танилцуулснаар энэхүү ухаалаг гар утас өнөөгийн гар утасны зах зээлд дэх ноёлогч бүтээгдэхүүн болох эхлэл нь тавигдаж байсан билээ. Түүнээс хойш дараа дараагийн загварууд нь Дэлхийн гар утас хэрэглэгчдийн дунд асар их хүлээлт үүсгэдэг болсон тус ухаалаг гар утасны зургаа дахь үеийн бүтээгдэхүүн буюу iPhone 5 загварын албан ёсны танилцуулга 2012 оны 9-р сарын 12-нд боллоо. Энэхүү танилцуулгын талаарх фото мэдээллийг эрхэм уншигч та бүхэнд толилуулж байна.Өнөөдрөөс жил гаруйхны өмнө албан ёсоор танилцуулагдаж байсан iPhone 4S загвараас хойш түүний дараагийн загварын талаар шинэ шинэ таамаг, таамаглалууд дэвшиж эхэлсэн ба ерөнхийдөө iPhone 5 гар утас тэдгээр таамаглалуудын олонх хэв шинжийг агуулсан байж чадсан юм. Мөн энэ зэрэгцээ хэлэхэд iPhone 5-ын урьдчилсан захиалга 14-нөөс эхлэх ба илгээлтийн ажил 21-нээс эхлэхээр төлөвлөгджээ.

7:56AM Өглөөний мэнд! Танд iPhone Day өдрийн мэнд хүргэе!

8:36AM Өнөөдрийн цаг агаарын хувьд бага зэрэг манантай байна. Хэвлэл мэдээллийнхний их урт цуваа үүсчээ. Бас энэ цуваа улам бүр нэмэгдсээр байна. Барилгын хувьд үнэхээр гайхалтай болжээ.

9:02AM Хүлээлгийн цуваанд зогссоор л байна. Орох цагаа хүлээж байна.

9:24AM Орох цаг боллоо. Маш олон техник технологийн сэтгүүлчид байна. Энэ олны дунд миний бие бас багтаж байгаа юм.

9:47AM Хэдхэн минутын дараа би суудлаа эзэлнэ.

9:54AM За би суудлаа эзэлчихлээ.

10:00AM Гэрэл бүдгэрлээ

10:00AM Нижигнэсэн алга ташилтын дор Tim гарч ирлээ.

10:00AM “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэн талархлаа илэрхийлье. Бидэнд та бүхэнд үзүүлэх зарим нэгэн үнэхээр гайхалтай зүйлс байна. Энэ бол Apple-ын хувьд маш онцгой, гайхамшигтай цаг мөч юм.”

10:01AM Тэд Италийн шинэ дэлгүүрт хоёр жилийн хугацааг зарцуулжээ.

10:01AM Уучлаарай, тэр нь Барселон байсан юм.

10:02AM Tim дэлгүүрийн нээлтийн үеийн энерги, сэтгэл хөдлөл, баяр бахдалыг харуулсан бичлэг үзүүллээ.

10:03AM Испаний маш олон баяр баясгалантай худалдан авагчид. Apple сурталчилгааны бичлэгийг үнэхээр сайхан хийжээ.

10:04AM Нижигнэсэн алга ташилт. “Apple-ын дэлгүүрүүд энэ гариг дээрх хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлдэг. Улирал бүр дэлгүүрүүдээр 83 сая худалдан авагчид үйлчлүүлж байгаа нь өдөрт 1 сая хэрэглэгч үйлчлүүлж байна гэсэн үг юм.”

10:05AM Mac дээр харъя. Бид энэ зун маш завгүй ажилласан. Анхны iCloud-тай Mountain Lion бүтээгдэж, хэрэглэгчдэд хүрсэн ба 7 сая удаагийн таталт хийгдсэн байна.

10:06AM “Хамгийн хурдан сайжран дэвшсэн OS X-ыг тэмдэглэх хэрэгтэй. Мөн Retina MBP-ыг мартаж болохгүй. MacBook Air-тэй хамт манай шинэ нөүтбүүкнүүд одоо сүүлийн гурван сарын турш АНУ-ын зах зээл дээр тэргүүн байранд бичигдэж байна.” Энэ үг нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан юм.

10:06AM “Сүүлийн зургаан жилийн турш Mac-ын хэрэглэгчдийн тоо РС-гийнхтэй харьцуулахад илт давуугаар өсөж байна. iPad PC-ний дараах хувьслыг гайхалтай хурдтайгаар хөтөлж байна.”

10:07AM Сүүлийн улиралд 17 сая iPads зарагдсан нь iPad-ын худалдааны хувьд нэг том амжилт юм. 17 сая гэж их тоо шүү.

10:08AM “Бид бусад PC үйлдвэрлэгчдийн бүх РС цувралаас ч илүү олон iPad-ыг худалдан борлуулсан.” Нийтдээ 84 сая гэнэ үү. Гайхалтай.

10:09AM “Бид энэ тал дээр өрсөлдөгчдийнхөө анхаарлыг татаж чадсан.” 2011 онд iPad зах зээлийн 62%-ыг эзэлж байсан бол одоо бүх өрсөлдөгчид нь өрсөлдөх таблетуудаа гаргасны дараа гэхэд 68% болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Бүх таблетуудын вэб хөдөлгөөнд iPad 91%-ийг эзэлж байгаа юм. “Бусад таблетууд юу хийж байнаа?”

10:09AM АНУ-д ашиг орлогоороо тэргүүлж байгаа 500 шилдэг компаниудын жагсаалтыг танилцуулдаг Fortune сэтгүүл хаа сайгүй, хүн бүр iPad хэрэглэж байна гэж бичжээ.

10:10AM Мэдээж хэрэг App Store бол бид бүхний хувьд борлуулах асуудал. Бид саяхан 700,000 apps-ыг дэлгүүрүүдэд тараасны 250,000 нь iPad-ын apps. Энэ бол үнэхээр том тоо.

10:11AM “Бүх apps-ын 90% нь сар бүр таталт хийгддэг. Тэгэхээр дунджаар нэг хэрэглэгч 100 орчим apps хэрэглэж байна гэсэн үг. Энэ үнэхээр төгс хувьсал, энэ бол жирийн бус зүйл.” 400 сая iOS төхөөрөмж зарагдсан.

10:12AM Өнөөдөр бид үүнийг шинэ түвшинд хүргэж байна. Маш том эрс өөрчлөлтийг хийж байна.

10:12AM Бидэнд iPhone-ы талаар та бүхэнд хэлэх хэдэн маш гайхалтай мэдээ байна.

10:12AM “Өглөөний мэнд! Энд, Apple-ын лого бүхий энэ тайзан дээр зогсох үнэхээр аятайхан юм.”

10:13AM iPhone 2007 онд анх гарсан гэдэгт та итгэж чадах уу? iPhone бол гар утасны түүхэнд өөрчлөлт хийсэн утас юм. Дэлхийн номер 1 ухаалаг гар утас болж чадсан утас бол iPhone.

10:13AM Өнөөдөр бид iPhone 5-ыг танилцуулж байна.

10:13AM Шинэ iPhone 5-ыг харцгаая.

10:14AM Энэ бол үнэт баялаг. Энэ бол бидний бүтээсэн хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй бүтээгдэхүүн.

10:14AM Нижигнэсэн алга ташилт.

10:14AM Энэ нь бүхэлдээ шил болон хөнгөнцагаанаар бүтээгдсэн.

10:15AM Хамгийн өндөр стандартаар Apple-ын бүтээсэн хамгийн нимгэн, хамгийн хөнгөн гар утас.

10:15AM 7,6 мм зузаантай нь өмнөх хувилбараас 18% хөнгөн гэсэн үг бөгөөд Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас юм.

10:16AM iPhone 5-ын 4 инчийн шинэ Retina дэлгэц нь 1136×640 пикселтэй.

10:17AM Уучлаарай, зарим зураг муу байгаа.

10:17AM Зарим шинэ apps-уудын демог дэлгэцэн дээр харууллаа. “Бид бүх программуудаа сайжруулсан.”

10:18AM App Store-т 700,000 apps байгаа нь тоглох, ажиллах цар хүрээг улам өргөжүүлжээ.

10:19AM “Бүх программууд яг урьдынх шигээ ажиллана.”

10:19AM Opentable: гарчиг, зураг, цэс гэх мэтийг харуулах илүү боломж

10:20AM Өнгөний нягтаршил 44%-иар нэмэгдсэн нь энэ үйлдвэрлэл дэх хамгийн нягтшил сайтай дэлгэц болгожээ.

10:21AM “Төгс хурдан утасгүй сүлжээний технологи. Бид HSPA+, DC-HSDPA мөн LTE-г нэмсэн.”

10:21AM Тиймээ та зөв уншсан, iPhone LTE-тэй болсон. “Энэ бол инженерийн гайхалтай шийдэл.”

10:22AM “LTE бол хамгийн төвөгтэй, нарийн сүлжээний технологи гэдгийг та бүхэн мэдэх бизээ. Мөн хамгийн хурдан нь бөгөөд GPRS, EDGE, HSPA зэргийг хол хаяна. Ганц дутагдалтай тал нь батарейг маш хурдан дуусгадаг. iPhone 5-д үүнийг шийдэж өгсөн. LTE дэмждэг гар утасны оператор компаниар үйлчлүүлж, интернетээр аялж байхдаа цэнэг дуусахаас айх явдалгүй.”

10:23AM Dual-band 802.11n утасгүй сүлжээний технологи нь таныг Wi-Fi сүлжээ ашиглаж байхад жинхэнэ ид шидээ мэдрүүлэх болно. Үнэхээр гайхалтай.

10:23AM Бид iPhone 5-ын бүх тал дээр шинэчлэлт хийсэн.

10:24AM Дараагийн нэг зүйл нь A6. CPU болон график боловсруулалт хоёр дахин хурдан болсноос гадна илүү жижиг болсон. Жижигхэн боловч хүчний тал дээр үнэхээр гайхалтай.

10:25AM Зарим демонуудыг харуулж байна.

10:25AM Real Racing 3 демог үзүүллээ.

10:27AM Game Center-ийн олон тоглогчийн нэмэлт нь тоглогчид найзуудтайгаа ижил зам дээр уралдах боломж олгоно.

10:29AM Батерейны хувьд гар утасныхаа операторын сүлжээг ашиглан тасралтгүй 8 цаг ярих боломжтой.

10:30AM “Дараагийнх нь камер. Бид инженерийн багийнхнаасаа iPhone 4S-ээс илүү сайн бөгөөд нимгэн камер бүтээх боломж бий юу гэж асуусан, тэд бүтээсэн.”

10:30AM Камерны линз нь сафир чулуун бүрхүүлтэй болсон нь анхны удаагийнх юм.

10:31AM Цоо шинэ A6 процессор нь өмнөх A5 процессортой харьцуулахад хоёр дахин хурдан. Зураг авахад л урьдныхаас 40%-иар хурдан болсон.

10:32AM Бид зарим нэг зургууд авсан. Харьцуулшгүй.

10:32AM Эдгээр зургууд үнэхээр гайхалтай болсон.

10:33AM Шинэ онцлог – Panorama. Зөвхөн ганцхан товч дараад утсаараа тойруулан эргүүл.

10:35AM Зураг авах, бичлэг хийхэд тогтворжилтыг илүү сайн хангаж өгснөөс гадна нүүр царай илрүүлэгчтэй болжээ. Түүнчлэн 3G интернэтийг ашиглан FaceTime-ыг хэрэглэх боломжтой болсон.

10:36AM Аудио систем мөн сайжирсан. Урд, ард, доод талын нийт гурван микрофонтой болсон. Чанга яригчууд таван соронзон өөрчлөгчтэй болсон. Урд болон хойно нь байрлах микрофон нь тогтсон нэг цэгээс гарч буй дуунд голлож төвлөрөх боломжийг олгох ба шинэ дуу чимээ тусгаарлах технологийн ачаар та утсаараа дуу чимээ ихтэй газар ярьж байсан ч танд ярьж буй хүн тань л маш сайн сонсогдох болно.

10:37AM Илүү сайн дуугарах аудио дуугаралтыг гаргахын тулд давтамжийн спектрийг илүү нэмэгдүүлж өгчээ.

10:37AM Холбогчийн тал дээр бидэнд бараг 10 жилийн турш үйлчилсэн. Тэгвэл одоо маш олон зүйл өөрчлөгджээ.

10:38AM Үүнийг Lightning гэж нэрлэсэн. Бараг 10 жилийг бидэнтэй үдсэн хуучин залгуурын оронд дижитал, 8 хөлтэй, авсаархан мөн хоёр талынхаа алинаар нь ч залгагддаг, цоо шинэ залгуур ашиглагдах боллоо.

10:38AM Бид жижиг хэрэгсэл үйлдвэрлэгчидтэй бүтээгдэхүүнүүд нь Lightning залгуур ашигладаг болгох тал дээр ажиллаж байгаа.

10:39AM Бид шинэ залгуурыг уламжлалт 30 хөлтэй залгуур руу хувиргах хувиргагчийг ч бас хийсэн.

10:40AM iOS 6: Бид шинэ iPhone 5 дээр ажиллах iOS 6 үйлдлийн системийг та бүхэнд харуулах гэж байгаадаа баяртай байна.

10:41AM iOS 6-аас шинэ Map-уудын чадварын демог харууллаа.

10:43AM Бид демог үзэж байлаа.

10:45AM iCloud-ыг үзүүлж байна.

10:48AM Shared Photo Stream-ийг харуулж байна.

10:50AM Siri app-ын нэгдлийг харуулж байна.

10:51AM “FaceTime-ыг WiFi-ын хүрээнд ашигладаг байсан үе ард хоцорч, хаана ч байсан ашиглаж болох боллоо. Энд iOS 6-ын 200 орчим шинэ онцлогуудын 10-ыг нь л харуулсан. Бид та бүхэн үүнд хайртай болно гэж бодож байна.” Нижигнэсэн алга ташилт.

10:52AM iPhone 5 гар утас хар болон мөнгөлөг хөнгөнцагаан бүхий цагаан өнгөтэйгээр гарсан.

10:52AM Энэ бол бидний бүтээсэн хамгийн шилдэг гар утас.

10:53AM Jony Ive: Бид зүгээр нэг шинэ утас бүтээхийг хүсээгүй. Бид илүү сайныг бүтээхийг хүссэн.

10:54AM Тэд шинэ утасныхаа бүрдэл хэсгүүдийг үзүүлж байгаа нь үнэхээр таалагдаж байна.

10:57AM iPhone 5-ыг яаж хийснээс таны гарт хэрхэн мэдрэгдэх нь хамаарна. Материалын тал дээр гэхэд л үнэхээр гайхалтай, яв цав тохирсон.

11:00AM Би хэр удсан бэ гэсээр эргэн ирсэн Phil гар утасныхаа үнийг танилцууллаа. iPhone 4 одоо үнэгүй, iPhone 4S 99 доллар, iPhone 5-ын үнэ 199 доллараас эхэлж байгаа аж.

11:00AM Хоёр дахь асуулт: Би үүнийг яаж авах вэ?

11:00AM Урьдчилсан захиалга Баасан гаригт эхэлнэ. Нэг долоо хоногийн дараа илгээж эхэлнэ.

11:01AM Энэ оны сүүл гэхэд 100 улс оронд 240 зууч нар байршина.

11:01AM iOS 6 үйлдлийн систем 3GS дээр ч ажиллах юм байна.

11:01AM Энэ бол iPhone 5, та бүхэнд маш их баярлалаа. Tim эргэн ирлээ.

11:01AM iPhone 5 болон iOS 6: iPhone-оос iPhone-д явагдаж байгаа хамгийн том зүйлс.

11:02AM iPhone 5-ыг танилцуулахад бас нэгэн нэмж хэлэх зүйл бол бидний чихэнд маш ойр, маш хүндэтгэлтэй байдаг нэгэн зүйлийн тухай юм. Энэ бол хөгжимний тухай юм.

11:02AM Хөгжим бидний ДНК-д байдаг.

11:02AM Бид хөгжмөө илүү сайжруулах, илүү энгийн байлгах тал дээр маш их анхаарсан. Өнөөдөр бид IPod болон iTunes дээр хийгдсэн зарим нэгэн гайхалтай өөрчлөлтүүдийн талаар мэдэгдэх гэж байна.

11:03AM Eddie Cue iTunes-ийн талаар ярилаа. Мэдээж хэрэг алга ташилт, шүгэлдээн, талархал тасраагүй юм.

11:03AM “Өнөөдөр би Дэлхийн iTunes store байх боломжтой болсон тухай баярт мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна.” Нижигнэсэн алга ташилт

11:04AM Сүүлийн хоёр жил орчмын турш бид сонирхолтой өөрчлөлтийн талаар мэдэгдэж байсан. Тэд media store apps-уудаа дахин зохион бүтээжээ.

11:05AM Шинэ App Store гайхалтай харагдаж байна.

11:05AM Бүх шинэ store apps 9-р сарын 19-нд iOS 6-тай ажиллаж эхэлнэ.

11:06AM Mac болон РC дээр ажилладаг iTunes бол Дэлхийн хамгийн алдартай, түгээмэл тоглуулагч.

11:06AM Бидэнд одоо iTunes-ыг хэрэглэдэг 200 сая хэрэглэгч байна.

11:06AM iCloud-тай шинэ iTunes

11:06AM Демо үзүүлж байна.

11:08AM Шинэ дизайн

11:11AM Хайлт бүхий шинэ жижиг тоглуулагч

11:14AM Greg Joswiak iPod-ын талаар ярихаар гарч ирлээ.

11:15AM Бид 350 сая орчим iPod зарсан. Энэ бол Applе-ын ДНК-ын нэг хэсэг юм. Бид хөгжимд дуртай.

11:15AM Бид зарим гайхалтай өөрчлөлтүүдийг хийсэн.

11:16AM Бид шинэ iPod nano-г бүтээхдээ дахин зохион бүтээхийг хүссэн. Том дэлгэц

11:16AM iPod nano-гийн 7 дахь шинэ үе

11:17AM Энэ бол гайхалтай авсаархан, гайхалтай хөнгөн. Урьдныхаас бараг 50%-иар нимгэн болсон.

11:17AM Nano-д хэзээ ч тавигдаж байгаагүй хамгийн том дэлгэц. Мөн multi-touch

11:18AM Долоон өнгө. Гайхалтай харагдац

11:19AM iPod nano дээр бичлэг эргэн ирлээ.

11:19AM Bluetooth, утасгүй чихэвч гэх мэт. Үндсэндээ энэ нь шинэ Lightning холбогчтой болсон.

11:20AM 30 хүртэл цагаар хөгжим сонсох боломжтой, урьд нь nanо дээр хэзээ ч тавигдаж байгаагүй урт хугацаат батерей.

11:20AM Шинэ iPod touch

11:21AM Энэ бол шинэчлэлт. Тав дахь үеийн шинэ iPod нь бидний бүтээж байснаас хамгийн шилдэг нь.

11:21AM 6,1 мм-ийн зузаан нь бараг л nano-той адил гэсэн үг. Жин нь 88 грамм.

11:22AM Lightning, чанга яригч, iPhone 5 дээрх 4 инчийн Retina дэлгэц.

11:23AM Өмнөхөөс хурд нь 7 дахин нэмэгдсэн.

11:24AM Clumsy Ninja тоглоомын демо

11:27AM Демо дуусаж, нижигнэсэн алга ташилт залгалаа. Joz эргэн ирээд “Батерейны тал дээр санаа зовох явдалгүй. 40 цаг хөгжим сонсож, 8 цаг бичлэг үзэж болно.”

11:27AM – iPod touch 5 мегапикселийн iSight камертай болжээ.

11:28AM Мөн таны хүлээж байсан шинэ Panorama ч бий. iPod-ын хувьд iPhoto ч бас боломжтой.

11:29AM iPod touch-ын нууц товч

11:29AM Энэхүү нууц товч бугуйн оосор хийх боломжийг олгоно.

11:30AM touch дээр ч бас 1080p-ийн бичлэг боломжтой.

11:31AM Мөн Siri ч бий.

11:32AM iPod touch таван өнгөтэй.

11:33AM Joz чанга яригч, чихэвчний тал дээр онцгойлон ярилаа. Бид EarPods хэмээн нэрлэсэн шинэ чихэвчний загварыг бүтээх ажилд гурван жил зарцуулсан.

11:34AM Шинэ чихэвч хэрэглэхэд маш эвтэйгээс гадна дуугаралтын чанарын тал дээр үнэхээр яриангүй сайн болжээ.

11:36AM Шинэ EarPods чихэвч. Бид үүнийг хөгжмийн хорхойтнуудад гарцаагүй таалагдана гэж бодож байна. Бид үүнийг өнөөдрөөс эхлэн дангаар нь илгээж эхэлсэн.

11:37AM Тойм: Shuffle: 2GB, 49-өөс дээш доллар, 7 өнгө. nano, 16GB 149 доллараас эхэлж байна. Хуучин iPod touch, 16GB нь 199 доллараас эхэлж байгаа бол шинэ iPod touch-ын 32GB нь 299-өөс эхэлж байгаа юм. Nano, touch-ууд 10-р сараас эхлэн худалдаалагдаж эхлэх аж.

11:38AM Бид төхөөрөмж тус бүр дээр нэг өнгө нэмсэн нь Улаан өнгө юм. Онцолж хэлэхэд Apple Африкын ХДХВ-ын халдвар, тархалттай тэмцэхэд 50 орчим сая долларыг хандивласан.

11:39AM Сурталчилгааны цаг маш хурдан өнгөрлөө.

11:40AM Tim эргэн ирээд “Өнөөдрийн танилцуулж буй бүтээгдэхүүнүүдийнхээ тал дээр бид маш их сэтгэл хөдөлж байна.”

11:41AM Та бүхэн эдгээрийг нэг бүрчлэн харахдаа үнэхээр тэргүүлэх зэргийн бүтээгдэхүүнүүд болсныг анзаарна. Энэ бол бүх Дэлхий даяарх бидний ажилтнуудын хичээл зүтгэл юм.

11:42AM Foo Fighters хамтлаг энд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчиллээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/09/14 at 00:01

    гайхалтай

  2. Зочин

    2012/09/14 at 00:04

    so cool

  3. Зочин

    2012/09/14 at 00:15

    mongold hedeer zaragdaj ailgah yum boldoo

  4. bayanaa_94

    2012/09/14 at 00:48

    iphone 4 unegui gedeg chin

  5. uniQu3

    2012/09/14 at 08:20

    iphone 4 locktoi гэрээтэй нь үнэгүй байхаа зөвхөн тэр улсдаа л барьдаг сар болгон хэдэн төг төлдөг гэсэн.

    [ Зассан: uniQu3 , өдөр 2012/9/14 8:21 ]

  6. uniQu3

    2012/09/14 at 08:20

    баярлалаа

  7. Зочин

    2012/09/14 at 09:55

    mgl-d dor hayj 1.200.000 bhaa

  8. Зочин

    2012/09/14 at 11:49

    amerikd 600 dollaraas zaragdana gej bna lee. mongol 1 say davuulah blgui

  9. Зочин

    2012/09/14 at 12:04

    yund n aigaad bgan uursduu net-rrt zahiaalaad abchach

  10. Зочин

    2012/09/14 at 15:22

    nicee

  11. munkhuu_top

    2012/09/14 at 15:29

    zugeer l gaihamshigtai boljee uneheer neeree nadad helehch ug oldohgui bna. mongold odoo hed gj soliorhiin boldoo 1 sayiig bol hol davuulj helne biz meddeg baridag hundee zahialchih yumsan hurdanh l avmaar bna ios6 bol arai l denduu bolchihjeee

  12. olzoozi

    2012/09/14 at 16:09

    gaihaltai bayarlasan westbam

  13. Зочин

    2012/09/15 at 09:40

    ha ha samsung odoo iluu garah gj yu hiih bol sonin sangdchlaa orsoldoon gj

  14. huslenjx

    2012/09/16 at 13:43

    ipod touch n heden togrog yum bol :-x

  15. Зочин

    2012/09/16 at 16:35

    750$ oor mgld zarj bn lee

  16. tuko_g

    2012/09/17 at 09:26

    uursduu neteer zaxial awchina biz yund ni aidiin mongold xed bolooch gex shig usreel teewriin zardal enee teree geel 30$ l nemegdne biz

  17. Зочин

    2012/11/18 at 20:15

    thh goel yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *