Хийхэд маш энгийн хэрнээ амттай 5 төрлийн хучмал

2

Шарах шүүгээ – хүн төрөлхтний нэгэн шилдэг нээлт. Тийм ч учраас юу хүссэнээ шарах шүүгээнд хийж болно.

Таны гэр бүлийнхэн тань танд баярлах тийм амттай хучмалын жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Татсан махтай төмсний хучмал

Маш амттай, хийхэд маш энгийн 5 хучмал 1

Орц:

  • Үхрийн татсан мах – 500 г
  • Төмс – 1 кг
  • Өндөг – 1 ш
  • Сүү – 250 мл
  • Сонгино – 1 ш
  • Бяслаг – 50 г
  • Давс, перец

Хийх арга:

  1. Төмсөө арилгаад давстай усанд чанана. Уснаас нь шүүж аваад 50 г цөцгийн тос хийж нухаш бэлдэнэ.
  2. Сүүгээ бүлээсгээд төмсний нухаш дээрээ нэмж сайтар холино.
  3. Сонгиноо жижиглэн хэрчээд шаргал өнгөтэй болтол нь цөцгийн тосонд шарна.
  4. Татсан махаа нэмж болтол нь шараад давс, перецээр амтална.
  5. Шарсан мах хөрөнгүүт нь өндөг хагалж хийгээд сайтар хутгана.
  6. Шарах шүүгээний хэвний ёроолыг цөцгийн тосоор тослоод мах, дээрээс нь төмсний нухашийг тарааж тавина.
  7. 15 минут шарж болгосны дараа гаргаж ирээд дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаад дахин 5 минут шарна.

 

Тахианы мах, ногоотой хучмал

Маш амттай, хийхэд маш энгийн 5 хучмал 2

Орц:

  • Тахиын цээж мах – 350 г
  • Сонгино – 1 ш
  • Амтат чинжүү – 1 ш
  • Цоохор майлз – 2 иш
  • Сүү – 150 мл
  • Бяслаг – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Давс, перец

Хийх арга:

  1. Давстай усанд тахианы цээж махаа чанаж болгоно.
  2. Махаа хөргөөд дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
  3. Ногоонуудаа арилгана. Сонгиныг нарийхан урт, амтат чинжүүг дөрвөлжин, цоохор майлзыг жижиглэн хэрчинэ.
  4. Оливийн тосонд сонгино, дараа нь амтат чинжүү, цоохор майлзаа шарна.
  5. Шарсан ногоогоо махан дээрээ нэмж шарах хэвэндээ хийнэ.
  6. Өндөг, сүү, бяслагаа сайтар холиод тахианы махан дээр асгана. Мөн дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаарай.
  7. Шарах шүүгээнд 15 минут шарна.

 

Брокколи, бяслагтай хучмал

Маш амттай, хийхэд маш энгийн 5 хучмал 3

Орц:

  • Брокколи – 500 г
  • Өндөг – 5 ш
  • Зөөхий – 300 г
  • Хатуу бяслаг – 200 г
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Нунтаг шарсан талх – 2 х.х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Давстай усанд брокколийг буцалгана.
  2. Өндөг, зөөхий, хатуу бяслагаа холиод давс, перецээр амтална.
  3. Хучмал хийх хэвээ цөцгийн тосоор тослоод дээрээс нь нунтаг шарсан талх цацна. Эхлээд брокколийг тарааж тавиад дээрээс нь өндөгний холимгоо асгана.
  4. Шарах шүүгээнд 25 минут шарна.

 

Паста, гахайн утсан махтай хучмал

Маш амттай, хийхэд маш энгийн 5 хучмал 4

Орц:

  • Паста – 150 г
  • Гахайн утсан мах – 200 г
  • Цөцгийн тос – 4 х.х
  • Өндөг – 3 ш
  • Зөөхий – 150 г
  • Ногоон вандуй – 200 г
  • Бяслаг – 200 г
  • Сармис – 1 хумс
  • Давс, перец

Хийх арга:

  1. Пастаг буцалгаад уснаас нь шүүж авна. Цөцгийн тосоор тослоно.
  2. Гахайн утсан махаа жижиглэн хэрчээд сармистай цуг тосонд шарна.
  3. Өндөг, зөөхий, бяслагаа хийж сайтар холино.
  4. Өөр тусдаа саванд паста, ногоон вандуй, гахайн утсан махаа холиод хэвэндээ хийнэ.
  5. Дээрээс нь өндөгний холимгоо асгаад үрж жижиглэсэн бяслагаа цацаад 15 минут болгоно.

 

Будаа, мөөгтэй хучмал

Маш амттай, хийхэд маш энгийн 5 хучмал 5

Орц:

  • Будаа – 500 г
  • Өндөг – 2 ш
  • Хатуу бяслаг – 250 г
  • Шампиньон мөөг – 500 г
  • Сонгино – 2 ш
  • Давс, перец

Хийх арга:

  1. Давстай усанд будаагаа жигнэнэ.
  2. Мөөг, сонгиноо жижиглэн хэрчинэ.
  3. Халаасан тосонд эхлээд сонгиноо шараад дараа нь мөөгөө хийж шарна.
  4. Будаагаа тал бяслагтайгаа холино.
  5. Хучмал болгох хэвээ тослоод тал будаагаа хийж дээрээс нь сонгинотой шарсан мөөгөө хийнэ. Дээр нь үлдсэн будаагаа хийж үрж жижиглэсэн бяслагаа тарааж хийгээд мөөгөөр чимэглэнэ.
  6. Шарах шүүгээнд 15 минут болгоно.
90
ГоёГоё
24
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
14
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Mira Sun

    Mira Sun

    2017/01/11 at 14:07

    Маш гое амттай харагдаж байна.хииж үзнээ

  2. Badamushka Lotus

    Badamushka Lotus

    2017/01/11 at 14:57

    G Tegsh Jargal

  3. Тогтуун Мөрөн

    Тогтуун Мөрөн

    2017/01/11 at 15:04

    Muugii Muugii

  4. Ууганбаяр Г.

    Ууганбаяр Г.

    2017/01/11 at 15:09

    Monhtsooj Togtoh Monkhjargal Battulga

  5. Э. Цогбадрах

    Э. Цогбадрах

    2017/01/11 at 15:48

    oh sankyou

  6. Saraa Saraa

    Saraa Saraa

    2017/01/11 at 17:27

    .

  7. Hell Guy

    Hell Guy

    2017/01/11 at 18:30

    .

  8. Tsendjav Tserendulam

    Tsendjav Tserendulam

    2017/01/11 at 20:55

    Таалагдлаа.

  9. Turbat Altai

    Turbat Altai

    2017/01/11 at 22:00

    Buunuu Enhtsetseg

  10. Batjargal Saikhangerel

    Batjargal Saikhangerel

    2017/01/11 at 22:39

    Apple Apple Apple

  11. Hathaway Ann

    Hathaway Ann

    2017/01/11 at 23:12

    Kamiya Saruul

  12. Enhtsetseg Buunuu

    Enhtsetseg Buunuu

    2017/01/12 at 00:08

    Haip ni hiij uguyooo map za <3

  13. Enkhee Delger

    Enkhee Delger

    2017/01/12 at 08:42

    Tselmeg Battulga

  14. Зочин

    2017/01/12 at 10:50

    Цоохор майлз гэж юу вэ?

  15. Ирмүүн Баярбат

    Ирмүүн Баярбат

    2017/01/12 at 20:44

    хийнээ

  16. Хулан хулан

    2017/01/12 at 21:12

    Гоё харагдаж байна шүү хийж үзнээ

  17. Зочин

    2017/01/12 at 21:13

    Гоё харагдажийн шүү гоё мэдээлэл өгөх юм аа

  18. batgerel

    2019/01/13 at 01:48

    үнэхээр сайхан амттай харагдаж байна шүү хийж үзнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *