Өглөө босоод цай биш кофе уух нь илүү дээр болохыг батлах 5 шалтгаан

0

Дэлхийн бүх хүн өглөөний цайндаа кофе эсвэл цай гэсэн хоёр ундааны аль нэгнээс л сонгож хэрэглэдэг. Харин хүмүүс цайнаас илүү кофег өглөөний цайндаа хэрэглэх нь түгээмэл байдаг аж. Манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ өглөөг кофетой угтах 5 шалтгааныг хүргэхээр бэлдлээ.

1. Өглөөний дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй хийхэд кофе тусална

Хэрэв та өглөө дасгал хийдэг бол кофе танд хамгийн зөв сонголт болох болно гэдгийг зөвлөх байна. Учир нь цайнаас илүү кофенд их хэмжээний кофейн агуулагддаг бөгөөд энэ нь дасгал хөдөлгөөн хийх эрч хүчийг нэмэх эерэг нөлөө үзүүлнэ.

 

2. Кофе анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлнэ

Шалгалтанд бэлдэх эвсэл өөр ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа бол өглөөний цайндаа кофе уугаад үзээрэй. Мөн л кофейны нөлөөгөөр анхаарал сэрэмж нэмэгдэж, шөнийн цагаар ч чанартай ажиллах боломж бий болгодог давуу талтай.

 

3. Кофе таныг сэргээнэ

Цайнд кофейн болон л-теанин агуулагдаж байдаг. Теанин гэдэг нь хүнийг амрааж, тайвшруулдаг бол кофейн нь ядрах мэдрэмжийг дарж байдаг. Харин кофе уух нь хүнд эрч хүчийг шууд мэдрүүлэх шинж чанартай байна.

 

4. Кофе жин хасахад тусална

Кофены хэрэглээ нь өөхлөлтийн хэмжээ бага байхтай холбоотой гэдгийг тогтоосон олон судалгаанууд бий. Ялангуяа эрчүүдэд кофе жингээ хасахад илүү тустай байдаг бөгөөд кофенд агуулагдах хлорогеник хүчил нь хүний биеийг гоолигжуулахад чухал нөлөөтэй гэдгийг тогтоосон байдаг.

 

5. Кофе нь чихрийн шижинтэй болох эрсдлийг бууруулна

Судалгаагаар кофейн нь чихрийн шижингийн эрсдлээс хамгаалах нөлөөтэй гэдгийг баталсан бөгөөд тодруулбал, өдөрт 3 аяга кофе уудаг хүний чихрийн шижин тусах магадлал бусдаас 42 хувиар бага байдаг ажээ.

 

Кофе юу, цай юу?

Хэрэв та цай уух дуртай ч энэ нийтлэлийг уншаад кофе уух эсэхдээ эргэлзэж байгаа бол цай ч бас эрүүл мэндэд тустай гэдгийг танд дуулгахад таатай байна. Эцэст нь хүн юу уухаа өөрөө сонгох эрхтэй тул өөрт хамгийн тааламжтай зүйлээ уух нь хамгийн зөв сонголт байх болно. Түүнчлэн хүнсний мэргэжилтнүүдээс ч энэ тухай үнэтэй зөвлөгөө авах бүрэн боломжтой.

Та өглөө кофе уудаг уу эсвэл цай уудаг уу? Кофе уудаг бол кофегоо хэрхэн бэлддэг вэ? Кофе уух нь өөр ямар эерэг нөлөөтэй байдаг вэ?

6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *