iOS 11 дээр “Харанхуй горим” буюу Dark mode-ийг хэрхэн идэвхжүүлэх вэ?

0

Хэдийгээр Apple компани танилцуулгадаа дурьдаагүй ч гэсэн шинэ iOS дээр удаан хүлээгдсэн “dark mode” тохиргоо бий болжээ. Бид та бүхэндээ уг горимыг хэрхэн ажиллуулах талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Чухамдаа энэ нь системд урьд нь байсан өнгөний өөрчлөлт бөгөөд  iOS 11-д олон дахин туршиж үзсэний эцэст “Smart-inversion” гэсэн сонголт болгон нэмжээ.

 

Сонгодог хувилбараас ялгаатай нь шинэ горим бүх өнгийг өөрчлөхөөс гадна дэлгэцэн дээрх зургийг бараан өнгөтэй болгож, цайвар фоныг бараан өнгөнд шилжүүлдэг ажээ. Interface-ийн өнгө, медиа болон бусад бүх өнгөт зүйлс нь хэвээрээ үлдэх ажээ.

 

Dark Mode-ийг идэвхижүүлэх тун амархан. Дараах дарааллаар уг горимд шилжинэ.

  1. “Settings” цэс рүүгээ ороод “General” цэс рүү шилжинэ. Тэгээд “Accessibility” цэс рүү орно.
  2. “Display Accommodations” -> “Invert Colors”.
  3. “Smart Invert” цэсийг Enable болгоно.

Dark Mode-ийг өөр аргаар мөн идэвхижүүлж болно. Хэрхэн идэвхижүүлэхийг дараах зурагнаас харж болно.

Хэрхэн Dark Mode горимыг идэвхижүүлэхийг тайлбарлая:

“Settings” цэснээс “Accessibility”-ийг сонгоод хамгийн доод талын “Accessibility Shortcut” цэс рүү шилжинэ. Уг цэснээс “Smart Invert”-ийг сонгоно. Улмаар Home button дээрээ 3 удаа дарахад Dark Mode горим идэвхижэх болно.

Энэ бол iOS 11-ийн цорын ганц сонирхолтой функц биш. iOS 11-д өөр олон сонирхолтой функц бий.

11
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *