Мөрөөдлийн цэцэгт хүрээлэнгээ бүтээх гайхалтай 15 санаа. Үүнд ямар ч хүрз, хүч зарцуулахгүй

2

Өвлийн хүйтэн улирлын дараа өнгө өнгийн цэцэгс харж өөрийгөө баярлуулмаар санагдана. Хувийн байшинтай хүмүүс эсвэл зуслангийн хөршүүд хашаагаа яаж чимэглэх вэ гэж толгойгоо гашилгах цаг иржээ. Бусдын л адил өөрөө газар ухах уу эсвэл ландшафтын мэргэжлийн үйлчилгээ хөлслөх үү? Харин сэтгэлийн гүнд бусдаас онцгой зүйлийг хүснэ.

Амьд цэцэгс – удаан ургаж, элдэв нэмэлт зардал, арчилгаа шаардахгүй тийм л цэцэгсийг хүснэ. Хамгийн амжилттай шийдэл – бэлэн материалаар өөрийн гараар жижиг цэцгийн мандал хийх. Танд танилцуулах гэж буй 15 санаа хамгийн тохиромжтой төдийгүй таны хашааг гайхалтай чимнэ.

Зуслан дээрх цэцгийн мандал

1. Цэцгийн аж ахуй эрхлэх зав чөлөө хүнд тэр болгон олдохгүй. Гэхдээ бага оврын цэцгийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой: зөвхөн тохиромжтой сав, бага зэрэг хөрс, үр эсвэл суулгац байхад л хангалттай.

2. Хэрвээ амардаг хэсэгтээ гоёмсог цэцэгтэй сав тавьбал тав тухтай буйдхан булан бий болно.

3. Хуучны зөвлөлтөөс үлдсэн эмальдсан савнуудыг хаяж огт болохгүй. Цэцгийн чамин сав болох зүйлийг яагаад хаяна гэж?

4. Машины дугуйгаар цэцгийн мандал хийх нь сонгодог хэлбэр болоод байгаа. Энгийн бөгөөд гоёмсог харагдахгүй байна гэж үү?

5. Энэ хуучин хаалгыг янзлаад цэцгийн сав болгожээ. Хараа булаасан бас оньсого мэт – энэ хаалгаар ормоор санагдаж байна уу?

6. Өлгөөтэй цэцгийн мандал – өөрийн гэсэн орон зайг бий болгоно. Гаднаас хашааны завсраар харах бусдын харцнаас өөрийгөө хамгаалах шилдэг арга.

7. Хуучин халбагыг цагийн дотор л цэцгийн мандалд ашиглана. Ханаа цэцгээр чим – ихэднэ гэж хэзээ ч байхгүй.

8. Танд маш хуучны ашиглах боломжгүй болсон ширмэн тогоо байгаа юу? Бага зэрэг уран бүтээлчээр сэтгэе – ингээд л бараг хаях гэж байсан зүйл цэцгийн мандал боллоо. “Түүдэг гал” – тод ягаан, шар улаан цэцгээр дүүрэн.

9. Хэрэггүй болсон тавилга ч бас уран бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхэд хэрэгтэй. Ширээ, сандал, ор, шургуулга. Цэцгээ суулгахаас өмнө тавилгаа будаж шинэчлээрэй.

10. Усны хувингууд бүхэл бүтэн том хэмжээтэй цэцгийн мандал хийхэд ашиглаж болно. Хаа дуртай газраа зөөж байрлалыг нь хүссэнээрээ соль.

11. Хуучин тэргийг тод өнгөөр будахад л өнгөлөг, чамин цэцгийн мандалтай болоход тусална.

12. Хуучин завь байгаа бол цэцгийн мандал хийж хоёр дахь амьдрал бэлэглэ. Өөрийнхөө хашаанд ийм гоё цэцэгтэй байхад гоё биш гэж үү?

13. Ойр орчмын үзэмжийг гутаагаад байгаа модны хожуулыг ашиглаад өөрийг гараар цэцгийн мандал хийгээрэй. Эхлээд цэцгээ цэцгийн саванд ургуулаад дараа нь модны хожуулын голыг ухаж аваад савтай нь суулгана.

14. Ийм цэцгүүд үзэмж муутай хашааг өөд нь татна, ямартай ч тэр хэсгийг чимнэ. Цэцгийн саваа завсрын байгалийн өнгөөр буд – ингэж байж л байгаль орчинтойгоо илүү зохицно.

15. Таны хуучин цүнх хүртэл ургамлаар амилж болно. Хашаа, ханандаа өлгөөд этгээд ландшафт гаргаарай.

Эдгээр цэцгийн мандлуудыг харж байхад ямар их санаа байж болохыг харуулж байна.

Өөрийн гараар зусландаа энэ мэт цэцгийн мандал хийж эргэн тойрныхоо нүдийг баясгаарай. Ахуйн хэрэглээний эд зүйлсийг дахин ашиглаж болохыг та мэдэж авлаа – байгаль орчинд хог хаягдалгүй, өөртөө санхүүгийн хувьд хэмнэлттэй аргууд.

13
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *