Нойр булчирхайгаа ардын уламжлалт аргаар эмчилцгээе

12

Нойр булчирхай бол хоол боловсрох үйл явцад оролцдог амин чухал эрхтэн юм. Нойр булчирхайгаас арван хоёр хуруу гэдсэнд хоол боловсруулахад шаардлагатай байдаг ферментүүд ялгардаг. Мөн нойр булчирхай нь инсулин, липокоин, глюкоген зэрэг дааврууд ялгаруулдаг. Нойр булчирхайн үйл ажиллагаа хямрахад бодисын солилцоо удааширч нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг эмгэгүүд үүсдэг аж.

Нойр булчирхайгаа хамгаалахын тулд (ялангуяа та буруу хооллодог бол) дараах байгалийн жорыг хэрэглээрэй.

Жор №1: Гоньдны үр

1 цайны халбага гоньдны үрийг 1 аяга халуун усанд хийнэ. Цагийн дараа ханд бэлэн болно. Хандыг шүүж аваад ууж хэрэглэнэ. Бэлтгэсэн хандаа бага багаар өдөрт нь ууж дуусгах хэрэгтэй.

Жор №2: Овьёос

Овьёос нь нойр булчирхайн өвчний үед хэрэглэдэг хамгийн шилдэг хүнс юм.

Тосгүй, давсгүй усан дээр жирийн овьёос (түргэн болгодог биш) нэмж бэлтгэсэн зутан хамгийн үр дүнтэй. Долоо хоногийн турш өдөрт ганц хоёр удаа хийж идээрэй.

Хэрэв ийм зутангаас амархан уйдсан бол өөр арга бий: хагас килограмм овьёосыг 1 литр халуун усанд нэмээд нэг цаг дэвтээгээрэй. Шүүж аваад хагас аягаар өдөрт 3 удаа уугаарай.

Жор №3: Нимбэг + яншуй+ сармис

1 кг нимбэг, 300 гр сармис, 300 гр яншуй хэрэг болно. Нимбэгний ясыг авна, гэхдээ хальсыг нь үлдээгээрэй. Нимбэг, яншуй, сармисаа бүгдийг нь холигчинд хийж холино. Холимгоо шилэн саванд хийж хадгалаарай. Хоол идэхээс 15 минутын өмнө өдөрт 3 удаа 1 цайны халбагаар хэрэглээрэй.

Жор №4: Гурвалжин будаа + тараг

Энэ жорыг хэрэглэхийнхээ өмнөх орой нь хийж бэлтгээрэй. 0,5 литр тараг, 1 аяга гурвалжин будаа хэрэгтэй. Гурвалжин будаагаа сайтар угаагаад дээр нь тараг нэмж дэвтээгээрэй. 12 цагийн дараа бэлэн болсон холимгийг хоёр тэнцүү хуваагаад нэг хэсгийг нь өглөөний цайндаа, нөгөө хэсгийг нь оройн хоолондоо идээрэй. 2-3 хоног бусад төрлийн хоол хэрэглэлгүйгээр идвэл илүү үр дүнтэй.

Үдийн хоолондоо жигнэсэн ногоо, ногооны шөл гэх мэт ногоотой хоол идэж болно. Мөн жимс идэж болно. Ийм хоолны дэглэм барьснаас хойш 10 хоногийн дараа 10 хоногийн завсарлага авч курс эмчилгээгээ дахин үргэлжлүүлээрэй.

Дээр дурдсан аргуудыг туршиж үзсэн хүмүүс хэдхэн хоногийн дараагаас үр дүн нь мэдэгдэж байгааг анзаарсан бөгөөд өвчин намдаж бие хөнгөрч, хаван буурсан гэж сайшааж байна.

Олон зууны турш хэрэглэгдэж ирсэн энэхүү ардын эмчилгээний аргаас гадна нойр булчирхайн үрэвсэлд амьсгалын дасгал сайнаар нөлөөлдөг.

Дасгал

  1. Гүнзгий амьсгаа аваад дараа нь бүгдийг нь гаргаад амьсгаагаа түгж.
  2. Амьсгалаа түгжихдээ гэдсээ бага зэрэг татаад гурав хүртэл удаан тоолоорой. Дараа нь хэвлийн булчингаа сулла.

Хэрэв энэ дасгалыг өдөрт 10 удаа хийвэл нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж бусад өвчнийг эдгээх боломжтой. Энэхүү амархан, үр дүнтэй аргуудыг найз нөхөд, хамаатан садантайгаа хуваалцаарай.

161
Ха ХаХа Ха
80
ГайхмаарГайхмаар
66
ХөөрхөнХөөрхөн
61
ГоёГоё
59
БахархмаарБахархмаар
16
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
Баярлалаа!

34 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/01 at 09:57

    Баярлла. Сайхан энгийн зөвөлгөө бна

  2. Алтан Цэцэг

    Алтан Цэцэг

    2016/11/01 at 10:28

    ss

  3. Udwal Nawaan

    Udwal Nawaan

    2016/11/01 at 14:43

    Yj emchleh we

  4. Зочин

    2016/11/01 at 15:29

    Noir bulchirhai uvduj bgaag yaj medeh v haagyyr uvddug yum be zubluguu yguuch

  5. Cheshire Cat

    Cheshire Cat

    2016/11/01 at 21:32

    Вэртувал Ертөнц

  6. Зочин

    2016/11/02 at 01:01

    Тараганд гурвалжин будаа хийж хонуулаад идэхэд маш сайн

  7. гээпэл

    2016/11/02 at 04:48

    маш схан зөвлөгөө бна туршиж үзнээ их баярлалаа

  8. Бат

    2016/11/02 at 12:16

    Тараганд гурвалжин будаа хийж хонуулаад ид гэсэн байна, будаагаа түүхийгээр идэх юмуу яах юм

  9. Зочин

    2016/11/02 at 13:45

    Баярлалаа

  10. Болороо Сэрээтэр

    Болороо Сэрээтэр

    2016/11/02 at 21:32

    Ichko Ragchaa

  11. Болороо Сэрээтэр

    Болороо Сэрээтэр

    2016/11/02 at 21:32

    Ichko Ragchaa

  12. Зочин

    2016/11/02 at 22:20

    Heregtei medeelel bnaa bayrlalaa

  13. DBatnasan

    2016/11/03 at 00:51

    Bysad hvmvvstei hyvaaltsah bolno

  14. aagii

    2016/11/03 at 21:01

    odoo ued mash heregtei zuwulguu

  15. Зочин

    2016/11/03 at 23:11

    Cain zubulguu ugcun tand talarxaj bna.ajil.amidrald ni amjilt xucie

  16. Зочин

    2016/11/04 at 08:56

    хэрэгтээ жор ууд ба баярлалаа

  17. Zochin

    2016/11/04 at 09:38

    Noir bulchirhai uvdsun hun arhinaas hamaaraltai gej hudlaa um bn. Bi bolon manai egch arhi ogt uudaggui,uuh tos ch hartsangui baga iddeg bsan ch 2 ula nour bulchirhai uvddug bolson. Odoo uvduhuu boliod 3 sar bolj bn. Edgeseb esehee medehgui l bn.Hoolnii degleme sain bariad bvl buren edgeh bolov u

  18. Mvnhjargal

    2016/11/05 at 21:07

    Eseglen tsagaan idee idej bolhgvi tarag bvvr bolhgvi gesen yahuu

  19. Ана

    2016/11/05 at 22:13

    Бурхан алдаршиг

  20. erka

    2016/11/05 at 22:47

    saixan zowolgoo bna

  21. haltar erdenechuluun

    2016/11/06 at 11:20

    Hamgin heregtei zuwulguu bn nadad mash ih taalagdaj bn

  22. Зочин

    2016/11/11 at 17:22

    Тараганд гурвалжин будаа хийж хонуулаад идлээ. Ялангуяа орой идэх нь их зүгээр юм бна. Баярлалаа.

  23. Зочин

    2016/11/14 at 16:08

    Bayarlalaa saikhan medee bna7

  24. зочин

    2016/11/14 at 16:50

    Үнэхээр гоё зөвлөгөө байна. Нойр булчирхайд ө өр хэрэгтэй зөвлөгөө ардын эмчилгээ байвал оруулаарай хүмүүсээ

  25. hi

    2016/11/15 at 01:41

    Yag nariin mergejliin emchees esvel ulamjilaltiin emchees sain asuuj todruulah n l zuv! Tarag budaa n bj boloh ch busad n medhgyide.uur busad erhten uvchulsun tedgeert tedgeert esreg zaalttai ch bj medne.ene zuvulguu orosiin saituudaar yavaad l bg yum.blno blhgyi geed l baahan setgegdel unshlaa.

  26. Ichinkhorloo

    2016/11/16 at 12:01

    Bolomjiin arga bna.taslagdlaa.

  27. gerel

    2016/11/18 at 01:59

    bayrlalaa

  28. дэнсмаа

    2017/01/09 at 22:04

    Гурвалжин будааг түүхийгээр нь тараганд хийх

    Юм уу

  29. зочин

    2017/01/10 at 12:41

    мэдээлэл оруулсан хүн бусдын асуусан асуултанд тодорхой хариу өгч байвал зүгээр байна шүү танд баярлалаа.

  30. oyuka

    2017/01/10 at 16:24

    noir bulchirhai ovdson ued tsagaan idee horiglodog bizdee . gurvaljin budaagaa bolgood targandaa hiih uu heleed ogooch1
    !

  31. oyuka

    2017/01/10 at 16:25

    hariug huleej bh bolohoor zaaval bicheerei

  32. Зочин

    2017/04/08 at 07:14

    Гурвалжин будааг тарагандаа түүхийгээр нь хийх юм уу

  33. Зочин

    2018/01/31 at 17:05

    budaagaa tvvhigeer ni hiih ymuu

  34. Zochin

    2018/01/31 at 17:06

    budaagaa tvvhigeer ni hiih ymuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *