Зочид буудлаас үнэгүй авч болох 15 эд зүйл. Зарим хүмүүс санаа зовоод байдаг, угаасаа авч болдог л байсан юм байна ш дээ

2

Зочид буудалд байдаг жижигхэн хайрцагтай шампунь, тос, саван гэх мэт зүйлсийг харж л байсан биз дээ? Түүнтэй адил зочид буудлаас үнэгүй авч болох өөр олон зүйл байдгийг та мэдэх үү? Ингээд өөр ямар зүйлс байдгийг хамтдаа мэдэж авцгаая.

1. Саван, шампунь, ангижруулагч

© sunburnedtourist / reddit

Жижиг шампунь, ангижруулагч, шүршүүрийн шингэн саван, гарын саван зэрэг нь хамгийн түгээмэл зүйлс билээ. Эдгээр зүйлсийг биедээ авч явлаа гээд буруутах юм байхгүй. Мөн тэд маш жижиг хэмжээтэй байдаг учраас нислэгийн үед гар тээшинд авч явах боломжтой байдаг. Үүн дээр нэмээд таны мэдэхгүй бас нэг үнэгүй зүйл байдаг нь хөлс дарагч юм.

 

2. Чийгшүүлэгч, тоснууд

© sunburnedtourist / reddit

Таны байрлаж байгаа буудалд жижиг савтай биеийн тос болон гарын тос үнэгүй өгсөн бол гар цүнхэндээ авч яваад арьсаа хуурайшсан үедээ түрхэж болно.

 

3. Шүдний оо, шүдний сойз, ам зайлагч

© cwrex2 / reddit

Хэдийгээр та өөрийн ариун цэврийн зүйлсээ бэлдсэн байсан ч зочид буудлын үнэгүй сойзыг хэрэглэлээ гээд буруудах зүйл үгүй. Тэдгээр хэрэгслүүд нь аяллын хэмжээтэй савлагдсан байдаг тул авч явахад авсаархан. Тиймээс цүнхэндээ хийчихсэн байхад амны ариун цэврээ сахих шаардлага гарахад яах вэ гэж айх хэрэггүй болно.

 

4. Сахлын хөөс болон татуурга

© LuukPl / reddit

Хэрэв та өөрийн хэрэглэдэг сахлын машинаа цэнэглэхээ мартсан бол зочид буудалд үнэгүй байдаг татуурга хэрэглэхийг санал болгож байна. Мөн тэдгээр татуургатай цуг сахлын хөөс хамтад нь авах боломжтой байдаг.

 

5. Оёдлын жижиг сет

© Saintdavus / reddit

Зочид буудлуудад байдаг оёдлын жижигхэн сет олон ч аялагчдын хувьд аврал нь болсон гэхэд хилсдэхгүй. Тиймэрхүү хэрэгслүүд гарт багтах хэмжээтэй байдаг учраас ачаандаа хийгээд явахад зай эзлэхгүй. Хэрэв та оёдлын жижиг хайрцгийг авч болох эсэхдээ эргэлзэж байгаа бол буудлын ажилчдаас асуугаад үзээрэй. Тэд татгалзана гэж бараг л байхгүй.

 

6. Гутал өнгөлгөөний сет

© shutterstock.com

Энэ бол аялагчдын буудлынхаа өрөөнөөс олсон маш хэрэгцээтэй зүйлсийн нэг. Хэрэв өрөөнд тань байхгүй бол буудлын хүлээн авагчаас асуугаад авч болно. Ихэнх буудлуудад гутал өнгөлөгч, гутлын тос болон алчуураас бүрдсэн гутал өнгөлгөөний сет бий.

 

7. Өсгийвч

© novamenities.com

Зарим буудлын үнэлгээнд үнэгүй гутлын өсгийвч багтсан байх нь бий. Хямд үнэтэй нэг удаагийн өсгийвч зочин бүрд үнэгүй тараагдах боломжтой. Түүнчлэн зарим буудалд өсгийвчөө хугалсан тохиолдолд дахин шинээр сольж өгөх үйлчилгээ ч багтсан байдаг. Өрөөнд чинь байхгүй бол хүлээн авагч руу залгаад асуугаад үзээрэй.

 

8. Үсний сам

© WolfSweaters / reddit

Зарим буудлууд өөрсдийн гэсэн нэг удаагийн үсний самыг өрөөндөө байршуулсан байдаг бөгөөд та өөрийнхөө самыг орхисон байсан ч үйлчилгээний шаардлагын дагуу бүгдийг нь хаяж орхино.

 

 

9. Үзэг, харандаа, бичиг хэргийн зүйлс

© mulattodisciple / reddit

Буудлын балыг авч явлаа гээд ажилчид нь уурлахгүй. Учир нь үзэг дээр буудлын лого байдаг учраас харин ч үнэгүй сурталчилгаа болох болно.

 

10. Кофе, цай, элсэн чихэр

© Unicorn8113 / reddit

Үнэгүй кофе, цай бараг л бүх буудалд байгаа. Тиймээс хэдэн ширхгийг аваад харихад зүгээр.

 

11. Аяга

© ume-y / flickr

Ихэнх үед зочид буудлын цайны хэрэгслийг авч явах хориотой байдаг. Хэрэв аяга нь таалагдаад авч явмаар санагдвал өрөө үйлчилгээний ажилтнаас асуугаад үзэх хэрэгтэй. Ажилтан нь зөвшөөрсөн тохиолдолд таныг ямар нэг зүйл зөвшөөрөлгүй авч явлаа гэж хэн ч хэлэхгүй.

 

12. Савтай ус

© tubetop2go / reddit

Мини барны нэг хэсэг биш л бол савтай усыг үнэгүй ууж болно. Үйлчилгээний ажилтнаас асууж байж хэрэглээрэй.

 

13. Банны халаад

© depositphotos.com © depositphotos.com

Хямдхан буудлуудад бол банны халаадыг нь авч явах хориотой. Хэрэв аваад явчихвал танд өндөр торгууль ногдуулах болно. Харин зарим үнэтэй, дээд зэрэглэлийн буудлуудын хоногийн үнэлгээнд халаадыг нь ч мөн багтаасан байх нь бий. Үнэгүй эсэхийг нь мэдэхэд маш амархан. Халаадан дээр буудлын лого байршсан байвал энэ нь зөвхөн танд зориулагдсан халаад гэж ойлгож болно.

 

14. Шаахай

© Sali Sasaki / flickr

Ихэнх зочид буудлуудад нэг удаагийн гэрийн шаахай үнэгүй байдаг. Өмссөн шаахайгаа орхиод явлаа гэж бодоход гарсны тань дараа хаях нь тодорхой. Тиймээс гэр лүүгээ аваад явлаа гэж хэн ч таныг буруутгахгүй. Гэхдээ энэ зөвхөн нэг удаагийн шаахайд хамааралтай. Үнэтэй зочид буудлуудын үнэтэй шаахайг дахин ариутгаж хэрэглэдэг учраас авч гарах хориотой.

 

15. Шүхэр

© apintogsphotos / flickr © depositphotos.com

Та зарим зочид буудлаас үнэгүй шүхэртэй гарах боломжтой. Үнэгүй байх тохиолдол ховор байдаг ч угтагч ажилтнаас асуугаад шаардлагатай тохиолдолд нэгийг аваад явах боломжтой. Дээрх зүйлсийн адил зарим буудал шүхэр дээрээ ч логогоо байршуулсан байдаг учир таныг авч гарлаа гээд үнэгүй сурталчилгаа боллоо л гэж бодох болно.

92
БахархмаарБахархмаар
36
Ха ХаХа Ха
20
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Аана Жозеф

    Аана Жозеф

    2020/04/28 at 07:07

    Хөөх буудалд ийм их юм бдаг бсыму хха

  2. Болороо Н.

    Болороо Н.

    2020/04/28 at 09:24

    Zugr l hulgai hiichij bgam bshu?? 🤣😂

  3. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/04/28 at 10:09

    😴

  4. Bilguun Pro

    Bilguun Pro

    2020/04/28 at 10:10

    Aldiin bn

  5. Ulambayar Gantumur

    Ulambayar Gantumur

    2020/04/28 at 11:21

    Medehed iluudehgui l yum bna 😂😂

  6. Dogsom Tungalag

    Dogsom Tungalag

    2020/04/28 at 12:45

    Хүмүүс авчихаад зараад байдаг юм бна лээ

  7. Сансарбилэг Б.

    Сансарбилэг Б.

    2020/04/28 at 13:12

    tged ene buudald n yum ulddiinmuu chaaws hahha

  8. Blgvn ZeroGravity

    Blgvn ZeroGravity

    2020/04/28 at 13:26

    Bi haana ch ymrch ulsin buudald ochhsn ylnguya tavchig oo edrin avku bol shono noir hurdguma hha irsen hun amitnd omsulj blnshd haha

  9. Anhaa Ji

    Anhaa Ji

    2020/04/28 at 13:32

    Тэр ус буцалгагч нь үлдчихлээшдээ

  10. Батмягмар Батсүх

    Батмягмар Батсүх

    2020/04/28 at 14:11

    AB geed bichsen bnshd bvvr

  11. Энгийн иргэн

    Энгийн иргэн

    2020/04/28 at 14:27

  12. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/04/28 at 14:27

    Gehdee hytadad bol asuuhgui bol zarim zochid buudal n nemelt mungu shaardaad baidag sh dee

  13. Soyun Sh

    Soyun Sh

    2020/04/28 at 16:38

    Залруулга: Үнэгүй бус, харин зочид буудлын өрөөний хоногийн хөлсөнд нь багтсан зүйлүүд ,,,

  14. Yuki Suree

    Yuki Suree

    2020/04/28 at 17:16

    Hallad bas ayga awch bolohgvi! 😁 bysad ni zvgeer dandaa 1 ydaagiin heregselvvd!

  15. Amka Amandaa

    Amka Amandaa

    2020/04/28 at 19:00

    Өөрийн ОО сойзоо бнга авч явдаг болохоор тнр юмыг нь авдаггүй ккк body lotion ыг нь тухайн өдрөө л хэрэглэчихдэг , аваад явдаг юм нь : сам , бал , тавчик бол гоё бол авна , онцгүй бол авдаггүй ккк халаад тнр лай лай , ачааны нэмэр ккккк

  16. Altan Altan

    Altan Altan

    2020/04/28 at 19:33

    Юугаа хийдгийн,соёлтой сайхан амраад гарах хэрэгтэй.

  17. Oyunbat Oyuntuya

    Oyunbat Oyuntuya

    2020/04/29 at 00:30

    AB abch bolno

  18. Haliuna Odsuren

    Haliuna Odsuren

    2020/04/29 at 05:14

    shaal balai ym zarimiin ugdgui zuil oruulsn bhin shuher ch bh shig tgd ch neg udaagiin heregsluud ugdug ter neg udaagiin ymnuudiig hereglesnees barag heregleegun deer

  19. Bujin Munkhtuya

    Bujin Munkhtuya

    2020/04/29 at 14:33

    Ядуу орны иргэдийн зан юм болов уу.

  20. Degi Degi

    Degi Degi

    2020/04/29 at 16:57

    Санаан зоргоороо зохиогоод авч өгөх юмаа. Танай бэлдсэн мэдээлэл заримдаа хэтрээд, амьдарлаас тасарчих юм. Одоо тэгээд нөгөө Монголчууд нь энд тэнд очоод зочид буудлын логотой халат туугаад нэр хүнд нь газраар нэг юм болно ш дээ.

  21. Ц. Цолмон

    Ц. Цолмон

    2020/04/29 at 17:03

    Urnaa Chemka ymaruu de

  22. てんげ すが

    てんげ すが

    2020/04/29 at 18:50

    @hamtumen

  23. Batbaatar Munkhnyam

    Batbaatar Munkhnyam

    2020/04/29 at 19:39

    За үнэгүй өгч бгаач юм биш, өрөөний хөлсөнд нь суутгачихсан л бгаа шдэ. Нэгэнт төлбөрийг нь төлчихсөн юм чинь авахад яахав дэ

  24. Bayaraa Ayurzana

    Bayaraa Ayurzana

    2020/04/30 at 06:47

    Za yostoi buruu orchuulsan hudlaa medeelel bna shuu. Deed zereglelyn zarim buudluuduud undur unetei suite-d buusan zochidodoo monogrammed buyu tuhain zochny uuriinh ni ovog neriin ehny usegiig hatgasan halad, alchuur zeregiig tuhailan zoriulj beldsen baidag. Tiim tohioldoloos busad uyed hulgai hiisenees yalgaagui shuu. Buudlyn uuruin logo hadsan alchuur halad avj yavj bolohgui ee, haha.

  25. Zorigtugs Zoljargal

    Zorigtugs Zoljargal

    2020/04/30 at 13:03

    хахахах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *