Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл

0

Ямар нэг байдлаар бий болсон буруу ойлголт хэдэн үе дамжин халдаж болохгүй үнэн мэт хадгалагддаг явдал бий. Нимбэгт С витамин маш бага байдаг, тэмээн хяруул элсэнд толгойгоо шургуулж нуугддаггүй юм аа гэж хичнээн хэлж зарлаад ч үүнийг мэдэхгүй хүн байсаар л байдаг. Ингээд зарим нэг төөрөгдлийг нэг мөр арилгая.

1. Мустанг бол маш сайхан хэлбэр галбиртай морь

Америкт Колумбаас өмнө морь гэж огт байгаагүй гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Ер нь мустанг бол Испаничуудын авчирсан морьдын зэрлэгшсэн үр удам бөгөөд тэжээмэл байх үедээ ч гайхуулахаар зүйлээр бага байсан бол зэрлэгшээд бүр ч жижгэрч, болхи болсон юм. Үхэр хөөхөөс өөр зүйл бодох нь бага гэмээр бичиг үсэггүй Ковбой нар болох малчид ч гэсэн адил. Тиймээс хачин сайхан морь унасан жигтэйхэн мундаг залуучууд бүхий дүр нь киноны найруулагч нарын хийсвэр төсөөлөл төдий зүйл юм. Харин Индианчуудын хувьд мустангийг унадаггүй, иддэг байжээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 1

2. Тэмээн хяруул толгойгоо элсэнд булдаг

Эртний Ромын эрдэмтэн Плини ингэж ойлгож үүнийгээ нэвтэрхий тольд буулгасан байна. Ер нь түүний мэдээллүүд байгаа онохдоо тааруухан байсан ба түүний энэ буруу ойлголт хэдэн зуун дамжин хүмүүсийг төөрөгдүүлсээр байна.

Тэмээн хяруул толгойгоо элсэнд булдаггүй ба булж ч чадахгүй, хэрэв тэгвэл бүтэж үхнэ. Гэхдээ хүзүүгээ амраахын тулд түүнийгээ нугалан хэвтэх ба аюул тохиолдсон үед мөн хэвтэж толгойгоо газар тавин аюул хаанаас ирж буйг сонсдог байна.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 2

3. “Швед гэр”-т олон эхнэр нөхөр байдаг

Энэ төөрөгдөл зөвхөн Орос төдийгүй олон улсад тархсан ба хаанаас гаралтайг нь одоо хүртэл мэдэж чадаагүй л байна. Гэхдээ 60 жилийн өмнө “Швед гэрлэлт” гэсэн ойлголт байсан ба энэ нь одоогийн хамтран амьдрах гэсэн ойлголттой адил юм. Харин яаж яваад энэ ойлголт нь “бөөний эр эмийн явдалтай” холбоотой болсныг хэл судлаачид тогтоогоогүй бөгөөд уужуу тайван, үнэнч Шведүүдээс “швед ширээн дээрээ бөөнөөрөө эр эмийн ажил хийдэг” нь үнэн эсэхийг асуухад жинхэнэ шоконд ордог байна.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 3

4. Пиво сайн унтлагын эм

Яах аргагүй тархи толгой мансууруулж жаахан хажуулмаар болдог нь үнэн. Гэхдээ та хоёр шалтгааны улмаас унтаж чадахгүй. 1. Пивоны бүтцэд ордог путресцин гээч таны нойрны төв мэдрэлийн системийг дарангуйлна. 2. Та унтаж эхэллээ ч цагийн дараа зүүд нойрон дундаа бушуухан босч бие засах юмсан гэж мөрөөдөж эхлэх нь лав.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 4

5. Цахилгаан соронзон шуургыг урьдчилан таамаглаж болно

Болохгүй. Оросын Шинжлэх Ухааны Академийн геофизикийнхний хэлснээр бол соронзон шуургыг урьдчилан таамаглах аппарат тойрог замын Мир станцтай цуг хугацаагаа дуусган далайд унасан гэнэ. Харин сонин сэтгүүлд гарч байгаа соронзон шуурга болох тухай мэдээлэл нь зурхайн нэг хэлбэр төдий зүйл гэжээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 5

6. Белка Стрелка – сансарт ниссэн анхны ноход

Сансарт маш олон нохой ниссэн бөгөөд зарим нь осолд орж үхэж байсан бол зарим нь илүү азтай байж. Сансарт ойролцоогоор 30-аад нохой ниссэнээс 1951 оны 6-р сард Дезик, Цыган гэсэн хоёр хоточ анх 100км (агаар мандал дуусах, сансар эхлэх эхний хэсэг) ниссэн байна. Харин жинхэнэ сансар огторгуйд гарсан нохой бол 1957 оны 11-р сарын 3-нд тойрог замд орсон Лайка юм. Тэр үед тойрог замаас буцаж эх дэлхийдээ эргэн ирж чаддаггүй байсан учир Лайка маань бүхээгтээ өнгөрсөн билээ. Тийм ч учраас энэ харамсалтай явдлын тухай тэр болгон яриад байдаггүй байх.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 6

7. Хулгана бяслагт ухаангүй дуртай

Хулгана идэх юм болгонд ухаангүй дуртай. Тос өөх хиам юу ч бай органик л бол бүгдийг ховдоглон иднэ. Харин урьд нь хүнсний зүйлээс зөвхөн бяслагийг ил хадгалдаг болохыг хулгана овжин ашигладаг байснаас ийм ойлголт бий болсон билээ. Ер нь гайхан өөх, бяслаг хоёр зэрэгцээд байж байхад гурван хулганын хоёр нь гайхан өөхийг идэх биз ээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 7

8. Элэгний хатуурал архичдын өвчин

Ганцхан тэднийх биш бөгөөд ер нь хатуурал хордолтоос болж үүсдэг (жишээ нь бие организмд маш их зэс орсон гэх мэт) Мөн шарын хүндрэл, хоол хүнсэн дэх уургийн дутагдлаас болж бий болно. Дашрамд хэлэхэд фуа-гра хэмээх тансаг амттан байдаг нь галууны хатуурч өвдсөн элэг юм. Галуу харин архи их уугаад байдаггүй л санагдана.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 8

9. “Тойрон эргэдэг л юм даа” гэж хэлснийхээ төлөө Галилей шатаагдсан

Хамгийн анх дэлхий нарыг тойрон эргэдгийг мэдсэн хүн бол 16-р зууны үед амьдарч байсан Николай Коперник юм. Гудамжинд гарч “дэлхий эргэдэг юм нөхдүүдээ” гэж хашгирч байгаагүй учраас 70 хүртлээ амьд явсан ба өөрийнхөө мэддэг дээрх зүйлээ ойлгоход хэцүү томьёо болгон үлдээсэн байна.

Харин Жордано Бруно ингэж хэлснийхээ төлөө шатаагдсан нь үнэн билээ. Коперникийн онолоос тэр дэлхий бол огторгуйд хэдэн саяараа байх нэгэн жижигхэн гариг төдий гэдгийг ойлгосон ба үүнийг өөрийнхөө бий болгосон шашны шинэ номлолд ашигласан байна. 1584 оноос тэрээр хотуудаар хэрэн хэсч шинэ номлолоо айлдаж эхэлсэн ба 16 жилийн дараа түүнийг буруу номтон болсных нь төлөө шатаасан билээ. Галилей дэлхий эргэдэг гэдгийг батлахыг оролдсон гурав дахь хүн бөгөөд Наран дээрх толбо, Саран дээрх уулуудыг нээсэн агуу эрдэмтэн гэдгийг бүгд мэднэ. 1632 онд бичсэн номондоо Коперникийн сургаалийг үргэлжлүүлэн хөгжүүлсэн ба үүнийхээ төлөө жилийн дараа шүүхэд дуудагджээ. Тэнд очоод “төөрөлдөж байснаа мэдсэн” учраас зөвхөн гэрийн хорионд орсон байдаг. Тойрон эргэдэг л юм даа гэж энэ өвгөн хэлээгүй бөгөөд хэлсэн бол Флоренц дэх өөрийн ордондоо эргэн ирэхгүй байсан ба нэгэн сурагч нь түүний хөрөг дээр ингэж бичсэнээр энэ төөрөгдөл үүссэн гэдэг билээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 9

10. Молотовын коктейлийг Молотов зохиосон

Шатагч шингэн бүхий лонхыг 1939 онд Финчүүд анх ашигласан ба үүнийгээ тэдний бодлоор Орос Финийн дайныг эхлүүлсэн, муу санаат Молотовт зориулсан коктейл гэж нэрлэж байжээ. Энэхүү шатаагч шингэн Англичуудад маш их таалагдсан ба хэнд зориулсан гэдгийг ойлгоогүй учир (ойлгосон ч зориуд байж бас болох) зориулсан гэдгийг мартаад Молотовын коктейл гэж нэрлэжээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 10

11. Рекламны хоол хамгийн шилдэг

Ер нь рекламд үзүүлж буй зүйлс бол хоол биш шүү. Рекламыг тогоочид биш харин киноныхон хийдэг. Киночид маань шоколад хайлах, чихэр уусах, зайрмаг хэлбэрээ хадгалж чадахгүй… гээд бодит зүйлтэй харьцах тун дургүй. Тиймээс тэд мэргэжлийн жүжигчидтэй ажиллаж эхэлдэг байна. Тэдгээр жүжигчид нь янз бүрийн будаг, төмсний нухаш, лааны тос болон хуурамчийг ялгарч харагдуулахгүйн тулд ашиглах компьютер график зэрэг болно.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 12

12. Отелло Дездемоныг боож биш хутгалж алсан

Энэ төөрөгдлөөр Шекспирийг уншсан нь уншаагүй нэгэндээ гайхуулж онгирох нь бий. Бодит байдал дээрээ Отелло Дездемоныг зөвхөн Пастернакын орчуулга дээр л хутгалдаг билээ. Ер нь Пастернак сонгодог зохиолыг өөрийнхөө хүслээр орчуулах гээд байдаг талтай нэгэн байсан гэдэг. Шекспирийн бичсэн эх дээрээ Отелло өөрийн эхнэрийг stifles-ддэг буюу энэ нь бүх л цаг үед боож алах гэж орчуулагддаг байлаа. Тиймээс Шекспирийг уншаагүй нь зөв бодож байж. Үүнээс гарах гаргалгаа нь чи хэдий чинээ бага мэднэ, чиний мэдлэг төдий чинээ зөв байх нь.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 11

13. Хүйтэнд шээж болохгүй

Эрчүүдийн төөрөгдөл. Хүйтэнд шээж болох ба бүр шээх ч хэрэгтэй. Тэгэхгүй бол таны бие организм өөрөө дураараа шийдэн хүйтэнд нойтон өмдтэй осгох хэрэг гарч болзошгүй. Хүйтнээс айх хэрэггүй. Учир нь энэ хэдхэн минутад хүн хуруугаа ч хөлдөөж амжихгүй ба тэр тусмаа мундаг хүчирхэг цусны эргэлттэй, дотоод халаалттай эрхтэн бүр ч хөлдөхгүй. Харин цахилгаан кабел руу шээж болохгүй ба үүнд улирал, цаг агаар хамаагүй бөгөөд ер нь тусдаа сэдэв байх биз ээ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 13

14. Хийжүүлсэн ундаа цангаа сайн тайлна.

Хэрвээ энэ ундаанд ортофосфорын хүчил байдаггүй бол тийм байж болох байсансан. Энэ хүчил хэлний амтлах хэсэгт нөлөөлж шүлс ялгаралтыг ихэсгэх ба энэ нь цангаа тайлж байгаа мэт болгоно. Удалгүй шүлс ялгарах хэвийн хэмжээнд ирэхэд дахиад л цангаж эхлэх билээ. Тиймээс хийжүүлсэн ундаа цангаа тайлах боловч муухан үр дүнтэй байх нь. Ямар ч байсан жирийн устай харьцуулшгүй муу гэнэ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 14

15. Нимбэгт С витамин их байдаг

Энэ төөрөгдлийн логик нь энгийн бөгөөд С витамин исгэлэн байдаг бол нимбэг ч бас исгэлэн. Тиймээс нимбэг С витаминаар баялаг байж таараа.

Үнэн хэрэгтээ нимбэгт С витамин байцаанаас бага байх ба киви зэрэг жимснээс 10 дахин бага байдаг. Харин исгэлэн амтыг С витамин биш өөр бодис гаргаж байгаа нь тэр гэнэ.

Хүн болгон итгэдэг 15 төөрөгдөл 15

13
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ургамал судлаач

    2016/01/19 at 19:43

    Хамгийн сүүлийнх чинь буруу даа

  2. Зочин

    2016/01/19 at 21:02

    dsfghjmhfsgh

  3. LOL

    2016/01/20 at 00:47

    Eur ni bol Mongold ingej boddog tsuuhun hun baigaa gadaad medeelel tavihdaa mongoldchuutai oiroltsoo yum bichej baildaa dandaa t1 yum hiij baih yum

  4. Зочин

    2016/01/20 at 13:23

    americd mori bgaagui gedeg arai hudlaa sanagdaj bna shuu harinch mongolchuudtai adil moritonguud bsan yum bishuu uuguul indianchuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *