Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем

1

Хүний бие махбодь – жирийн хүн ойлгохын аргагүй маш нарийн ээдрээтэй систем. Эдгээрийн нэг сонирхолтой хэсэг бол бидний оролцоогүйгээр бие махбодь гадны аюултай үзэгдлээс өөрөө өөрийгөө хамгаалах систем юм.

1. Эвшээх

Өглөө эрт ажил дээрээ хэд сайхан эвшээгээд авахад бие амарч сайхан болох шиг болдог. Бид юуны учир эвшээдэг вэ? Өнөөдрийн шинжлэх ухаан эвшээлтийг хангалттай судалж чадаагүй байгаа хэдий ч хэд хэдэн сонирхолтой нээлтүүдийг хийж чаджээ. Эвшээхийн гол шалтгаан бол хүний тархи хэтэрхий их ачаалал авч “халаад” ирэхээрээ эвшээдэг байна. Ажил ихтэй, дутуу нойртой явахаар бид стресст ордог – ингээд л бидний бие махбодь хамгаалалтын нэг системээ ажиллуулж эхэлнэ. Эвшээхээр амаа нээж агаар сороход хамрын хөндийгөөр тархи руу сэрүүн шинэ агаар шууд очихоос гадна уушги руу агаар очиж хүчилтөрөгчөөр хангагдаж цусан хангамж сайжирна. Товчхондоо эвшээх нь хүний биед ач тустай, тэгэхээр та болж өгвөл эвшээлгээд л бай.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 5

2. Найтаах

Хамарт хэтэрхий их тоос шороо, нян орж харшил үүсгэх эсвэл нунтаг перец хэтэрхий их хэрэглэхээр цацах үед найтаадаг. Найтах үед мэдрэлийн захын судаснууд мэдэрч гаднаас хамрын хөндийд цугларсан гадны биетүүдээ гадагшлуулахаар найтаадаг ажээ. Хүний өөдөөс харж найтаах хэрэггүй л болов уу, таныг найтаахад хамрын хөндийд цугласан хэрэггүй тоос шороо, нянгуудыг гадагшлуулахад гарч буй амьсгаа цагт 160 км-ийн хурдтайгаар гадагшилна, ойролцоогоор 100 мянга гаруй хорт нян гадагшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, найтааж байхдаа нусны алчуур эсвэл байхгүй бол гарынхаа алгаар ч болов амаа дараарай – гадагшилж буй бүх нянг та барьж үлдэхгүй ч тоог нь ямар нэгэн хэмжээгээр багасгаж чадна. Хэн нэг нь байн байн найтаагаад байвал харшил үүсгэх ямар нэгэн зүйл байна, бушуухан шиг гаргаж хая хэмээн таны бие махбодь дохио өгч байгаа хэрэг юм. Нарны туяанд харшилтай хүн байдгийг та урьд нь сонсож байсан уу? өглөө сэрээд л нар жаргатал найтаагаад л байна. Аз болж маш ховор тохиолдох харшил юм даа.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 2

3. Суниах

Суниах – бие махбодь өөрөө өөрийгөө хамгаалах бас нэгэн чухал систем, харамсалтай нь бид ухамсартайгаар суниаж энэ системийг удирдаад байгаа юм. Суниах процесс нь биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад маш чухал. Суниаж байхад бидний бие гаднаас хүнд ачаалал авахад бэлэн болдгоос гадна нойрноос сэрж суниахад цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа сэргэх зэрэг сайн талтай. Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар, суниасны дараа хүний амтлах чадвар дээшилдэг, тэгэхээр өглөө сэрээд суниасны дараа л өглөөний цайгаа уугаарай.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 6

4. Зогьсох

Зогьсох – бидний хоол боловсруулах эрхтэнд ямар нэгэн асуудал гарлаа гэсэн дохио юм. Мэдээж зарим нэг тохиолдолд ямар нэгэн шалтгаангүйгээр зогьсох тохиолдол бий, гэхдээ л “Зогсоо зайгүй чихэхээ больж үз” гэсэн л дохио аж. Хүн хоолоо яарч идэх, том томоор хазахад ходоодноос мэдрэлд буруу дохио очдог. Хоолоо идэж байхдаа сайн зажилж байх хэрэгтэй. Зогьсохтой тэмцэх аргыг одоогоор олоогүй л байна. Гэхдээ зарим хүмүүст амьсгаагаа түгжих, аяга ус уухад тус болдог бол зарим хүмүүст ямар ч арга үйлчилдэггүй. Тийм хүмүүс хэзээ өөрөө зүгээр болохыг нь л хүлээгээд хэвтэхээс өөр аргагүй.

THIS IMAGE IS INCLUDED IN THE GETTY AGREEMENT. IF UNABLE TO DOWNLOAD, PLEASE CONTACT YOUR IEE TO OBTAIN IMAGE.æ IF NOT PARTICIPATING IN AGREEMENT THERE IS A FEE. Cosmo Gyno. Young woman sitting on a sofa, drinking water people, - People, alone, girl, sitting drinking water, blonde.

5. Огцом цочих

Та унтах гээд орондоо сайхан тайван хэвтэн зүүрмэглэж эхлэхэд гэнэт тогонд цохиулж байгаа мэт цочиж сэрдэг. Энэ үед бүх булчин чангарч таныг орноос аваад шидчихэв үү гэмээр л болно. Харанхуйд юу болоод байгаагаа та нэг хэсэгтээ л ухаарахгүй. Энэ үйлдэл бас л өөрөө өөрийгөө хамгаалах систем юм. Та нойрсож эхлэхэд амьсгалын тоо багасаж зүрхний цохилт удаашрах бөгөөд энэ нь тархинд буруу мэдээлэл очдог буюу үхлийн өмнөх шинж тэмдэг илэрч байна гэх мэдээ очно. Тархи эзнээ аврахын тулд хүчтэй цохилт илгээж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ та үхээгүй, та тайвшраад л булчин тань суларч, зүрхний цохилт удааширч та тайван нойрсоход бэлдэж байсан юм. Таны бие махбодь өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байна гэдгийг мэдэх нь танд одоо таатай санагдах бизээ.

Man comfortably sleeping in his bed

6. Хурууны өндөгний арьс үрчийх

Усанд гараа удаан дүрэх эсвэл усанд орж байхад таны хурууны өндөгний арьс үрчийсэн байдаг. Хүүхдүүдэд бол энэ үзэгдэл маш сонирхолтой санагдана. Өнгөцхөн харахад хурууны өндөг үрчийснээр бидний бие махбодь өөрөө өөрийгөө юуг нь хамгаалж байгаа юм бол гэж бодмоор? Харин эрдэмтдийн судалгаагаар бол зүгээр ч нэг үрчийдэггүй бололтой. Бие махбодь хэтэрхий их чийгийг мэдэрч тэнд маш их халтиргаа, гулгаа үүссэн гэсэн мэдээллийг тархинд хүргэнэ. Тийм учраас хурууны өндөг нойтон нөхцөлд барьцалдааг дээшлүүлэх үүднээс үрчийж хөөдөг байна. Нэг ёсондоо таны бие махбодь өөрөө өөрийгөө аливаа нэгэн халтиргаа гулгаанаас үүсэх гэмтлээс хамгаалж байгаа хэрэг. Өөрийн “супер барьцалдах” хуруугаа ашиглан аюулгүй байдлаа хангаарай.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 7

7. Ой санамжаа алдах

Ой санамжаа алдах – зөвхөн толгой тархиа гэмтээсний улмаас үүсэх үзэгдэл биш таагүй санамжаа орхих бие махбодийн өөрөө өөрийгөө хамгаалах бас нэгэн систем юм. Хүчирхийлэлд өртөж байсан болон ямар нэгэн осолд орж таагүй ой санамжтай үлдсэн хүмүүс ой санамжаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Нэг талаасаа бие махбодийн энэ үзэгдлийг ойлгож болох мэт. Хүнд сайхан сэтгэгдэл үлдээхээргүй муухай зүйлийг тэмдэглэн үлдээх хэрэг байхгүй. Ор тас эзнийхээ тархинаас арчиж хаясан нь дээр. Тодорхой хэмжээний согтууруулах төрлийн ундаа уусны дараа ой санамжаа алдаж “тасардаг”, яагаад гэдгийг мэдэх үү? Энэ үед хүний аливаа бие эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд илүү их хүч шаардлагатай болдог, энэ үед хүн “сайхан мөч”-өө санах нь юу л бол? Тийм учраас ой санамж хэмээх зүйл шууд унтардаг. Тэгэхээр өглөө сэрээд “Би яахаараа байшингийн дээвэр дээр тагтаануудтай хоносон байдаг билээ? Энэ хөгжим хаанаас гараад ирэв ээ бас?” гэж толгойгоо гашилгаад л сууж байхаас даа.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 8

8. Арьс бэржийх

Даарах эсвэл сэтгэл санаа тогтворгүй байх үед хүний арьс бэржийдэг нь бас л бие махбодь өөрөө өөрийгөө хамгаалах нэгэн систем ажиллаж байгаа хэрэг. Хамгийн чухал бөгөөд нэгдүгээрт – арьсаар алдаж байгаа дулааныг багасгаж хүйтэнд бага дааруулж байна. Хоёрдугаарт, сэтгэл санааны хөөрлийн үед арьс бэржийх явдлыг одоогоор сайтар судалж чадаагүй ч бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн, гэхдээ тэдгээр өвөг дээдэс маань бидэн шиг тийм ч үсгүй шалдан байгаагүй үеийг хамруулж байгаа юм шүү. Өвөг дээдсийн маань биеийг өтгөн үс бүрхэж байлаа, сэтгэл хөөрлийн (тэр үед голдуу л айдсын сэтгэл хөөрөл байсан) үед үсний угийн булчин агшихад үс нь дээш өрвийх ажээ. Өтгөн үс өрвийгөөд ирэхэд тэд байгаагаасаа том харагдаж дайснаа айлгадаг байв (энэ үзэгдлийг бид одоогийн муур зэрэг амьтдаас харж болно). Хэдэн мянган жил өнгөрч цаг хугацаа өөрчлөгдсөөр хэнийг ч үлдээлгүй өөрчилжээ. Бид биедээ үсгүй ч хамгаалах систем маань хэвээр үлдсэн. Сэтгэл хөөрөл илрэхэд бие махбодь үсээ өрвийлгөхийн тулд үсний угийн булчинг ажиллуулж байгаа хэрэг юм. Бид биедээ үсгүй учраас аварга том заан шиг биш инээдтэй тахиа шиг л харагдана. Хэн нэгнийг айлгаж сүрдүүлэх үсгүй болсон нь харамсалтай ч юм шиг.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 9

9. Нулимс

Нүдэнд гадны биет ороход нүдээ хамгаалахаар нулимс гардаг, мөн сэтгэлийн хөөрлийн үед нулимс унагаах нь элбэг. Өвдөлтийн үед нулимс гарах нь хүний бие махбодь өвчнийг мэдрэх мэдрэмжийг багасгахын тулд өөр тийш нь анхаарлыг хандуулж байгаа юм. Хүүхэд хуруугаа зүсэх ч юм уу, ямар нэгэн юманд толгойгоо цохих үед бие махбодь маш олон төрлийн үйл ажиллагаа нь идэвхиждэг: амьсгалын, хөдөлгөөний, гадаад дотоод бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа түргэснэ. Гэхдээ гадна илрэх шинж тэмдэг нь сэтгэлийн болон биеийн өвчлөлийг мэдрэх мэдрэмж – энэ нь нулимсаар илэрдэг. Өвдөлтийн үед их хэмжээний нулимс гарах нь тархинд очих өвдөлтийн дохиог багасдаг. Уйлж байх явцад нулимс хамрын хөндий рүү орох бөгөөд хамрын хөндийн хэмжээ агшдаг, хамрын хөндийгөөр дамжин тархинд хүрэх мэдээлэл очиж байдаг тул өвчний тухай дохио тархинд саадтай хүрдэгт учир шалтгаан оршино. Тэгэхээр өвдөж байхдаа уйлбал та өвчнөө бага л мэдэрнэ гэсэн үг болж таарлаа. 80-аад оны үед ЗХУ-д нэгэн туршилт хийж байлаа: шарх аваад уйлж байгаа амьтны шарх илүү хурдан эдгэж байсан, харин нулимсны сувгийг битүүлсэн амьтдын шарх эдгэрэлт удаан байжээ. Ашигтай юм чинь одоо уйлаад л байна гэсэн үг үү?

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 1

10. Нэмэлт мэдрэхүй

Бид өөрсдийгөө 5 мэдрэхүйтэй хэмээн үздэг боловч үнэн хэрэгтээ үүнээс ч илүү байгаа юм. Тэр болгоныг жагсааж бичих нь хаашаа юм, энэ илүү гүн гүнзгий ойлголт болоод явчихна. Гэхдээ та бүхэнд сонирхолтой санагдаж болох хэдээс дурдъя. Та нэг гартаа халсан индүү бариад нөгөө гараа индүү рүү ойртуулаарай. Танд халуун мэдрэгдэх бөгөөд хүрвэл түлэгдэж өвчин мэдэрнэ гэдгийг та ойлгоно, энэ мэдрэмж таны 5 мэдрэхүйтэй ямар ч холбоогүй. Та халууныг хараагүй, сонсоогүй, амтлаагүй, үнэрлээгүй, хүрээгүй. Тэгсэн хэрнээ л та халууныг мэдрээд хүрвэл аюултай гэдгийг мэдсэн. Энэ нь таны арьсанд байдаг халуун дулааныг мэдрэх мэдрэхүй ажиллаж байгаа хэрэг. Таныг толгойгоор чинь доош харуулахад та юу мэдэрдэг вэ? Бас нэгэн сонин жишээ: нүдээ аниад хурууныхаа үзүүрээр хамартаа хүрэх гэж оролдоорой. Та 5 мэдрэхүйн алийг ч ашиглаагүй. Үүнийг “проприоцепци” гэх бөгөөд тархины үйл ажиллагааны тусламжтайгаар бидний бие эрхтэн хаана байрлаж байгаа мэдэж байгаа учраас бид аниатай нүдтэй өөрийн эрхтэнг мэдрэн олж чаддаг. Энэ мэт нэмэлт мэдрэхүй болгон бидэнд мэдэгдэлгүйгээр аюулаас эзнээ хамгаалж зогсоо зайгүй ажиллаж байгааг та бүү мартаарай.

Хүний бие махбодийн хамгаалалтын 10 систем 10

17
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ри

    2016/01/19 at 15:49

    Ямар хөөрхөн гоё мэдээ вэ, өөрийнхөө бие эрхтэн тархийг бүр хайрламаар хайр хүрлээ баярлалаа, бас уншихад их хөөрхөн бичжээ

  2. ЗОЧИН

    2016/01/20 at 10:41

    ЗӨВ ШҮҮ

  3. zochin

    2016/01/22 at 14:28

    goy medeelel bna olon medeellvd orulj bgarai amjilt

  4. нэр

    2016/01/22 at 17:55

    баярлалаа

  5. xopom

    2016/01/24 at 21:58

    Uneheer sonirholtoi medeeeelel yum bayarlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *