Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл

2

Яг л хүүхдийнх ер бусын торгомсог зөөлөн, гэрэлтсэн гоёмсог арьстай байхыг хүн бүр хүсдэг. Гэвч хорвоо дээр өнгөрүүлэх хоног өдрүүдийн тоо нэмэгдэх тусам бидний арьс уян зөөлөн, өнгөлөг байдлаа алдаж байдаг. Үүнд гадаад орчны нөлөө, бидний буруу дадал зуршил их нөлөөлдөг. Азаар арьсыг унаган төрхөөр нь аль болох удаан хадгалахад тусалдаг олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд, аргууд байдаг. Эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд, аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ [tweetable]юу таны арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг мэдээд авах нь илүүдэхгүй[/tweetable] гэж бодож байна.

Хлор

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 2Усан сангийн ус тэр ч бүү хэл шүршүүрийн ус хүртэл хлортой. Хлорыг сайтар арилгахын тулд их хөөсөрдөг саван ашигла.

Нүүрний будагтайгаа унтах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 3Нүүрний будгаа арилгалгүй унтсанаар арьсны нүх сүв бөглөрч, батга үүсэхэд нөлөөлдөг. Мөн [tweetable]дэрэн дээр наалдсан нүүрний будаг дараагийн удаа дэрээ дэрлэх үед чинь арьсыг бохирдуулдаг[/tweetable].

Кофе уух

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 4Кофейн нь арьсыг хуурайшуулж, үрчлээ үүсгэдэг. [tweetable]Хэрвээ кофе уусан бол араас нь ус ахиухан уу[/tweetable]. Нимбэг эсвэл жүрж гэх мэт жимсний хэрчмийг усандаа хийснээр амтыг нэмэгдүүлдэг.

Батга шахах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 5Арьсан дээр гарсан батгыг шахах нь үрэвсэх, сорви тогтох зэрэг сөрөг нөлөөтэй.

Хоолоо алгасах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 6[tweetable]Хоолоо алгасах нь арьс хурдан хөгшрөх шалтгаан болдог[/tweetable]. С витамин /жүрж/, В3 витамин /газрын самар/, Е витамин /авокадо/, А витамин /амтат төмс/-аар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх нь арьсанд тустай.

Халуун шүршүүрт удаан орох

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 7[tweetable]Хааяа уур татсан халуун шүршүүрт ороход арьсны гадна тал дахь гуужсан эд эсийг арилгах ач тустай[/tweetable] боловч нөгөө талаар арьс хуурайшуулдаг.

Хэт олон төрлийн бүтээгдэхүүн турших

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 8Гоо сайхны бүтээгдэхүүнүүд, цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд зэрэг шинэ гарсан бүтээгдэхүүн бүрийг туршиж үзэх гэсний хэрэггүй. Шаардлагатай гэвэл гарынхаа арьсан дээр туршиж үз.

Хангалттай хэмжээний ус уухгүй байх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 9Өдөрт [tweetable]хангалттай хэмжээний ус ууснаар арьс гэрэлтсэн өнгөлөг, эрүүл байхад тусална[/tweetable].

Утсаар ярих

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 10Хэдэн цагаар гар утсаараа ярих нь хацар, шанааны хэсэгт биржрүү, нүхжилт үүсэхэд хүргэнэ. Мөн [tweetable]гар утас таны бодож байгаа шиг цэвэрхэн зүйл биш[/tweetable]. Тиймээс бактерийн эсрэг үйлчилгээтэй салфеткаар арчиж цэвэрлэж байгаарай.

Үсний бүтээгдэхүүнүүдийг нүүрэнд хүргэх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 11Дараагийн удаа үсэндээ лак цацахдаа нүүрээ алчуураар бүтээгээрэй. Мөн [tweetable]бэлтгэлийн заал руу явах бүртээ толгойдоо боолт зүүж хэвшээрэй[/tweetable]. Энэ нь хөлрөх үед үсэндээ хэрэглэсэн бүтээгдэхүүн чинь хөлсний хамт нүүр руу урсаж, арьсыг бохирдуулахаас хамгаалдаг.

Бохир нарны шил зүүх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 12[tweetable]Нүдний шилний хамрын тогтоогчин дээрх нян бактери арьсыг бохирдуулж, нүхжилт үүсэхэд нөлөөлдөг[/tweetable].

Жин нэмж, хасах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 13[tweetable]Байнгын хоолны дэглэм нь арьсанд сөргөөр нөлөөлдөг[/tweetable]. Байн байн жин нэмж, хасах нь арьсны булчин сулрах, язрах гэх мэт сөрөг үр дагавартай.

Хангалттай унтаж амрахгүй байх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 14[tweetable]Шөнөдөө 8 цаг унтаж амрах нь таныг бүрэн утгаар нь амраагаад зогсохгүй арьсыг ч сэргээдэг[/tweetable].

Давсны хэтрүүлсэн хэрэглээ

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 15[tweetable]Давсны илүүдсэн хэрэглээ нь арьсны чийглэгийг сорж, хуурай, сульдсан арьстай байхад хүргэдэг[/tweetable].

Нүдээ анивчих

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 16 Хараа муутай атлаа харааны шил зүүхгүй байх, тохирохгүй хэмжээ бүхий нүдний шил зүүх нь нүд илүү их анивчихад хүргэдэг. Энэ нь нүд орчим үрчлээ үүсэх шалтгаан болно. Тиймээс жилдээ нэг удаа нүдний эмчид очиж, хараагаа шалгуулж байх хэрэгтэй.

Ваксыг байнга хэрэглэх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 17[tweetable]Шинэ үс гарч ирэх бүрт ваксдах зэрэг нь арьсыг унжихад хүргэдэг.[/tweetable]

Усан дахь химийн нэгдлүүд

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 18 Шүршүүрийнхээ толгойд шүүлтүүр авч хий. [tweetable]Усанд агуулагдах хлор болон бусад химийн нэгдлүүд олон жилийн хугацаанд арьсыг тань бага багаар хөгшрүүлсээр байдаг[/tweetable].

Уруулаа мартаад байгаа юм биш биз

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 19 Уруул нь 3-5 давхар эст бүрхүүлтэй байдаг. [tweetable]Байнга хатаж, хагардаг уруул хурдан хөгширдөг[/tweetable]. Уруулын будаг эсвэл өнгөлөгчөө сонгохдоо уруулыг чийгшүүлэх үйлчилгээтэй вазелин, диметикон, глицерин агуулсан эсэхийг нь хараарай.

Бохир дэрний уут

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 20 Үдшийн цагаар бидний арьс амарч, гууждаг. Тэрхүү гуужсан эд эсүүд дэрэнд дээр хуримтлагддаг бөгөөд нян бактери, хор болон үлддэг. [tweetable]Хэрвээ эрүүл арьстай байхыг хүсэж байгаа бол дэрний уутаа байнга цэвэрхэн байлгаарай[/tweetable].

Гуужуулагч хэт их хэрэглэх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 21 Гуужуулагчийн хэтэрсэн хэрэглээ нь арьсны өөрийн тослогийг үгүй хийдэг. [tweetable]Арьсныхаа эрүүл байдлыг хадгалахын тулд долоо хоногтоо 1 удаа гуужуул[/tweetable]ахад л хангалттай.

Уурлаж бухимдах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 22Уурлаж бухимдахад хүн өөрийн эрхгүй хөмсөг зангиддаг. Энэ нь цаашид үрчлээ үүсэх үндэс болно.

Стресс

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 23[tweetable]Стресс нь нүүрний арьсыг сульдааж, үрчлээ үүсгэдэг[/tweetable]. Стрессээс хол байхыг хүсвэл ном унших, хоол хийх, биеийн дасгал хөдөлгөөн, йог зэргээр хичээллэх гэх мэт өөрийн дуртай зүйлдээ цаг гаргах хэрэгтэй.

Чихрийн хэтрүүлсэн хэрэглээ

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 24[tweetable]Хэт их чихэр хэрэглэснээр энэ нь арьсан дахь коллагеныг сүйтгэж, арьсыг сулбагар болгодог[/tweetable]. Амттан идмээр байгаа бол хан боргоцой, манго гэх мэтээр орлуул.

Хангалттай хөдөлгөөн хийхгүй байх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 25[tweetable]Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулснаар царай зүс өнгөлөг гэрэлтэй болдог[/tweetable]. Нэмж хэлэхэд дасгал хөдөлгөөн хийж, хөлрөх үед бие дэх хор гадагшилж, арьсны үхсэн эд эсүүд цэвэрлэгдэж, шинэ эд эс төлжих нөхцөл үүсдэг. Байнгын дасгал хөдөлгөөнгүйгээр насны толбо бүр их үүсэх болохыг та харах болно.

Хуурай цэвэрлүүлсэн хувцсан дээрх пластик

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 26Гэртээ харимагцаа хуурай цэвэрлэгээнээс авсан хувцсан дээрх пластикаа авч хаяж, хувцсандаа амьсгалах боломж олго. Даавуун дээр пластик удаан байх тусмаа арьсанд харшил өгөх магадлал өснө.

Зүүн гараа мартах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 27Жолоо барих үед зүүн гар илүү их наранд шарагддаг. Үүнийг бодолцож нарны тос ахиухан түрх, мөн зорчигчийн суудалд сууж байгаа хүн баруун гараа илүү хамгаалах хэрэгтэй.

Архи илүү хэрэглэх

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 28[tweetable]Дарс, шар айраг, ликёрны аль аль нь арьсны чийгийг сордог[/tweetable]. Арьс чийглэгээ алдсанаар үрчлээтэх, хуурайшихад хүрнэ.

Саунд их орох

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 29Саун, ууранд их орох нь арьс суларч, хуурайших цаашлаад арьсан дахь байгалийн коллаген болон уян хатан чанар үгүй болоход хүргэдэг.

Эйр кондишн хэт их ашиглах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 30[tweetable]Эйр кондишныг байнга, өндөр хурдаар ажиллуулаад байвал арьсанд хэрэгтэй агаарын чийглэгийг үгүй болгодог[/tweetable].

Дам тамхидалт

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 31Та өөрөө тамхи татдаггүй ч [tweetable]эргэн тойронд чинь тамхи татдаг хүмүүс байдаг бол үрчлээ хурдан үүсэх нөхцөл болдог[/tweetable].

Хэт их будалт

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 32[tweetable]Долоо хоногтоо цөөн хэд хоногоор будаг хэрэглэхгүй байх нь арьс чинь амьсгалахад тустай[/tweetable]. Мөн арьсны нүх сүвийг бөглөрөхөөс сэргийлж, эрт хөгшрөх явцыг сааруулна.

Хөмсгөө байн байн зулгаах

Өө сэвгүй, булбарай арьсыг чинь сүйтгэдэг 32 зүйл 33 Илүүдэл хөмсгийг байнга зулгааж авах нь арьсанд томоохон гэмтэл учруулдаг. Юуны түрүүнд [tweetable]хөмсөг зулгаагчаа бактерийн эсрэг савангаар угааж занш[/tweetable]. Дараа нь арьсаа бэлтгэж, халуун алчуураар жин тавьж, арьсныхаа нүх сүвийг онгойлгох хэрэгтэй. [tweetable]Хөмсгөө зулгаасны дараа үс дотогшоо ургахаас сэргийлж, зуун настын лосьон түрх[/tweetable].

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/22 at 12:32

    bayarllaa heregtei madeelel bna.

  2. Зочин

    2014/08/22 at 20:53

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *