Бүйлс самар таны амьдралыг аварна: Үүнийг мэдэж авснаас хойш миний хамгийн идэх дуртай зүйл бүйлс самар болсон!

2

“American Heart Association”-ы судалгаагаар самар хэрэглэхгүй байх нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоожээ. Самар, тэр дундаа бүйлс самар нь амттайгаас гадна олон талын ач тустай.

Өнөөдөр бид та бүхэнд өдөр тутам бүйлс самар идсэнээр биед гарах гайхалтай 4 өөрчлөлтийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Үүнийг шинжлэх ухаанаар баталсан гэдгийг дуулгахад таатай байна.

Батга гарахыг багасгана

Судалгаанаас харахад, батга гардаг хүмүүсийн цусны урсгалд бусадтай харьцуулахад 9% бага витамин Е агуулагддаг болох нь тогтоогджээ. Бүйлс самар идсэнээр урт хугацааны туршид арьсны нөхцөл байдлыг сайжруулах бөгөөд үүнийг Ойрх Дорнодын уламжлалт эмчилгээг судалсны эцэст шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан байна. Бүйлс самранд витамин Е болон антиоксидант агуулагддаг бөгөөд эдгээр нь батгыг эмчилж, арьсыг залуужуулдаг аж. Гэхдээ та их хэмжээний омега-6 тосыг тэсвэрлэх шаардлагатай болно гэдгийг санаарай.

© shutterstock.com © depositphotos.com

 

Чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тусална

Дээрх судалгаагаар хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин туссан өвчтөнүүдийн биеийн нөхцөл байдал өдөр бүр бүйлс самар идсэнээр дээрдэж байгааг олж тогтоосон байна. Бөглөрсөн артерыг цэвэрлэхэд туслаад зогсохгүй, “муу холестерин”-оос сэргийлнэ. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, эрдэс бодисоор хангана.

© depositphotos.com © depositphotos.com © shutterstock.com

 

Төрөлтийн дараах нөхөн сэргэлтэнд тустай

Энэтхэгт эрт үеэс эхлэн бүйлс самрыг дотор эрхтний урсгалыг тогтворжуулах болон энергийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Бүйлс самар бол “Аюурвед” хооллолтын гол орцонд багтдаг бөгөөд төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдэд богино хугацаанд нөхөн сэргэлт хийхэд болон язралтыг арилгах зорилгоор бүйл самар хэрэглэхийг санал болгодог байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

Таны хүүхдийг илүү ухаалаг болгоно

Дээр дурдсанчлан, бүйлс самар тархины идэвхтэй байдлыг улам сайжруулна. 7 хоног бүр 74 гр бүйлс самар идэх юм бол таны хүүхэд илүү ухаалаг болох боломжтойг Испанийн эрдэмтдийн 2208 жирэмсэн эмэгтэй дээр хийсэн судалгааны үр дүнд баталжээ. Түүнчлэн 1, 5 ба 8 настай хүүхдүүдийн тархины хөгжлийг судалгааны явцад ажигласан байна. Жирэмсэн үедээ бүйлс самар иддэг байсан эхийн ураг ирээдүйд хорвоод мэндлэхдээ өндөр IQ оноо авахуйц тархины хөгжил сайтай болдог аж.

© shutterstock.com © shutterstock.com © depositphotos.com © depositphotos.com

 

Бонус: түүхий, дэвтээсэн эсвэл хайрсан бүйлс самрын алийг нь хэрэглэх вэ?

Аюурвед эмчилгээнээс харахад, түүхий болон хайрсан бүйлсэн самрын аль аль нь найрлагандаа ижилхэн шим тэжээл агуулдгаас гадна ижилхэн олон талын ач тустай байдаг гэнэ. Нөгөө талаасаа бүйлс самрыг шөнийн цагаар дэвтээж, хальсалж хэрэглэснээр таннины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг байна. Амны хөндийн байдлаас харахад, таннин нь их хэмжээгээр боловсруулагдах юм бол шим тэжээлийг биед шингэхэд саад учруулдаг боловч, сүүлийн хэд хэдэн судалгаагаар үүнийг хараахан баталж чадаагүй байгаа аж.

© shutterstock.com © depositphotos.com

Хэрэв та тогтмол бүйлс самар хэрэглэх юм бол гарцаагүй олон ач тусыг нь хүртэх болно. Та урьд өмнө энэ самрыг идэхдээ биед гарч буй ямар нэгэн өөрчлөлтийг мэдэрсэн үү? Та бүйлс самрыг хэрхэн иддэг вэ?

15
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *