Бага нас – санаа зовох зүйлгүй аз жаргалтай үе. Хүүхэд болгоны бага нас тийм байдаг уу? Гэрэл зурагчин Жеймс Моллисон “Хүүхдүүд хаана унтдаг вэ?” гэдэг нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлжээ. Өөрийн гэрэл зургийн судалгаагаар хүүхдүүдийн амьдрах нөхцөл ямар их ялгаатай байгааг харуулж чадсан юм. Дэлхийн өөр өөр улс орнууд төдийгүй нэг улс оронд амьдарч байгаа хүүхдийн амьдрал ч өөр байна.
Дэлхийн хүүхэд болгон таатай орчинд амьдрах ёстой, тэд гачигдал, дутагдал гэдгийг мэдрэх ёсгүй. Харамсалтай нь, хүн төрөлхтөн бүхэлдээ ийм сайхан амьдарч чадахгүй л байна. Гэхдээ ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болно гэдэгт бүгдээрээ итгэл дүүрэн байцгаая.
Рианнон, 14 настай, Дарвел, Шотланд
Живан, 4 настай, Нью-Йорк, АНУ
Кая, 4 настай, Токио, Япон
Билал, 6 настай, Вади-Абу-Хинди, Палестин
Жаззи, 4 настай, Кентукки, АНУ
Жеймс Моллисон “Хүүхдүүд хаана унтдаг вэ?” төслийг сэтгүүлч Крис Бутын хамтаар хэрэгжүүлжээ. Тэдний хамтын хөдөлмөрийн ачаар дэлхий дахинд хүүхдүүдийн амьдралыг харуулсан 55 сэтгэл хөдөлгөм гэрэл зурагтай номыг унших боломжтой болсон юм.
Индира, 7 настай, Катманду, Непал
Тристан, 7 настай, Нью-Йорк, АНУ
Жиоти, 14 настай, Макванпур, Непал
Риса, 15 настай, Киото, Япон
Ахкохсет, 8 настай, Амазонк, Бразил
Жеймс Моллисон хүүхдийн эрхийг хамгаалах нэгэн байгууллагын хүсэлтээр төслөө эхлүүлсэн гэдэг. Тэрээр зөвхөн хүнд, тааламжгүй орчинд өсөж байгаа хүүхдүүдийн амьдрал дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй байхаар шийджээ. Гэрэл зурагчин бүх л хүүхдүүдийг төсөлдөө хамруулахыг зорьж, учир нь тэдний амьдралын нөхцөл өөр ч гэлээ бүгдэд нь байгаа хүүхдийн гэнэн хонгор, өхөөрдөм төрхийг Жеймс дэлхий дахинд таниулахыг хүссэн байна.
Донг, 9 настай, Юньнань, Хятад
Бикрам, 9 настай, Меламчи, Непал
Доуха, 10, Хеврон, Иордан голын баруун эрэг
Цвика, 9, Бейтар-Илит, Иордан голын баруун эрэг
Рюта, 10 настай, Токио, Япон
Моллисон өөрийн танил ганц ч хүүхдийн гэрэл зургийг дараагүй, түүний гэрэл зургуудад ямар ч тавилт байхгүй. Төслийн бүх оролцогчид – тохиолдлоор таарсан хүмүүс: өөрийн төслийг хэрэгжүүлэхээр очсон улс орнуудын хотын гудамж, хөдөө орон нутагт таарсан үл таних хүмүүс юм.
Хуан Давид, 10 настай, Медельин, Колумби
Ламин, 12 настай, Бункилинг тосгон, Сенегал
Таис, 11 настай, Рио-де-Жанейро, Бразил
Нантио, 15 настай, Лисамис, Хойд Кени
Кана, 16 настай, Токио, Япон
Сурагчид өөрсдөө ч гэсэн гэнэтийн гэмээр нийгмийн шинж чанартай гэрэл зургийн төсөл хэрэгжүүлдэг юм. Дэлхийн дахиныг хамарсан биш л дээ, гэхдээ сурагчид өөрсдийн сургуулийн үдийн хоолны гэрэл зургийг бусадтайгаа хуваалцжээ. Хүүхдийн ертөнцийг харуулсан бас нэгэн сайхан төсөл болсон байна.