Пакистаны чанга эр хамгийн галзуу, итгэхэд бэрх гэмээр үзүүлбэрийг толилуулжээ. Тэр зовхиороо тоосго өргөсөн байна!

2

Ингэхдээ тэр хоёр хөлөөрөө хадаасан дээр гишгэсэн байжээ.

Үүнд итгэж болно – ямар ч айдасгүйгээр гүйцэтгэж буй Ghulam Farooq-ийн үзүүлбэрийг үзэхэд огт боломжгүй мэт санагдана. Гэвч 32 настай Пакистаны чанга эр хамгийн галзуу, итгэхэд бэрх үзүүлбэрийг толилуулсан байна.

Нэг зүйлийг сануулж хэлэхэд үүнийг гэртээ эсвэл өөр хаа нэгтээ хэзээ ч туршиж үзэж болохгүй шүү!

Энэ залуу зовхио ашиглан тоосго өргөжээ…

 

…түүгээр ч зогсохгүй хадаасан дээр хөл нүцгэн зогссон байна…

 

…мөн хүзүү болон гэдсээ төмөр утсаар ороожээ!

 

Өмнө нь тэр зорчигчдоор дүүрэн дунд оврын автобусыг шүдээрээ чирж байсан байна

Түүний хэлж байгаагаар Farooq амь насаа эрсдэлд оруулан барин ойролцоогоор 50 гаруй үзүүлбэрийг гүйцэтгэжээ. Энэ нь түүний ер бусын биеийнх нь хүч чадал, аймшигтай зоригтой зан чанартай нь холбоотой гэнэ. Хүмүүс түүнийг “Төмөр эрүүт” гэж хочилдог аж.

Бараг 10-аад жилийн өмнө тэр өөр шигээ хүмүүсийн нэвтрүүлгийг зурагтаар үзжээ. Түүнд цагтаа эр бяраа гайхуулж явсан Ustad Sher Jan Baloch гэх хүн мотиваци өгчээ.

 

4 хүүхдийн эцэг тэрээр зурагтаар үзсэн нэвтрүүлгээсээ хойш энэ төрлийн үзүүлбэрүүдийг өдийг хүртэл үзүүлж байгаа талаараа хэлсэн юм.

“Би ийм зүйл хийх дуртай. Энэ бол миний хамгийн сайн чаддаг зүйл. Тиймдээ ч би үүнийг мэргэжлээ гэж хэлэхдээ баяртай байдаг. Үүнийг хийх надад амархан санагддаг.”

 

Тэр өөрийгөө ирээдүйд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байдаг

“Би над шиг хүмүүсийн зурагт болон сошиалаар үзүүлж буй үзүүлбэрүүдээс илүүг үзүүлж чадна.”

“Би бол Пакистан дахь хамгийн шилдэг нь. Хэн ч над шиг ийм олон амь өрссөн зүйлсийг хийж чадахгүй.”

“Толгой дээгүүрээ ачааны машин гаргах эсвэл 4 кг тоосгыг зовхиороо өргөх гээд би эдгээрээс ч илүүг нүдээ цавчилгүй хийж чадна.”

 

Бичлэг үзэх:

Тэрээр сүүлийн үед энэ төрлийн хүнд үзүүлбэр хийхийг хүсэж буй хүүхэд залууст арга, техникийг нь зааж өгөхөд анхаарч байгаа гэнэ. Тэр энэ талаараа: “Би Гиннесийн номд бичигдмээр байна. Хүүхэд залууст зөв үлгэрлэмээр байна. Хэр их хичээл зүтгэл гаргах нь хамаагүй, гэхдээ би заавал зорилгодоо хүрэх болно.”

17
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *