Малайзын сураггүй болсон онгоцны ‘хар хайрцаг’-наас дохио иржээ

0

Австралийн ерөнхий сайд Тони Абботт “Бид МН370-ын хар хайрцагнаас дохио илрүүлсэн гэдэгтээ маш итгэлтэй байна.” гэж хэлснийг ВВС мэдээлжээ. Өнгөрөгч  3-р сарын 8-нд Куала Лумпураас Бээжингийн чиглэлд 239 хүнтэйгээр гарсан нисэх онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж Малайзын ерөнхий сайд хэлсэн бөгөөд Энэтхэгийн далайд маш олон тооны хэлтэрхийнүүд ажиглагдсан. Гэвч хиймэл дагуулын олж илрүүлсэн тэрхүү хэлтэрхийнүүд өнөө хэр нь МН370 онгоцтой холбоотой болох нь тогтоогдоогүй. Тони Абботт Хятадад үг хэлэхдээ “Бид эрлийн газрыг маш их нарийсгасан” хэмээсэн бөгөөд Австралийн хөлөг онгоц дөрвөн газарт тогтмол дохио хүлээн авсан гэж Австралийн албаныхан хэлжээ. Энэ зэрэгцээ Хятад улс сураггүй алга бологсдын ар гэрийнхэнд хүндэтгэл илэрхийлж, Малайз руу хоёр хулсны баавгай илгээсэн байна. Энэ хоёр аварга амьтан мөн ирэх 7 хоногт болох хоёр улсын дипломат харилцааны 40 жилийн ойг тэмдэглэсэн хэрэг аж. Малайзын Хүрээлэн буй орчны сайд Паланивел “Энэ хүнд үеэр Малайз руу хулсны баавгай илгээх, хүлээж авах ажил зохион байгуулж байгаа нь тохиромжгүй хэрэг.” гэсэн байна.




1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Сүлдээ Энхээ

    Сүлдээ Энхээ

    2014/04/12 at 11:06

    Dohio ni untrahad 4honog uldsen gd ali 7honogiin umnu helsen shd

  2. Hanhohii Obogt

    Hanhohii Obogt

    2014/04/12 at 19:19

    chaabaas nogoo mundag “ZON BILGIIN TULAANII”yalagchid yu gej burj bna manai DASHCERENd itgeb dee ter jil estoi bantang ni hutgasan shv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *