
Хов живэнд дуртай, атаархуу, их зантай дээрээс нь хүний мууд дуртай хүмүүс юм. Биднийг бүхий л амьдралын туршид маш олон хүмүүс хүрээлж байдаг: хамаатан садан, хамт олон, хөршүүд. Гэвч хүн бүртэй сайн харилцаа тогтоох боломжгүй шүү дээ.
Та хэзээ нэгэн цагт зурхайн ямар орд таны хамгийн хортой дайсан байх бол гэж бодож байсан уу? Магадгүй таны дайсан хувиа хичээсэн Хонь, эсвэл үргэлж сэтгэл нь түгшдэг Охин, эсвэл өш хонзонтой Хилэнц байж болох юм. Алив харцгаая!
Хонь
Тэд уйтгартай хүнийг тэвчиж чаддаггүй. Идэвхтэй, сэргэлэн, эрч хүчтэй Хонины ордныхон удаан хойрго, зорилгогүй хүмүүстэй хэл амаа ололцож чаддаггүй. Үүнээс болж Хонь болон Ихрүүдийн хооронд ноцтой зөрчил үүсдэг. Тиймээс Хонинуудад гэж хэлэхэд Ихрийн ордныхныг бизнесийн түншээ болгохгүй байхыг зөвлөж байна. Ингэвэл зөрчил маргаан үүсэхгүй!
Үхэр
Тэвчээртэй, тууштай Үхрийн ордныхон бусдын сайхан сэтгэл, сонсох чадвар, дэмжлэгийг үнэлдэг. Үхрийн ордныхон материаллаг үзэл бодолтой хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Үүнд Матрын ордныхон орно.
Ихэр
Амьдралд хайртай, хүчтэй, энергиэр бялхсан Ихрүүд уйтгартай хүмүүст дургүй. Жич: Ихрүүд өөрсдөө амархан хямардаг тул тэд бүх хүчээрээ хямарсан, уйтгартай хүмүүсээс зугтдаг. Үүнд Загасны ордныхон хамаарна.
Мэлхий
Тайван, чимээгүй Мэлхийнүүд нам гүм газар байх дуртай бөгөөд дуу шуутай, муухай ааштай дайснуудтай болохдоо амархан байдаг. Энэ ангилалд Хилэнцүүдийг оруулж болох юм. Хэт эрч хүчтэй байдлыг Мэлхийнүүд тэсэхгүй.
Арслан
Өөртөө итгэлтэй, хүчтэй, зоримог, хөл дээрээ бат зогсох Арслангууд яг өөр шигээ хүмүүсийг тэвчиж чаддаггүй! Тийм ээ, тийм Арслангийн гол дайсан бол өөр нэг Арслан юм. Угаасаа ч амьтдын хаан цор ганц байдаг шүү дээ!
Охин
Охин – тэд бүх зүйлийг эмх цэгцтэй байлгадаг хүмүүс. Тэдний хамгийн ихээр айдаг зүйл бол эд зүйлс, бичиг баримт болон ажил хэрэг, оюун бодлын замбараагүй байдал юм. Энэ айдас нь Охины нервийг бардаг. Тиймээс л Охины орд чадлаараа өөрийнх нь амьдралыг замбараагүй болгож чадах хүмүүсээс зугтдаг. Харин ийм хүн бол мэдээж Хумх юм.
Жинлүүр
Жинлүүр – тайван, амар амгалан, чимээгүй хүмүүс юм. Тэд өөрийг нь захирах гэж оролддог хүмүүст дургүй. Жинлүүрийн хувьд хамгийн аймшигтай зүйл бол зааж сургасан эсвэл боссын дуу хоолой юм. Ийм учраас л Жинлүүр, Хонь хоёр нөхөрлөх нь ховор байдаг. Тэд захирангуй Хонийг тэвчиж чаддаггүй.
Хилэнц
Заримдаа ширүүн ааштай, өс хонзонтой Хилэнцүүд байж боломгүй зүйлийг мөрөөддөг хүмүүсийг тэвчдэггүй. Тэд Хумхыг тэнэг, сонирхолгүй, өөр гаригийнх гэж боддог. Тэдэнд нөхөрлөх боломж маш ховор тохиолддог.
Нум
Маш идэвхтэй, хүчтэй, өөртөө итгэлтэй хүмүүс. Тэд гомдсон хүндээ удаан уурлаж чаддаггүй учир аюултай дайсан биш юм. Хувийн амьдралдаа үргэлж азтай байж хүсвэл амжилтанд маш амархан хүрч чаддаг.
Матар
Нэг газраа тогтвортой байж чаддаггүй эрч хүчтэй Матрууд шинэ ертөнцийг олж нээх дуртай бөгөөд гэртээ суухыг илүүд үздэг, уйтгартай, хуучинсаг үзэлтнүүдийг тэвчиж чаддаггүй. Матруудын хувьд энэ бол Мэлхий юм. Хэрэв та адал явдал хайж байгаа бол хамтрагч чинь Мэлхий байж болохгүй шүү.
Хумх
Тогтворгүй, сониуч Хумхынхан бүхнийг хуучнаар нь хадгалдаг, өөрчлөлтөнд дургүй хуучинсаг үзэлтнүүдэд дургүй. Бүх зүйлийг ёс журмын дагуу хийдэг хүмүүсээс Хумх зайгаа барьдаг. Ихэвчлэн энэ нь Үхрүүд байдаг.
Загас
Мэдрэмжтэй, дуугүй, бүтээлч Загаснууд шуугиантай, бүдүүлэг, хөдөлгөөнтэй Нумыг тэвчиж чаддаггүй. Тиймээс л тэд шинэ танилуудтай тийм ч амархан болдоггүй юм. Тэд өөрсдийнх нь нам гүм ертөнцийг эвдэх вий гэдгээс айдаг.








Сэргэлэн Батбэх
2017/03/04 at 10:51
Neg l ih daisantai hymyys bhiimdaa
Bundii Bambuukhai
2017/03/04 at 11:06
Би нь ч өөрөө өөртөө юм байнаа
Entertainment Hookup News
2017/03/04 at 12:30
The most ideal and best thing is to try to keep a balance in your daily life, notice the great powers around us and in us. If you can muster that, and live this way, you are absolutely a wise person.
Итгэл Ганбат
2017/03/04 at 13:07
Г. Цогзоо
Khuder Bataa
2017/03/04 at 13:09
Daisangui bna gedeg hen ch bish bna gesen ug :)
Сэргэлэн Батбэх
2017/03/04 at 13:28
tegee teg daisantai bai bie biedee muu sana tamiin togoondoo yyrd shat , chinii amidral uchir hyssenee hii . harin bitgii hudlaa medeelel busdad tygee. hen negen hench bish bh bolomj ugui.
төмөрбат
2017/03/04 at 13:32
Үндэслэл муу.зоргоороо зохиосон байна !
Зочин
2017/03/04 at 15:57
novsh gej bitgii zurhai metiin balai yum oruuljiilda
Boloroo Davaadorj
2017/03/04 at 16:58
Shal hudlaa yum zohiohiimaa
Uugaa Lkha
2017/03/04 at 16:58
Баярлалаа . Амжилт хүсье.
Влад Цепеш
2017/03/04 at 18:30
Хатантөмөр Орхон gjiishiu
Martha Ma
2017/03/04 at 19:04
Janar Sarbai
Oogii IB
2017/03/05 at 01:50
Nohortoigoo daisan bolchwoo hoorhii haha
Dorj Otgontsetseg
2017/03/05 at 13:48
Haha numiinhand Daisan bdgguin bn
Дука Тайван Төгс
2017/03/05 at 16:07
arslan vs arslan yag unen bhaa
Хатантөмөр Орхон
2017/03/06 at 00:28
??
Ойн овогтой бэлэг
2017/03/18 at 13:43
Aaaaaaaaaa. Baaa baa vmbvv vmbvv