Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц

1

Тоглогчид үйлдэлд нь түргэн хариу өгч чаддаг, шинэчлэгдэн сайжирсан тоглоомын дэлгэцийг хүсдэг. Харин жинхэнэ тоглогчдод зориулан бид үнийн хувьд боломжийн бас өндөр нягтаршилтай дэлгэцүүдийн жагсаалтыг танилцуулж байна.

10. Dell S2716DGG Gaming monitor (340$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 1

Ямар ч доргилт чичиргээ үүсгэдэггүй графиктай. Дэлгэцийн аспект харьцаа 16:9, контрастын харьцаа 1000:1. Та уг дэлгэцийг HDMI болон дэлгэцний оролтонд залган хэрэглэж болно. Харагдах өнцөг сайн, удаан эдэлгээтэй, гайхалтай бүтээгдэхүүн юм. Олон төрлийн сонголттой бөгөөд хурдан хугацаанд асна. Зургийн чанар өндрөөс гадна TN хавтантай. Өнгөний контраст гайхалтай сайн. 1440 пикселийн нарийвчлалтай, 144 гц-ийн сэргээгдэх хурдтай учир таныг сэтгэл хангалуун байлгах болно.

9. BenQ GL2760H Gaming monitor (169$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 2

Windows 8-тай туйлын сайн зохицно. Хамгийн өндөр нарийвчлал дээрээ сэргээгдэх хурд нь 69 гц байх бөгөөд бусад тохиолдолд 75 гц болох болно. Дэлгэцний нарийвчлал нь 1920х1080 бөгөөд хэмжээний хувьд 27 инч. Матте хэлбэрийнх учир нүүрэн талдаа ЛЕД гэрэл асахгүй.

Гялсхийлтгүйгээс гадна хөх гэрлийг бууруулагчтай учир нүдэнд ядаргаа үүсгэхгүй давуу талтай. Суурь нь хазайх боловч нугасаараа эргэхгүй. Тиймээс тоглож байх үедээ та маш тав тухтай байх болно.

8. ViewSonic VX2252MH Gaming monitor (115$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 3

21.5 инчийн TFT идэвхитэй мактрикс ЛЕД дэлгэц юм. Босоогоороо 18.7 инч, хэвтээгэрээ 21.5 инчийн хэмжээтэй. Нарийвчлалын хувьд 1920х1080 бөгөөд ультра динамик контраст харьцаатай. Суурь нь үл ялиг хэврэг байж болох ч та хүсвэл DVI кабелийг оронд нь хэрэглэж болно.

7. AOC e2752 She Gaming monitor (159$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 4

2 мс хариу үйлдэл бүхий 27 инчийн тоглоомын дэлгэц. VGA болон 2 HDMI порттой. Аспект харьцаа нь 16:9 бөгөөд дээд нарийвчлал нь 1920х1080. Дэлгэц нь том бөгөөд тод ажиллагаатай. Таны нүдийг ядраахгүй байхаар бүтээгдсэн. Бичлэгийн чанар өндрөөс гадна тохиргоо хийхэд төвөггүй.

6. Acer Gn246HL Gaming monitor (170$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 5

Нарийвчлалын хувьд 1920х1080. Өндөр нягтаршилтай, тоглоом, мультимедиагийн шилдэг аппликейшн. VGA, DVI, HDMI оролттой бөгөөд нэн хурднаар хариу үйлдэл үзүүлдэг. Сэргээгдэх хурд 144 гц бөгөөд багахан хэмжээний гэрлийг эх хавтан дээр ялгаруулдаг бөгөөд хүсвэл та унтраасан ч болно. Чанартай, удаан эдэлгээтэй.

5. Acer Predator Gaming monitor (1199$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 6

21:9 аспект харьцаа бүхий MIGHTY 34 инчийн нумарсан дэлгэцтэй. 3440х1440 нарийвчлалтай бөгөөд сэргээгдэх хурд нь 144 гц. Нэгдсэн 1 дэлгэц, 1 HDMI порт нь уг дэлгэцийг ашиглахад хялбар болгожээ. Нумарсан дэлгэц нь танд гайхалтай зугаатай, таатай мэдрэмжийг төрүүлнэ. Хариу үйлдэл үзүүлэх хурд нь 4 мс ба чанар сайтай дзлгэцэнд тооцогддог.

4. Acer predator Gaming monitor (803$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 7

Аспект харьцаа 16:9, 27 инч хэмжээтэй. Сэргээгдэх хурд нь 144 гц бөгөөд 2560х1440 нарийвчлалтай. Нэг дэлгэц, нэг HDMI порттой. Уг дэлгэцээр тв шоу үзэхэд үнэхээр “тасархай”. Ямар ч төрлийн бичвэрийг 100% уншиж болохоос гадна бат бөх суурьтай. Ганц гэм нь утас нь богинохон.

3. BenQ Console Gaming monitor (179$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 8

Уг дэлгэц нь таныг тайвшруулах хамгийн сайн хань болохоос гадна хариу үйлдэл үзүүлэх чадвар асар өндөртэй. Мөн мэргэжлийн тоглогчдод зориулагдсан RTS горимтой. Хар өнгийн тэнцвэржүүлэгч нь дэлгэцний тохиргоог дор нь хийх боломжийг олгодог. Нарийвчлал 1080 пиксель бөгөөд сэргээгдэх хурд 60 гц. Эдгээрээс гадна ядах юмгүйгээр тохиргоог нь хийчихэж болдог. Дэлгэцэн дээрх товчлууруудыг ашиглан байнга ашиглах зүйлстээ дөт аргаар холбогдох боломжтой. Чанга яригч үл ялиг гологдож болзошгүй.

2. Asus Gaming monitor (249$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 9

24 инч хэмжээтэй, өндөр нягтаршил бүхий ЛЕД дэлгэцийг араас нь гэрэлтүүлж байдаг. Сэргээгдэх хурд 144 гц бөгөөд хүний биеийн түвшинг бодолцон үзэж бүтээсэн учир тоглогчдод тав тухыг төгс мэдрүүлж чадна. Стерео чанга яригчтай учир дуугаралтыг утгаар нь мэдрүүлнэ. Display Port, Dual-link DVI-D, HDMI портуудыг өөртөө агуулдаг. Уг дэлгэц нь нулимс хэзээ ч гоожуулахгүй, нүдэнд ээлтэй бүтээгдэхүүн юм. TN хавтангаасаа болоод өнгөний ялгарлыг төгс харуулахгүй байж болно.

1. HP Pavilion Gaming monitor (100$)

Видео тоглоомчдод зориулсан шилдэг 10 дэлгэц 10

21.5 инч бүхий уг дэлгэц нь хамгийн их борлогдож байна. Өнгөний контраст хамгийн сайн бөгөөд IPS технологийг өөртөө шингээжээ. VGA, HDMI портонд залган ашиглаж болно. Нягтаршлын хувьд 1920х1080 бол хариу үйлдэл үзүүлэх хурд нь 7 мс бөгөөд 16:9 аспект харьцаатай. Гайхалтай дизайнтайгаас гадна ямар ч зургийг “төгс төгөлдөр” нягтралтайгаар үзүүлэх болно.

31
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Золзаяа

    Б. Золзаяа

    2016/08/10 at 19:15

    Сш

  2. У. Бат-Эрдэнэ

    У. Бат-Эрдэнэ

    2016/08/10 at 23:37

    Orood hereggue list ni unen teneg hiitsn bn hamgiin chuhal refresh rate responce time 2 ni danda suga delgetsuud. Ips delgets dr toglono ntr goyo goy

  3. Pbataag

    2016/08/10 at 23:40

    Uneher sonin list bn gaming gechiheed 144hz delgets 2 hon bh shg
    Gaming d gol zuil refresh rate bolon responce time shude ter resolution ntr ene 2n daraa oroh asuudal. Ymrch medleg sudalgaa bhgui zgr buudaad oruulaad irtsn sanagdla

  4. 144hz response time bagatai 1 ch delgets alga shivdee

  5. Naraa

    2016/08/16 at 18:19

    LG, Samsung alga. Niitlegch ni joohon taaruuhan nohor bna

  6. zail psda mine

    2016/12/19 at 16:01

    pizda duugail baildaa muu llruud mine

  7. hha

    2017/04/14 at 16:55

    buun gameruud ymr sn meddiin be delgetsee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *