Телевизор худалдаж авахдаа анхаарах хамгийн чухал 5 зүйл

0

Хэрвээ та зурагт худалдан авахаар төлөвлөж байгаа бол худалдаж авахынхаа өмнө хэсэг хугацааг тооцоо хийхэд зориулаарай. Хэдэн төхөөрөмж зурагтандаа залгахаа сайн тооцоолоорой! Түүнчлэн зурагтны сонголт дэлгэцийн инчээс зөвхөн хамаарахгүй гэдгийг санаарай.

Шийдвэр гаргахдаа анхаарах 5 зүйл:

1. HD эсвэл 4K?

Танд «хамгийн их пиксель»-ийг санал болгодог зургийн хамгийн өндөр нарийвчлал бол 4K юм. Танд энэ хэрэгтэй биш гэж үү?

Ихэвчлэн сууж зурагт үздэг газар болон зурагт байрлах газруудын хоорондын зайг хэмжээрэй. Хэрвээ та хол сууж үздэг бол танд HD байхад л хангалттай. Дэлгэцээс хол суух тусам пиксель чухал биш болно гэсэн үг юм. Үүнээс гадна таны зурагт том байх тусам нарийвчлал нь муу болох ба дэлгэцэнд ойртоход энэ нь илүү анзаарагддаг.

Хэрхэн зөв сонголт хийх вэ? Таны зурагт үзэх газар болон дэлгэц хоорондын зай зурагтны диагоналиас 1,5 болон түүнээс илүү тохиолдолд HD-г сонгоход хангалттай байх болно. Хэрвээ дээрх зай 1:1ийн харьцаатай бол танд 4K хэрэгтэй.

2. HDMI оролтууд

Их байх тусам илүү сайн. Ихэвчлэн 2 байх боловч 3 юм уу 4 байвал илүү сайн. Нэг нь сансрын (хиймэл дагуулын) хүлээн авагчинд хэрэг болох бол нөгөөх нь Blu-Ray тоглуулагчинд зориулагдана. Хэрвээ та консоль тоглоом залгахыг хүсч байвал илүү олон оролт хэрэг болох болно.

3. Ухаалаг зурагт ба Wi-Fi

Ихэнхи зурагт Wi-Fi-д холбогддог: жишээ нь, хэрвээ онлайнаар телевизийн сувгууд, сериалууд болон Youtube үзэхийн тулд гэх мэт. Энэ шинж чанарыг ашиглах нь HDMI оролтын тоог 1-ээр багасгаж өгөх юм. Дуу хоолойгоороо удирдахаас авахуулаад ухаалаг зурагтны боломж хязгааргүй! Wi-Fi-ийн төрлийг нь мөн хараарай.

4. Кадр солигдолт (кадрын давтамж)

Үйлдвэрлэгчид ямар хурдтайгаар дэлгэцэн дээрхи кадр солигдож байгааг AquoMotion эсвэл Motionflow технологийн тусламжтайгаар удирдаж байдаг. Эдгээрийг ашиглан хурдан зураглалыг бүдэг эсвэл сарнисан харагдуулахгүйгээр тохируулж болдог. Кадрын давтамжийг хурдан эсвэл удаан байлгах эсэх нь таны хүсэл сонирхол болон хувийн мэдрэмжээс хамаардаг.

Хамгийн бага давтамж бол секундад 60 кадр эсвэл 60Гц. Хамгийн өндөр давтамж бол 120 Гц.
Ямар давтамжийг та хамгийн сайн хүлээн авч байгаа вэ гэдгээ туршиж үзээрэй.

5. Дэлгэцийн бусад үзүүлэлтүүд

Хавтгай дэлгэцийг бодвол хавтгай бус дэлгэц гэрлийг зөөлөн сарниулдаг. LED дэлгэц хямдхан биш боловч өнгөний дамжуулалт нь бага зэрэг сарнилттай байдаг LCD-г бодвол сайн юм. Илүү их үнэ төлөөд 3D шилтэй гэрийн кинотеатр аваарай. Зориг гарга, туршаад үз!

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Э. Түвшинбаяр

    Э. Түвшинбаяр

    2016/08/27 at 20:15

    Ss

  2. An Feiyi

    An Feiyi

    2016/08/27 at 22:39

    Dona Odnoo Uuga Erdenechuluun

  3. Зочин

    2016/08/29 at 17:21

    Smart zuragtuud yag heregleed uzheer aaaimar udaan ym bilee. tegej baihaar zugeer hyamdhan android box avaad tavchihad cool bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *