
Өмнөд Судан гаралтай Аниянг Денг 2 жилийн өмнө сошиал сүлжээнд шуугиан дэгдээж байсан түүхтэй. Тэр үед бүсгүй өөрийнхөө гэрэл зургийг сошиал сүлжээнд байрлуулж дэлхийн сошиал хэрэглэгчдийн дунд багагүй алдаршиж байжээ. Бүсгүйн арьс үнэхээр хар тул хүмүүс яг өөрийнх нь арьсны өнгө гэдэгт итгэж өгөөгүй юм.
Бүсгүйн хэлснээр бол чухам Өмнөд Суданд л хамгийн хар арьстай бас хамгийн өндөр хүмүүс амьдардаг ажээ. Гэхдээ түүний гэр бүлд Австралид нүүж ирсэн нь үл ойлголцолтой нүүр тулгарахад хүрсэн. Хүмүүс түүнийг арьсаа цайруулах хэрэгтэй гэж зөвлөдөг ч тэр өөрөөрөө үлдэхээр шийдсэн юм.

Аниянг сошиал сүлжээний анхаарлын төвд оронгуут 2020 онд түүнийг загварын агентлагууд сонирхож эхэлсэн гэдэг. Одоо тэрээр wearekomodo-гийн брэндийн нүүр царай болж төлөөлөх болсон ба өөр олон янзын брэндүүдийг сурталчилж байна.

Мөн өөрийнхөө гэрэл зургийг насан хүрэгчдэд зориулсан платформ дээр үнэтэй тавьж мөнгө олдог аж.

Түүний арьс өмнөх шигээ л адилхан тас хар хэвээрээ. Загвар өмсөгч өөрийнхөө гадаад төрхөөр гайхуулж хурц өнгийн хувцас өмсөх дуртай. Энэ нь ихэвчлэн цайвар өнгийн хувцас байх ажээ.

Сошиал сүлжээнд түүнийг хагас сая гаруй хүн дагадаг.








