Ирээдүй аль хэдийнээ хаяанд ирж, цааш улам итгэлтэйгээр урагшилж байгааг бидэнд мэдрүүлэх 10 шинэ бүтээл

0

Бидний өдөр тутмын амьдралд шинэ зүйл эрчимтэй нэмэгдэж байгаагаас болоод бид тэр болгоныг нь анзаарахгүй өнгөрч байна. Хүн төрөлхтөн ухаалаг төхөөрөмж ашиглаж эхлээд олон жилийн нүүр үзжээ, хүмүүс роботтой найзалж нөхөрлөх болсон, хог хаягдлыг дээд зэргээр боловсруулах аргыг ч гарамгай ашиглах болжээ. Иймэрхүү байдлаар уран зөгнөлт, дэвшилтэт санаа бидний гайхшралыг төрүүлэхээ болиод байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч бид ирээдүй ямар байх бол гэдэг бодолдоо автсаар. Угтаа бол ирээдүй аль хэдийн бидний хаалгыг тогшихоор барахгүй бүр галзуу хурдтайгаар урагшилж байна. Үүнийг энэхүү нийтлэлд багтсан сонирхолтой бас хүнд хэрэгтэй шинэ эд зүйлс батална.

FingerReader – уншигч бөгж

Stephan Savoia
joineureka

FingerReader – харааны асуудалтай хүмүүст зориулж зохион бүтээсэн унших төхөөрөмж. Хүн цаасан эсвэл электрон эх сурвалжаас юм унших шаардлага гарвал хуруундаа тухайн гажетийг углаад мөрүүдээр хуруугаа гүйлгэхэд л хангалтай. Хуруунд багтах энэ өчүүхэн төхөөрөмж үгийг таньж чангаар уншдаг ажээ.

 

Тональ кремийн оронд ашиглах хиймэл арьс

KaoJapan

Японы Kao Corp. компани тусгайлан бэлдсэн диффузорын тусламжтайгаар арьсандаа шүршдэг хиймэл арьсыг танилцуулжээ. Уг шинэлэг бүтээгдэхүүн зөвхөн гадаад төрхийн өөг дараад зогсохгүй мөн арьсыг гаднын таагүй нөлөөнөөс хамгаалахад тустай: нарны хэт ягаан туяа, хуурай агаар, бохирдолтой ус зэргээс.

Хиймэл арьс нь жинхэнээс ялгагдахааргүй. Хуулж авахад ч амар, харшилтай болон эмзэг арьстай хүмүүс хэрэглэх боломжтой.

 

Өөрөө зууш, ундаа авчирч өгдөг робот хөргөгч

Tech Insider

Panasonic компани робот тоос сорогчноос санаа авч ухаалаг хөргөгчийг саяхан танилцуулсан юм. Уг хөргөгч дуут командаар ажиллана. Гэрийн эзэн хөргөгчнөөс өөрт шаардлагатай хүнсээ авахын тулд роботыг дуудаад буцаагаад байрандаа оч гэж команд өгнө.

Зохион бүтээгчид өөрийн бүтээгдэхүүнээ өндөр настан болон эрүүл мэндийн асуудалтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохирно гэж үзэж байгаа юм. Мөн Panasonic компани хөргөгчийг цаашид сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Хувь хүний захиалгын дагуу 3D принтерээр хэвлэсэн амин дэм

Charbax

Nourished компани хүнсний 3D принтерээр амин дэм хэвлэх болжээ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эмийн санд зарж байгаагаас тэс өөр. Сахарын агууламжгүй, цэвэр байгалийн гаралтай – өвс ургамал, жимсгэнэ, ногоо зэргийн орц агуулсан.

Nourished-ийн ганц онцлог – өвчтөн болгонд тусгайлан зориулагдсан. Өвчтөн захиалга өгөхөөс өмнө өөрийн эрүүл мэндийн талаарх бүхий л мэдээллийг танилцуулах ёстой. Мэргэжилтнүүд өвчтөнөөс ирүүлсэн эрүүл мэндийн мэдээлэл дээр үндэслэн долоон төрлийн амин дэмийн орцыг боловсруулж тухайн хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад тустай амин дэмийг үйлдвэрлэдэг байна.

 

Зураачдад зориулсан бие даан өнгө тодорхойлдог үзэг

monbon.fr

Мөнхийн гоо сайхан зүйлээр оролдож байдаг хүмүүсийг ч гэсэн зохион бүтээгчид мартсангүй. Scribble үзэг нь эд зүйлийн өнгийг мэдэрч зурахад илүү тохиромжтой өнгийг нь тодорхойлж өгдөг. Уг үзэгний супер чадварыг “ухаалаг бэх” гүйцэтгэж байгаа ажээ. RGB сканерийн тусламжтайгаар уг төслийг хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

 

Боловсруулсан хальсаар аягаа хийдэг жүржийн шүүс шахагч

Carlo Ratti
Carlo Ratti

Feel the Peel – бусад шахагчийг бодвол онцгой эд. Жимсний хальсыг дахин ашиглах боломжтой био хуванцар аяга болгоно. Дээрээс нь шүүсээ шахна, 3D принтертэй, хатаагчтай, диспенсертэй.

Уг машин 1500 жүржийн багтаамжтай. Ганц дутагдалтай тал гэвэл удаан ажилладаг. Шүүс шахагч нь урт үргэлжлэх үйлчлүүлэгчдэд үйлчлэх боломжгүй ажээ.

 

Оригами-каноэ

MYCANOE
MYCANOE

24 килограммын завийг насанд хүрсэн хэдэн хүн өлхөн өргөөд явж чадах уу? Мэдээж чадалгүй яах вэ. MyCanoe – идэвхтэй амралт, аялалд зориулсан завины хөнгөвчилсөн шинэ хувилбар юм.

Эвхээстэй байхдаа дунд зэргийн үүргэвч шиг л харагдана. 10 минутын дотор 200 килограмм жин даах хэмжээний бүрэн завь болон хувирна.

 

Хөгжилтэй яс таны нохойг уйдахаас аварна

samoapelliquen
cockerlizzy

Нохойны эзэд заримдаа нохойндоо тэр болгон цаг гаргаж чаддаггүй. Хөгжилтэй яс нь таны нохойг зугаацуулж өгөх бөгөөд таныг гэртээ эзгүй хойгуур нохойг уйдахгүй байхад тусална.

Уг гажет нь ясыг санагдуулам хэлбэртэй бөгөөд 9 горимоор ажилладаг. Автоматаар асаж, унтарна, ухаалаг утаснаас зайнаас удирдах боломжтой.

 

Нохойны хуцалтыг орчуулах төхөөрөмж

philipellis
cannomo

Нохойны эздийн хувьд маш шинэлэг санагдах бас нэгэн бүтээгдэхүүн.  No More Woof – хайртай нохойныхоо бодлыг уншихад туслах технологи, өөрөөр хэлбэл та хоёрын орчуулагч гэж хэлж болно.

Нохойны үйл хөдлөл, нүүрний хувирлыг таньж санаа бодлыг нь илэрхийлдэг төхөөрөмж юм.  No More Woof нь нохойны өмнөөс танд: “Би өлсөж байна”, “Тогломоор байна”, “Би ядарч байна”, “Чи хэн юм бэ?”, “Миний сониуч зан хөдөлж байна” зэргийг ойлгуулна.

 

Интернет, сүлжээгүй газар ажиллах мессенжер

kickgoods
gotenna

goTenna Mesh төхөөрөмжийг хэдэн өдөр, тэр ч бүү хэл хэдэн долоо хоногийн турш үүрэн сүлжээгүй газраар аялдаг, ажилладаг хүмүүс өндрөөр үнэлээд байна. goTenna Mesh төхөөрөмж нь өөр хоорондоо сүлжээ үл харгалзан мэдээлэл дамжуулдаг. Мэдээллийг радио сүлжээ ашиглан илгээдэг ажээ.

Технологийн хөгжил бидний амьдралыг улам их хөнгөвчлөхийн зэрэгцээ сонирхолтой болгож байна. Бидний амьдрал ямар нэгэн зүйлээр хязгаарлагдахаа больжээ. Тун удахгүй бид нисдэг авто машин, хиймэл оюун ухаантай супер компьютер, тэр бүү хэл цаг хугацаагаар аялахыг ч үгүйсгэхгүй юм.

12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *